<Цэцэгнээс хөөрхөн би>

67 4 1
                                    

Өглөө үүр хаяарах үеэр сувилагч үзлэг хийж тариа хийгээд явснаас хойш нойр огт хүрсэнгүй. Уг нь би унтаж л байвал өвчнөө мартаад сайхан байдаг гэхдээ одоо арван аяга кофе уучихсан аятай л яагаад ч нүдээ аньж чадахгүй байв.

Хэин: Юу вэ? Сайхан унтаж байгаа даа гээд орж ирсэн чинь сэрүүн байх гэж

Жисү: Унтаж чаддаггүй ээ гэхэд тэр орны булан суугаад дуу аядаж эхэллээ. Бүүвэй нь дуу биш зүгээр л намуухан дуу. Олон үггүй атлаа зүрхэнд хүрэх тийм л дуу. Минут хүрэхгүй дуулах төдийд л миний нөгөө хайгаад олоогүй нойр өөрөө хүрч ирээд хормын төдийд дуг нойрондоо автчихав.
Өдрийн талыг унтаж өнгөрүүлээд сэрсэн ч орноосоо босолгүй суусаар бүр өвдсөнөөсөө ч хэцүү санагдаж байлаа. Гэхдээ Хэин эмчийн зөрүүд заныг хэн ч дийлэхгүй байх л даа. Намайг уйдаахгүй гэсэн дээ янз бүрийн зүйлс ярьж өгөв. Тэр эмч байх ямар байдаг, ажлаа хийх явцдаа хамгийн жаргалтай байдаг талаараа ч дурдлаа. Би ч бас ингэж суух сан ямар нэг мэргэжил эзэмшээд ажил хийсэн бол ядаж түүний өмнөөс би ч бас ажилдаа хайртай  гэж хэлэх байсан юм. Даан ч би сайн эзэгтэй байх сонголтыг хийчихсэн.

-Хоёр долоо хоногийн дараа-
Саяхан л хэвтэх дургүй байсан бол одоо босъё гээд ч ямар нэг хүн туслахгүй л бол өндийж ч чадахгүй болсон байлаа. Элэгнээс болж жирэмсэн хүн шиг л гэдэстэй болчихсон би удахгүй дэлбэрээд үхчих юм шиг санагдах болж. Хэин л хажууд байгаагүй бол би энэ өдрүүдийг тэсэж өнгөрүүлэхгүй байсан биз.

Хэин: Сая төв эмнэлэгтэй ярилаа элэгний хагалгааг дараа долоо хоногт төлөвлөж болохоор байна

Жисү: Ашгүйдээ ядаж энэ том гэдэснээсээ салах минь, гэхдээ хагалгаа хэр эрсдэлтэй вэ?

Хэин: Үнэхээр эрсдэлтэй чи эмчилгээ хийлгүүлэлгүй эмээ уулгүй хэр удаан явсан билээ дээ бас тархины чинь хавдар хаа сайгүй үсэрхийлчихсэн гэснээ намайг сэтгэлээр уначих нь гэж айсан бололтой бушуухан хоолойгоо засаад

Хэин: Гэхдээ зүгээрээ чи юм чинь даваад гарна хэмээн зоригжуулаад хажууд минь суув.
Өнөөдөр бид хоёр ярилцаж байгаад бараг л унаж дууссан үсээ хусахаар болсон тэрнээс өмнө Хэин их л нямбайлан самнаж өгөх бөгөөд янз янзаар боож өгч бас олон ч зураг дарж өглөө.

Жисү: Болно доо би үсэндээ харамсаагүй байна гэхэд тэр юм дуугаралгүй шүүгээгээ уудлаад жижигхэн үсний машин гаргаж ирэв.
Магадгүй би Жин биш ийм л хүнтэй гэрлэх ёстой байсан байх. Хэдхэн үсийг минь хусаж өгөх үедээ байдаг нулимсаа бараад л надад эвгүй мэдрэмж өгчих байх гэсэндээ үнэхээр удаан хусаад бас нурууг минь ч илж өгөөд. Энэ л хүмүүсийн хэлдэг хайр байх. Гэтэл би 10 жилийн турш над луу худлаа инээж цэцэг бэлгээр аргалж ирсэн нэгнийг хайртаа нөхөр минь гэж бодож явдаг үнэхээр мулгуу хүн юм даа.

Үйлчлэгч: Ноёнтон зочин ирлээ

Хэин: Хэн ирдэг байнаа?

Үйлчлэгч: Тэр Жисү хатагтайтаа уулзахаар ирсэн байна өөрийгөө Шинби гэж танилцуулсан гэхэд би бараг л дээш заларчихсангүй. Ер нь тэр юугаа бодож тэр холоос намайг хайж ирсэн юм бол.

Хэин: Уулзмаар байна уу?

Жисү: Тэр холоос зориод ирж байхад уулзахаас яах вэ гэхэд тэр бушуухан намайг тэргэнцэр дээр суулгаад шүүгээгээ уудалж байгаад гараар нэхсэн малгай гаргаж ирэн өмсгөөд доош бууцгаалаа. Намайг харсан дариудаа тэр толгой гудайх бөгөөд сүүлд уулзсан үеэс турчихсан царай алдчихсан харагдав.

Жисү: Яах гээв?

Шинби: Би хэлэх гэснээ шуудхан л хэлчихье тэр нь ч чамд амар байх, салах өргөдлөө хурдхан өг Жин бид хоёр удахгүй гэрлэх гээд байдаг гэтэл чи салах эсэх нь ч мэдэгдэхгүй алга болчих юм гэхэд Хэин өмнө минь хөндөлсөж зогсоод Шинбиг загнаж гарлаа. Угийн тэр намайг хамгаалахын тулд юу ч хийж чадахаар л хүн.

Жисү: Шинби, чи 10 жил хамт байсан хүнээ 10 өдрийн дотор орхиж чадах уу? Мэдээж чадахгүй байлгүй гэхдээ санаа зоволтгүй ээ би салах өргөдлөө өглөөхөн шуудангаар явуулчихсан хэдэн цагийн дараа гэрт оччих байх бас адилхан эмэгтэй хүн болохоор намайг ойлгож өгөөрэй Жин миний хувьд бүх зүйл байсан болохоор тавьж явуулахад жаахан хугацаа орчихлоо гэхдээ одоогоос дахиж чиний нүдэнд харагдахгүй гээд бушуухан үйлчлэгч дуудаад дээшээ гарах бол Хэин түүнийг хөөх шахуу гэрээсээ гаргав.

Хэин: Хэцүү байна уу?

Жисү: Цэцэгнээс хөөрхөн залуу насаа түүнд зарцуулсандаа харамсаж байна.

Чамайг хамгийн ихээр хайрласан 10 жилWhere stories live. Discover now