Chapter 6 : How to stop loving?

249 41 6
                                    

"Манай ангийн шинэ сурагч

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Манай ангийн шинэ сурагч. Өмнөх сургуульдаа толгой цохидог их мундаг сурлагатай сурагч байсан. Хэрвээ мэдэхгүй чадахгүй зүйл гарвал түүнээс асуугаарай гэж зөвлөж байна."

Шинэ ангийн багш маань намайг товч тодорхой танилцуулж үргэлжлүүлэн өөрийн нэр болон сонирхдог зүйлсээ хэлэхийг хүслээ.

Харин би жаахан хүлээгээд ангийнхнаа тойруулан харвал дөнгөж нүүж ирэхдээ хажуу айлд жимс өгөхөд таарсан охин харагдав.

"Сайн байцгаана уу? Квон Хару гэдэг. Би хуульч болох хүсэлтэй болохоор нийгэм болон түүхийн хичээлдээ, бас математиктаа өөрийгөө нэлээн сайн гэж боддог. Дүн маань бүгд сайн ч гэлээ онцлох хичээлүүд маань энэ. Чөлөөт цагаараа магадгүй ном унших дуртай гэж бодож байна."

Намайг ярьж дуусахад хүүхдүүд алга ташицгааж багш намайг ард байх суудалд суулгав. Эхний өдөр зааланд цугларч захирал төгсөх ангийн, дунд ангиа төгсөж буй сурагчдад сайн хичээхийг хэлэв. 

Би нэг их сонирхолгүй байсан тул сургууль тойронгоо жаахан юм бодмоор санагдлаа.

Вонү ах юу хийж байгаа бол? Нөгөө охинтойгоо уулзаад хөтлөлцөөд явж байгаа байхдаа.  Би яагаад ойрдоо ийм болчхов оо? Өөрийгөө одоо юу юунаас илүү хичээлд санаа зовох ёстойгоо мэдэж байгаа ч гэсэн хамаг анхаарал минь Вонү ах дээр төвлөрөөд байх юм. 

Хэдийгээр тэр хэзээ ч минийх болохгүй ч гэсэн өөр хүнтэй хамт хөтлөлцөөд гүйж байхыг нь хараад араараа тавиулчихсан юм шиг мэдрэмж төрөөд байх гэж. 

"Сайн уу, Хару" 

Нөгөө хөрш охин бодлыг минь таслан хажууд ирээд суухад нь анзаарлаа.

"Сайн сайн уу?"

"Намайг Ёну гэдэг юм. Санаж байгаа үгүйг чинь мэдэхгүй байгаа ч нөгөө хөрш чинь байна л даа."

"Сайн санаж байна аа. Ядаж л энд ирээд зүс таних хүнтэй болж байна даа гэж бодсон."

"Чамайг сая гараад явахаар чинь танилцах боломж олдлоо гэж бодоод дагаад гараад ирсэн ч урд нэг л санаа алдаж алхаад байхаар нь суусны чинь дараа яриа өдөх санаатай хүрээд ирсэн юм."

My You      completedWhere stories live. Discover now