<Улбар шар улаан>

70 5 2
                                    

Эмнэлгээс гарснаас хойш хаашаа явахаа мэдэхгүй ч алхсаар алхсаар зөрөн өнгөрөх хүмүүсийг ажиглаж би юугаараа бусдаас өөр байсан болохоор нөхрөө бусдад алдаж байгаа юм бол хэмээн мунхаг толгойгоо гашилтал ажиллуулна. Би Шинбиг дунд ангиасаа хойш л мэднэ. Хичээлдээ онц гойд сайн биш бас байнга хөмсөг зангидаж бусадтай хүйтэн хөндий харьцдаг болохоор олон ч найзтай байгаагүй. Тийм хүний юун түүнийг татсан юм бол доо. Гэхдээ тэр яг л намайг хайрлаж байсан шигээ түүнийг ч хайраар дүүрэн жаргалтай байлгаж байгаа харагдсан.

Шинби: Хүүе энд ингэж таарах гэж!

Жисү: Чи төв эмнэлэгт ажилдаг байж энэ хол юу хийж яваа юм? хэмээн түгшсэн янзтай асуухад тэр эмнэлгээс шөнө орой гарсандаа санаа зовоод л ингэж байна гэж бодсон бололтой шууд л залруулга хэлэв.

Шинби: Аан би сүйт залуутайгаа театрын жүжиг үзэх гээд, тэдний гэр энд ойролцоо байдаг юм? чи бас энэ хавьд амьдардаг юм уу?

Жисү: Аан үгүй ээ эмнэлэгт үзүүлчхээд буцаж байна гэхэд танил машин ойролцоо зогсоод дохиогоо дуугаргах бол Шинбигын харцанд нь гэрэл бадарч намайг сугадаж аваад сүйт залуу болсон Жины машин луу гүйлээ. Ямар ч хамаагүй аргаар түүний гараас мултраад зугтаамаар байвч би буруу зүйл хийсэн хүн нь биш болохоор айх хэрэггүй гэж бодогдов.
Биднийг машинд дөхөн ирэхэд тэр өөрөө год харайн бууж ирээд чөтгөр харсан аятай л бидэн лүү ширтэж байлаа. Өмнөх шигээ л намайг Шинбид ямар нэг зүйл хэлчихсэн байх вий дээ гэж айсан бололтой багахан чичгэнэж буй нь тодхон харагдана.

Шинби: Хардаа таньж байна уу? Ахлах сургуульд цуг сурч байсан Ким Жисү гээд намайг танилцуулахад тэр юм дуугарсангүй зөвхөн толгой дохив.

Жисү: Аан энэ хүн сүйт залуу чинь юм уу?

Шинби: Тиймээ гэхдээ нөхөр гэж дуудах би илүү дуртай угаасаа дараа сард бидний хурим болно гэхэд миний хуурмаг инээд хормын төдийд алга болж Жинээс хариулт эрэн харвал тэр зүгээр нүүрээ буруулан зогсож байлаа.

Шинби: Яасан царай чинь баргар байна дахиад өвдөж байна уу?

Жисү: Чи үнэхээр жаргалтай харагдаж байна, мандаж байгаа нар эсвэл үд дундын халуун нар биш жаргаж байгаа улбар шар нар шиг байна, харин би бол улаан аль хэдийнээ жаргах үед л багахан хугацаанд үзэгддэг улаан өнгө бас Жин улаан өнгөнөөс улбар шарыг илүүд үздэг гээд бушуухан түүний гараас мултраад гэр лүгээ зүглэв. Намайг тэндээс холдсоны дараа тэд юу ярьсныг эсвэл хэрэлдсэн эсэхийг мэдэхийг хүсэхгүй байлаа. Зүгээр өрөөндөө очоод дахиж гаралгүйгээр бүгмээр байна. Дахиад Жиныг эсвэл өөр хэн нэгнийг хармааргүй байна.
Яг гурван жилийн өмнө Жин бидний сүйн бөгж болон хуримын бөгжөө зүйхээ больсон. Байнга л гялалзаж байдаг тэр бөгжнүүд алга болоод удаа ч үгүй тэр их үнэтэй өөр бөгж зүйх болж надад харуулахгүй гэсэн дээ байнга л гараа атгаа ачиж явдаг байв. Гэхдээ би мэдэж байсан, угаалгын өрөөнд ороод тэгж их хайрлаж уйлж унжиж нэг нэгэндээ өгсөн бөгжөө гараасаа салгаад хогийн сав уруу шидэж байхыг нүдээрээ харсан.
*утас дуугарах*

Жисү: Эмчээ би ядраад байна дараа ярилцъя

Хэин: Би ард чинь байна гэхэд би гайхширан эргээд харвал тэр үнэхээр л яг миний ард зогсож байлаа. Яагаад ч юм царай нь барайчихсан уйлах гэж байгаа аятай л харагдав.

Жисү: Юу болоовээ гэж асуухтай зэрэгцэн тэр намайг чангаас чангаар тэврэн нурууг минь илж эхлэв. Зүв зүгээр байсан би гэнэтхэн хашхирч нүднээс минь зовлон зүдүүрийн гэрч болсон нулимс асгарч гарлаа. Саяхан л юу ч болоогүй аятай алхалж байсан би түүний энгэрт яг л аавдаа зовлонгоо тоочиж байгаа охин шиг байв.

-Хэсэг хугацааны дараа-

Хэин: Би амралтаа авсныг мэдэж байгаа биз дээ, надтай цуг Канад яваач би тэнд эдлэнтэй ядаж долоо хоног тайван амарч байгаад яв

Жисү: Тиймээ болж байна энэ новшийн бүхнээс холдох цаг нь болсон маргааш намайг ирээд аваарай тэр болтол юмаа бэлдэж байя гэхэд тэр заавал намайг гэрт хүргэж өгнө гэж зөрүүдэлсээр машиндаа суулгаад гэр лүү хөдөллөө.
Миний хөлийг бараг л газар хүргэхгүй гэрт оруулж өгөх бөгөөд их л хөөр баяр болчихсон хүн намайг заавал өглөө бэлэн болчихсон байгаарай гэж сануулаад явав.

Жин: Чиний нууц амраг уу?

Жисү: Чи эхнэртэйгээ жүжгээ үзэхгүй энд юу хийж байгаа юм? Эсвэл нөгөө гайхалтай эхнэр чинь гомдчихоо юу? гэхэд тэр намайг хүчтэйхэн түлхээд буйдан дээр унгалаа.

Жин: Нээх сайхан ариухан хүн шиг зүйлс ярихаа больж үз чи ч бас нууц амрагаараа гэртээ хүргүүлж байгаа биз дээ

Жисү: Би одоо өрөөндөө орлоо тиймээс хаалга нүдэх эсвэл эвдэж орж ирэх гэсний хэрэггүй шүү, салах өргөдлөө долоон хоногийн дараа өгье гээд бараг л зугтах шахуу өрөөндөө орж ирэв. Хэдийдээ би түүнээс ингэж их айдаг болчхов доо.

Чамайг хамгийн ихээр хайрласан 10 жилWhere stories live. Discover now