Chapter 4 : No one will understand me

249 47 2
                                    

__________________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

__________________________________________

Зуны 3 сар бараг л дуусах дөхөж байна. Энэ хугацаанд Мингюүтэй нэг ч уулзаагүй.

Мөн Вонү ахтай ч мэнд мэдэх харилцаатай болсон гэж бодож байна. Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй, бас зураг дарах дуртай гэж хэлсэн. Нохой тэжээдэг байснаа ч хэлсэн. Бас нүдний шилгүй бол юу ч хардаггүй.

Ахаас ч илүү ярилцдаг гэж хэлж болно. Гэхдээ тэр бараг л байнга завгүй байдаг. Мөнгө олох гэж шөнө хүртэл ажиллаад амралтын өдрөө хүртэл гэр цэвэрлэж хоол хийгээд үнэхээр завгүй. Үргэлж ярилцах боломж олдоггүй. Би зүгээр л түүнд итгэдэг болохоор ээж аав хоёрт хэлдэггүй зүйлээ хүртэл хэлдэг.

Ойрдоо сэтгэл санаа үнэхээр муу байгааг ч хэлэх үү аав ээж ч уур уцаартай дээр нь ах бараг л орой бүр найзуудтайгаа хөгжилдөх гэж гарч байгаа гээд нэмж уурлаж байгаа.

Тэр уураа надад гаргадаг, дээр нь миний хүссэн мэргэжлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь би үнэхээр бухимдалтай байгаа. Төгсөх анги болохоор элсэлтийн шалгалтаа хүртэл яах вэ гэж бодож байхад хүртэл гэрийн уур амьсгал муу байна. Ганцаараа амьдардаг байсан ч болоосой.

"Хару. Ээж нь ажилдаа явах гэж байна. Аав, Вонү ах хоёрыгоо ирэхээр хоол хийж өгөөрэй. Гэрээ цэвэрлэхээ мартаж болохгүй шүү. . ." гээд гарах гэж байснаа буцаж эргэж хараад,

". . . 2 давхрын өрөөнүүд тоостой болчихсон байсан. Өмнө долоо хоногт би цэвэрлээрэй гэж чамд хэлсэн байхаа. Яагаад одоо хүртэл цэвэрлээгүй байгаа юм."

"Би--"

"За за, би хоцрох нь. Цэвэрлэсэн байгаарай." гээд бүр мөсөн гарав.

"Би өмнө долоо хоногт бүтэн сургалттай байсан.."

Өдрийн хоёр цаг болсон байна. Ээжийг ажилдаа явснаас хойш өрөөнүүдийг нь ч цэвэрлэж, аав болон Вонү ахад хоол ч бэлдэж тавиад угаагаагүй хувцаснуудыг хүртэл угаагаад хатаагч дээр өлгөсөн.

My You      completedWhere stories live. Discover now