Special Part : His birthday.

101 19 0
                                    

7 сарын 7

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


7 сарын 7.

Миний хүсэн хүлээсэн өдөр. Түүний төрсөн өдрийг анх удаа хамт тэмдэглэх гэж байна.

Түүний найз охин болсноос өдийг хүртэл би түүнд ямар ч онцгой зүйл хийж өгч байгаагүй. Эхний удаа түүний төрсөн өдрөөр хамт байж хүссэн зүйлийг нь хийж өгмөөр байна.

Түүнтэй уулзсан өдрөөс хойш би үргэлж инээж явах болсон. Мм, яг уулзсан өдрөөс биш байх. Түүнд сайн болж, хайртай гэдгээ мэдэрч эхэлснээс хойш байх нь.  Юу ч болсон тэр өдрөө Вонү ахыг л харчихвал томоор инээмсэглээд.

Нууцаар хийсэн бичлэг, түүний инээж байгааг, хоол хийж байгааг нь, дарсан зурагнуудыг нь, дасгал хийж байгааг нь, гараас минь хөтөлж байгааг, намайг үнсэж байх мөчийг хүртэл дахин дахин бодсон ч үргэлж шинэ зүйл мэдэрч байгаа юм шиг.

Аа, Жон Вонү. Миний амьдралыг их өөрчилжээ, ганцхан жилийн хугацаанд л..

Зургийн аппарат нь муудчихсан байсныг би аль эртнээс д анзаарсан юм. Хамт гадуур гараад зураг дарахад нь ч тэр хааяа нэг гацаж, заримдаа цэнэг нь дүүрэн байж унтрах, эсвэл бүр бүх зурагнууд нь санаандгүй байдлаар устах гээд хэцүүхэн шүү.

Түүндээ бэлэглэж өгөх хамгийн сайхан бэлэг гэвэл энэ л байна. Мм, өөр гэвэл би байхад л болно.

Үнэтэй ч гэсэн хамгийн сайн гэснийг сонгоод гэртээ ирээд захиа бичин, өөрийнх нь дуртай хэдэн амттанг хайрцагтаа хийн баглав.

Үерхээгүй байх үедээ, ' түүнтэй хэн сууж, хэн түүнд үнсүүлж, тэврүүлж жаргах бол? '  гэж боддог байж билээ. Тэр нь би байна гэж хэн мэдлээ.

Ямар ч үед хажууд минь дэмжиж тулах, туслах, урмын үг хэлэх, хайрлах хүнтэй байна гэдэг сайхан гэдгийг дөнгөж 18 насандаа ойлгож авсан. Түүний ачаар шүү дээ.

Миний хичээл дуусч, төгсөлтийн баяр минь болоод, их сургуульдаа ч тэнцээд энэ жил их жаргалтай байгаа. Вонү ах сургуулиа төгсөх дөхөөд бас амралтын өдрөөр ч бай ажил хийгээд их завгүй.
Төрсөн өдөр нь байхав хүртэл ажлаасаа өөр зүйл бодохгүй байх гэж. Энэ хүнийг яаж өдөр бүр, цаг тутам намайг боддог болгох вэ?

My You      completedWhere stories live. Discover now