Chapter 15 : Miss him a lot

150 30 0
                                    

"Санаа алдахаа болиод өгөөч Квон Хару

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Санаа алдахаа болиод өгөөч Квон Хару. Чамайг дагаад би уйллаа. Тэнэг чинь!

"Тэгвэл харахаа л больчих."

Өглөөнөөс хойш Вонү ахын өрөөндСүнён ах бид хоёр өнгөрч явах цагаа хүлээнэ.

Бид хоёр ачааг нь доош буулгаж өгөөд хамтдаа хүргэж өгөхөөр болсон юм.

Машинд Сүнён ах машин бариад урд Вонү ах, би хойно ганцаараа суув.

Аавых нь тариалан хол ч гэлээ машинаар явбал 4 цагийн туулдаг. Би
машинд суухаараа унтчихдаг ч гэсэн Вонү ахыг харахын тулд тэвчээд л явсаар байна.

"Сүнён аа, машинаа зогсоож байгаач"
Вонш ах Сүнён ахыг зогсож болох газар олох хүртэл урд сууж байснаа, зогссоны дараа хойд суудал дээр мини хажууд суув.

Би ингэж болох үгүйг сайн мэдэхгүй байна. Сүнён ах бид хоёрыг үерхэж байгааг мэдвэл намайг зодох байлгүй дээ.

Вонү ах гарыг минь атгах гэхэд нь би хүчээр ардаа хийн атгасангүй. Тэгээд өөрлүү нь харж байгаад Вонү ах руу дохилоо.

"Муу санаатай Вонү. Найзыхаа биз найз охиныхоо хажууд сууж гэнэ. Удахгүй дээ би!" хэмээн Сүнён ах урд уурлав.

Би бүр гайхлаа. Хэнд ч хэлэхгүй, чамайг төгсөхөөр ил болгоно гээд байсан хүн нь хэн билээ дээ?

Би Вонү ах руу муухай харахад тэр нэг хөөрхөн инээснээ " Удахгүй Сынчолд хэлэх болохоор тэр үед найзууддаа хэлж болно оо за." гэлээ.

------

Би дөхөх тусам явуулмааргүй санагдана. Вонү ах өвөл ирнэ гэж хэлсэн ч тийм удаан хүлээж чадахгүй шүү дээ.

Хажуунаас нь ингээд л хараад байж байх юмсан. Энэ ах орой бүр компьютер дээрээ суугаад ажлаа хийгээд эхэлвэл хоолооо ч идэхээ мартчихдаг хүн. Би л хоолыг нь хүчээр идүүлчихдэг шүү дээ.

Мөрийг нь дэрлээд хэвтэх зуур бараг л ирчихэж. Би өөрийн эрхгүй л санаа алдаад атгаж байгаа гарыг нь илсээр л.

My You      completedWhere stories live. Discover now