Chapter 13 : Love

217 36 8
                                    

Харуг хичээлд нь хүргэж өгөх ёстойгоо санан өглөө эрт боссон ч өчигдөрхөн юу болж өнгөрснийг ахин санаж эхэллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харуг хичээлд нь хүргэж өгөх ёстойгоо санан өглөө эрт боссон ч өчигдөрхөн юу болж өнгөрснийг ахин санаж эхэллээ. Ийм зүйл хийчхээд хичээлд нь хүргэж өгнө гэж үү? Хөл нь зүгээр болчихсон билүү? Тэр өчигдөр зүгээр алхаж байсан. Тэгэхээр шаардлагагүй байх нь.

Дээд давхраас ах эгч хоёр ажлийн хувцасаа өмсөөд бууж ирсээд хоолны ширээнд суулаа.

"Сайхан хоол хийх юмаа Вонү хүү. Болдог бол охиныгоо суулгачих юмсан." гэж эгч хэлэхэд хажуунаас нь ах тохойлдоод инээж гарав.

"Ахлах сургуулиа ч төгсөөгүй охиныг хүнтэй суулгах гэнэ шүү. Заза ах эгч хоёр нь ажилдаа явлаа. Харуг замаараа сургуульд нь хүргээд өгөөрэй." гэж хэлсээр гарав.

Яриаг нь сонсоод инээх ч хэцүү. Сүүлд нь л энэ айлд би таалагддаг гэдгийг мэдрээд ханатлаа инээх юм. Ах эгч хоёр ийм бодолтой байхад би ч хичээх хэрэгтэй бололтой. Өнөөдөртөө зориг гаргаад..

Би дээшээ гурван давхарт гарч Харуг сэрээхээр өрөөнд нь орлоо. 

"Уучлаарай залуу, гэхдээ тэр миний найз охин."

Толгойд үе үе зурвас хийж орж ирэх энэ үг хаалга ч тогшуулахгүй нь. Өрөөнийх нь гадаа холхисоор байтал Хару өөрөө дүрэмт хувцасаа өмсчихөөд гарч ирсэн юм.

"Өглөөний мэнд ах аа." 

"Өглөөний мэнд. Чамайг сэрээх гэж байлаа. Доошоо буугаад цайгаа уучих. Хүргээд өгье."

______

Бид хоёр гэрээс гараад Сүнёний машинд суун сургуулийн зүг хөдлөлөө.

"Хару хичээл чинь тарсны дараа завтай юу?" 

"Яасан юм? Завтай байх."

"Ахынхаа ажил дээр хүрээд ир. Хэлэх зүйл байна." Тэр надруу асуулт эрсэн харцаар харж байгаад толгойгоо хурдтай цааш эргүүлж цонх руу харав.

"Одоо эндээ хэлж болохгүй юм уу?"

"Арай л тохиромжгүй. Бас хэлэхэд урт хугацаа шаардагдана гэж бодож байна. Танай сургууль дээр ирчихлээ."

My You      completedWhere stories live. Discover now