<Зөвхөн намайг хар>

93 6 2
                                    

Хөтөч Жисүг хоёр давхрын мухард байрлах өрөөнд оруулав тэнд өөр хоёр эмэгтэй байх бөгөөд Жисүг инээмсэглэн мэндлэхэд тэд эгцэлж ч харсангүй. Магадгүй дахиж мэндлэх ч хүч үлдээгүй хүмүүс биз.

Жисү: Эмч хэдэн цагт үзлэг хийх бол?

Хөтөч: Орой тарахаасаа өмнө гэхээр 6 цагт сүүлийн үзлэгтээ тэгээд өглөө эрт дахиад байгаа гээд түүний ачаа тээшийг байрлуулж өгчхөөд явлаа.

Pov: Жисү

Өмнө нь өөрийгөө өвчиндөө шаналж байна надаас илүү өвдөж байгаа хүн хаана ч байхгүй гэж боддог байсан бодлыг минь энэ хоёр эмэгтэй хормын төдийд өөрчлөв. Нүд нь гэрэл харагдах байтугай харанхуй ч харагдахгүй болсон байх бөгөөд хүнд хүнд амьсгаадаж өнөөдрийг давахгүй байна гэвэл итгэхээр харагдаж байлаа.
Шөнө дунд болж байхад Жинээс анхны мессеж ирэв.

'Хаана байна! Одоо байтлаа гадуур хонох гээ юу? Би хүсвэл уулзаж байгаа залууг чинь хормын төдийд олчихно ш дээ!!!'

Эхнэр нь шөнө дунд гэртээ байхгүй байхад түүний толгойд хамгийн түрүүнд араар нь тавих л гэсэн бодол орж ирж байдаг. Миний мэддэг Жин байхаа больжээ. Эсвэл би эхнэрийн хувиар түүнийг хангалттай хайрлаагүй байх. Хүүхэд төрүүлж өгөх ёстой байсан юм болов уу? 10 жил хамт байхдаа тэр ч би ч хүүхэд хүсээгүй. Жинийг анх хүүхэд ярьж эхлэхэд би ажилдаа улаарч байсан болохоор шууд л татгалзсан магадгүй буруу шийдвэр гаргасан байх.

Жисү: Гэр лүгээ хөдөлье дөө гэж өөртөө шивнээд авчирсан хэдэн юмаа буцаж баглаад бараг л мөлхөх шахуу эмнэлгээс гарлаа. Мэдээж шөнө дундад такси одлохгүй тиймээс метро хүртэл алхахаас өөр аргагүй болов.

-Хэдэн цагийн дараа-
Гэрийн гадаа ирэхэд тэр унтаагүй бололтой гэрэл асаалттай үүд ч нээлттэй байлаа. Намайг хувцсаа чирэн орох дуунаар тэр бушуухан хаалган дээр ирээд намайг татаж зулгаасаар дотогш оруулав.

Жин: Хаашаа явсан юм? Хамаг юмаа цуглуулаад надаас салах гээ юу?

Жисү: Жин миний нүд лүү хардаа хэн харагдаж байна, чиний тусгал байгаа биз би арван жилийн турш чамаас харцаа салгалгүй амьдарсан өөрөөсөө ч илүүгээр чамайг хайрлаж ирсэн гэтэл чи надад юу өгсөн юм? гэхэд тэр жуумалзан над луу муухай хараад машиныхаа түлхүүрийг шидчихэв.

Жин: Аан надаас юм хүсээд байсан юм уу? Тэгвэл аваа байшин авах уу, эсвэл машин уу? Үгүй юм байна чи чинь залууст дуртай юм чинь зугаацуулагч авч өгье гэхтэй зэрэгцэн гар минь тархинаас минь хурдан хөдөлж түүний нүүр нь дундуур буулгаад авлаа. Тэгж их хайрлаж гэмтчихвий гэж өмнөөс нь зовж амьдарсан би байгаа чадлаараа түүнийг цохилоо.

Жин: Галзуу хүүхэн нөхрөө цохиж зодоод өөр хүний энгэрт хэвтэх тийм сайхан байдаг юм уу? гэхэд надад хэлэх үг байсангүй өөрийгөө өмөөрөх үг байхгүй болохоор биш түүний амнаас ийм үг гарч байгаад итгээгүй дээ л тэр л дээ.
Анх надад цэцгийн сайхныг барьж үгийн сайхныг хэлэнгээ халамж хайр юу байдгийг бие хэлээрээ зааж байсан хүн одоо хааччихсан юм бол. Зөвхөн надлуу харж амьдрах тэр хүн маань ийм болчихсон байх гэж.

Жисү: Сокжинаа би чамд ямар их хайртайг мэдэх үү? гурван жилийн өмнө чиний тэр аймшигт явдлыг харсан ч хараагүй юм шиг бүгдийг мартаад амьдарсан гэтэл чи намайг үргэлж л адгийн муугаар үзэх юм

Жин: Гурван жилийн өмнөх гэж чи юу яриад байгаа юм?

Жисү: Шинби та хоёрыг ярьж байна тэр одоо болтол чамайг эхнэртэй гэж мэдэхгүй хөөр баяр болоод л чамаар хайрлуулж байгаа биз дээ гэхдээ би хэмээгээд түүнлүү дөхөхөд цээж хөндүүр оргиж аманд минь цус амтагдаад ирэв. Удсан ч үгүй цусаар ханиалгаж газарт уналаа. Жин надаас зуураад л юу болсныг асууж эмнэлэг дуудах бол миний толгойд зөвхөн Шинби тэр хоёрын аз жаргалтайгаар инээлдэн үнсэлцэж байсан дүр зураг л тоглогдож байв.

-Хэсэг хугацааны дараа-
Жины танил эмч нь ирсэн байх бөгөөд хэд хэдэн үзлэг хийгээд гарлаа. Мэдээж түүнд миний өвчний талаар нөхөрт минь ганц ч үг унгаахгүй байгаа ч гэж гуйсан түүнийг хэлэх эсэхийг мэдэхгүй ч одоо зөвхөн амармаар байна.

Жин: Яасан эхнэр минь зүгээр биз дээ?

Эмч: Ходоод нь жаахан өвдсөн бололтой хоололтонд нь анхаарах хэрэгтэй шүү гээд сүнс харсан аятай л бушуухан гарах бол Жин өрөөний үүд нь дээр манаач аятай л зогссоор харагдав.

Жисү: Өрөөнөөсөө гараад хаалгаа хаачих гуйя гэхэд тэр бараг эвдлэхнүү гэлтэй хаалга савж хаачихаад явчихлаа. Удсан ч үгүй түүний машин хөдлөх сонсогдож тэр Шинби лүгээ явлаа.
Яагаад зөвхөн намайг л харж болдоггүй юм бол, миний юу нь түүнд тэгж их таалгадаггүй юм бэ?

Чамайг хамгийн ихээр хайрласан 10 жилWhere stories live. Discover now