Chapter 11 : Enemy

202 33 7
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


"Өнөөдөр чамтай хамт ажиллах охин ирэх юм. Энэ хавийн юмыг хэлж өгөөд, хийх зүйлийг нь хэлээд зааварлаад яваарай. Би явлаа."

Дэлгүүрийн захирал надад ингэж хэлсний дараа би өрж байсан бараагаа буцан өрөв. Хэрвээ хамт ажилладаг хүнтэй болвол ажил нэмэгдэх болох нь ээ. Хэрэггүй гэж хэлсэн байхад. Хэзээ ажил хийхээ больж, баян болоод хайртай хүнтэйгээ хамт амьдрах юм бол? Ойрд иймэрхүү бодол толгойд орж ирээд байхаар хэн нэгэнд сайн болсон ч юм шиг мэдрэгддэг болчихож.

"Сайн байна уу?"

Гаднаас цэвэрхэн хувцасласан эмэгтэй хүн орж ирээд мэндлэв. Магадгүй ажиллах хүн байх. Эрэгтэй хүн байх гэж бодож байсан юм сан.

"Сайн байна уу? Цагийн ажилтан уу?"

"Тиймээ, өчигдөр анкет өгсөн. өнөөдөр тэнцсэн гээд хариу ирсэн болохоор.." хэмээн нэг бүрчлэн тайлбарлан хэлэх нь үнэхээр л ажиллах хүсэлтэй байгааг нь илтгэж байв.

Би  түүнд хантааз өгөөд "Чи түр энд зогсоод үйлчлүүлэгч хүлээж аваад байж бай. Би юм өрж байгаа."

Түүнийг надаас дөлөөд, эсвэл айгаад байгааг мэдэхгүй ч нүдрүү минь нэг их харж ярихгүй байв. Өнөөдөр өмнөхөөсөө арай ширүүн харагдаад байгаа юм болов уу?

Юм аа өрж дуусаад шинэ ажилтныг дуудах гэсэн ч нэрийг нь мэдэхгүй тул юу гэж дуудахаа мэдсэнгүй. Ажилтан гэж дуудвал бараг л миний доор ажилладаг боол шиг санагдах биз.

"Чамайг хэн гэж дуудах вэ?"

"И Хэрам гэхэд болно. Таныг...?"

"Вонү гэж дуудаарай." .

Би нэрээ хэлчхээд өөрийнхөө нэрийг биччихсэн энгэрийн тэмдэгээ мартсанаа санав. Энэ байхгүй бол захирал жаахан уурлаж, цалингаас хасдаг болохоор хэрвээ өнөө орой ахиж орж ирвэл уурлах нь гарцаагүй. Сая жаахан согтуу явж байсан учраас хараагүй байх нь. 

My You      completedWhere stories live. Discover now