Chapter 1 : First meeting

596 51 2
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


__________________________________________

"Удахгүй төгсөх гэж байж тэвчээд нэг жил сурчхаж болохгүй юм уу. Шилдэг сурагчдын нэг байж."

Захирал ийн хэлээд урдаас минь нухацтай харан аягатай цайнаасаа балгалаа.

Энэ жил гэрийн асуудлаас болоод хотын зах руу нүүх болоод, түүнээс болж шилжих хэрэг гарсанд минь захирал болон багш нэлээн бухимдангуй байгаа нь илт. Дараалан хоёр жил шилдэг сурагчийн шагнал авч олон тэмцээн уралдаанд ч орж, түүнээсээ болж хүүхдүүдэд гадуурхагдан муу хэлүүлж яваа билээ.

"Яах ч аргагүй болсон захирлаа. Уучлаарай. Гэхдээ хэрэг гарвал би сургуулийн өмнөөс шалгалт болон тэмцээн уралдаанд орж өгч болно шүү. Та над руу залгаарай." гээд утасныхаа дугаарыг дэвтрийн цаасан дээр бичин үлдээгээд өрөөнөөс нь гарав.

Сургуулиас явж байгаадаа шилдэг сурагчийн нэрээс буучих вий гэсэн айдас биш намайг л ойлгодог ганцхан найзаасаа холын харилцаатай болж байгаадаа гуниглаж байна.

Хэдийгээр түүнийг би сайн найз гэж бодож явдаг ч гэлээ тэр надаас өөр олон найзтай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мартагдах вий гэж айж байна.

Би сүүлийн хичээлдээ суухаар буцан ангидаа орвол ширээн дээр минь улаанаар эрээчсэн миний нэр болон "Удахгүй Мингюү минийх болох болно" гэсэн бичиг тодоос тод байлаа.

Мингюү бол миний найз залуу. Бид ахлах сургуульд орсноосоо хойш үерхэж эхэлсэн ч одоогоор харилцаа нэг л явцгүй байгаа ч гэсэн үерхсээр л байна.

Намайг явж байгааг бараг мэдэхгүй л байх. Магадгүй орой "Явчхаа юу? Надад хэлэхгүй дээ. Санах байх даа." гээд зурвас ирэх байх.

Тийм дээ. Бүтэн гурван жил үерхэж байгаа би түүний тухай мэдэхгүй зүйл гэж бараг л байхгүй.

"Хичээлээ тараад хурдхан ирэхийг бодоорой хайрт охин минь!" 

Ээж маань над руу ингэж бичсэнд би багшид одоо шууд явах хэрэгтэйгээ хэлэн Хёнигийн анги руу гүйлээ.

My You      completedWhere stories live. Discover now