part6

61 3 0
                                    

Ойрд унтаж чадаагүйгээрээ сайхан унтлаа.
Цонхоор нар нүүрэн дээр минь туслаа. Хүлээ миний өрөөний цонхоор өглөө нар тусдаггүйшд.

Нүдээ нээгээд харвал Маш тансаг өрөөнд сэрэв. Миний огт харж байгаагүй өрөө.

Өө бурхан минь. Миний хажууд Кай унтаж байв. Гэхдээ миний бие зүгээр байгааг бодвол өчигдөр бидний хооронд юу ч болоогүй юм байна.

Кай; Сэрчихвүү? гэхэд нь би аахан сэрчихлээ. Гэхдээ өчигдөр юу болсон юм бэ?
Кай; Чи юм санахгүй байна уу?
Би; Ммхн хамгийн сүүлд угаалгын өрөө явж байсан тэгээд...

Кай; Чи шим тэжээлийн дутагдалд орсон бас ядаргаанд орсон. Хоол идээгүй байж алкахол хэрэглэсэн болохоор ухаан алдсан гэсэн.

Би; Тийм байх нь ээ. Өхх нээрээ танай аавтай уулзана шдээ.
Кай- Зүгээр ээ аавд чамайг өвдсөн болохоор өнөөдөр уулзаж чадахгүй гэдгээ хэлсэн.
Би; Аан тиймүү ашгүйдээ.

Кай миний толгойг илээд ахиад жоохон унтчих.
Би; гэхдээ нойр хүрэхгүй байна. гэхэд
Кай; Минийх хүрч байна оройжин нэг хүнийг асарч хоносон болохоор.
Би; Нээрээ ажил?
Кай; Өнөөдөр амарна гээд хэлчихсэн байгаа болохоор одоо унт аа.
Би; Зааза тэгвэл унтъя.
гэхдээ миний нойр хүрсэнгүй. Кай-г харвал тэр өглөө сэрэхдээ хүртэл царайлаг хэвээрээ л байна.
Ингэхэд тэр яагаад миний хажууд унтаж байгаа юм бол?

Кай- Би царайлаг гэдэг ээ мэднэ ээ. Харахгүй байж чадахгүй байгаа биз.

Би- Н.Нөгөө. Чи яагаад ми...
Кай- Чиний хажууд унтаж байгаа юм гэж үү?
Би- Мхн.
Кай- Хоёулаа удахгүй гэрлэнэ чи миний хажууд унтаж дасах хэрэгтэй.
Бас би энэ орноосоо өөр газар унтаж чаддаггүй юм л даа.
Би- Аан тийм байх нь ээ.

Кай- Өлсөж байна уу?гэхэд нь би бага зэрэг л.
- Би чамд зутан аваад ирье.
-Би өөрөө аваад ир..
-Зүгээр хэвт ээ чи өвчтэй байгаа.
-Одоо зүгээр болчихсоон. гэхэд Кай надруу цоолох гэж байгаа юм шиг харав.
Би; Зааза хэвлээ.
Кай; Сайн байна.

*Зохиолчын талаас:
Кай ээжийгээ нас барснаас хойш гэрийнхээ орноос өөр орон дээр унтаж чаддаггүй байв(зочид буудлын ор гэх мэт). Бас гэрийнхээ орон дээр ч тэр сайн унтаж чаддагүй байв. Ихдээ л 4н цаг унтдаг.Мөн эмэгтэй хүнтэй хамт унтах үнэхээр тухгүй байдаг байв. Анх удаа 7н цаг унтсанд өөрөө ч хүртэл гайхав. Бүр эмэгтэй хүний хажууд шүү.

Кай-г зутан авч ирэхэд Жэнни унтчихсан байв.
Кай- Ким Жэнни, чи яг хэн юм? Би яагаад чиний хажууд ийм тайван байгаад байгаагаа ойлгохгүй байна.

Кай түүний хажуугаар орж хэвтэн унтаад өгөв.
Кай-г сэрхэд Жэнни байсангүй. нүдээрээ түүнийг хайлаа.Өрөөнд тэр байсангүй.
Доош буун гал тогоо ороход Жэнни хоол хийчихлээ өлсөж байгаа биздээ.

Кай; Чи хоол хийж чаддаг юм уу?
Жэнни; Яаа чи намайг хэн гэж бодоо вэ?
Кай; (Чин сэтгэлээсээ инээв)
Жэнни; Ваав чи үргэлж ингэж инээж байгаарай.
Кай; Кхм, Хоолоо идэцгээе.
Кай хоолноос амсахад Жэнни түнийг юу гэж хэлэхийг хүлээж суув.
Жэнни- Ямар байна.
Кай- Мнн дажгүй шүү.
Жэнни- Тиймүү ашгүй дээ.

Орой нь Кай- р гэртээ хүргүүлсэн юм. Удалгүй түүнээс зурвас ирэв.
Кай; Бие чинь тавгүйрхвэл хэлээрэй сайхан амраарай. гэсэн байв. Зурвасыг уншин нүүрэнд инээмсэглэл тодорно.

Өглөө нь:
Жэнни ажил дээрээ ирэхэд бүгд түүнийг ширтээд байв. Жэнни гайхан Жисүүгээс лавлахад.
Жисүү; Захирал чамайг өөрийнхөө дор ажиллуулахаар болсон.
Жэнни; Юууу?

Кай-н нарийн бичиг; Хатагтай Ким Жэнни захирал таныг өрөөндөө дуудуулж байна.
Жэнни; А.Аан заа

Кай- Бие нь яаж байна.Зүгээр болснуу?
Жэнни- Мнн одоо цоо эрүүл байна. Чиний ачаар ойрд унтаж чадаагүйгээрээ унтсан.

Кай- Тийм бол ашгүй дээ.
- Юу нөгөө.. Чи өнөөдрөөс эхлээд миний дор ажиллах болно. Юу гэж бодож байна.

Жэнни- Яагаад? би тэнд ч зүгээр байсан шдээ.
Кай- Зүгээр л чи хэт их ажиллаад байгаа болохоор миний эхнэр байх хугацаандаа миний дор ажилла.
Жэнни- (Санаа алдан). Ойлголоо

Кай- Нээрээ өнөөдөр манай аавтай очиж уулзана шүү.
Жэнни- Юу?
Кай- Яасан бэ?, чи уулзах аа мэдэж л байсан биздээ.
Жэнни- Гэхдээ би бэлдээгүй шдээ. Ядаж нүүрээ ч олигтой будаагүй
Кай- Зүгээр ээ чи хөөрхөн харагдаж байна.
Жэнни- Тоглох оо болио.
Кай- Би тоглоогүй байна аа.
Жэнни- Мишээх.

💍Гэрээт гэрлэлт💍Where stories live. Discover now