Жисү сэргээд хоёр өдөр өнгөрлөө. Тэр нөхөртэйгөө уулзахыг хүсэж байгаагаа хэлснээс хойш түүнтэй холбоо барих гэж хичээсэн ч тусыг эс олов. Ийм хурдан нутаг буцаагүй байх гэж таамаглаад хайх баг ч гаргалаа. Уг нь хэрэггүй үед үргэлж л зууралдаад байдаг хүн өдийд сүүдэр нь ч харагдахгүй байх гэж.
Хэин: Эмээ уучхаад салхилах уу? гэхэд тэр зөөлөн толгой дохиод сувилагч болон миний тусламжтай тэргэнцэр дээрээ суулаа.
Угаасаа үхнэ гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн болохоор ч тэр үү эмээ их л дургүй уух ба тарианаас бүр татгалзав. Ер нь хэн ч байсан өдөр болгон гашуун эм залгилж хэдэн арван зүү биеийн дээ зоолгуулахыг хүсэхгүй л байх.
Эмнэлгийн урд байх саравчид ирээд хэсэг суух бол тэр эргэн тойрныг алдалгүй ажиглаж байлаа. Магадгүй Жин гараад ирчихнэ гэж санасан биз.Хэин: Жисү битгий санаа зовоорой би нөхрийг чинь хайж байгаа удахгүй аваад ирнэ ээ
Жисү: Түүнийг хамгийн ихээр хайрласан 10 жилээ үзэн ядаж байна, намайг эргүүлж хайрласан юугаар ч дутаагаагүйг мэднэ гэхдээ л харамсуулж чадаж байна хэмээгээд хүйтэн салхинаас ч болсон уу айхтар ханиалгаж эхлэв. Би ч сандран бушуухан тэргэнцрийн түрсээр дотогш орох гэсэн боловч тэр хүссэнгүй. Гарт минь зөөлнөөр хүрээд толгой сэгсрэхэд би гадуурхаа тайлан хучаад буцан суулаа.
Хоёр цаг салхинд суусны эцэст хүчээр дотогш орцгоов. Тэр хэдийнээ даарчихсан гар хөл нь хөрчихсөн байлаа. Эмч ч сувилагч ч биднийг багахан зэмлээд дахин ингэхгүй байхыг сануулав.
Түүнийг амрах үеэр бушуухан туслахтайгаа холбогодлооХэин: Наана чинь юу болж байна?
Туслах: Онгоцны буудлаас мэдээлэл авсан өчигдөр орой Солонгос буцсан байна
Хэин: Новш, ямартай ч араас нь хүн явуул нөгөөдөр гэхэд тэр эмнэлэгт ирчихсэн байх ёстой шүү гээд утсаа салгаад хэсэг гадаа суулаа. Уг нь олон их сургууль төгсөж ангийнхаа шилдэг нь байсан би өөрийгөө ухаантай гэж боддог байсан. Гэхдээ одоо юуг ч ойлгож чадахгүй нь тархи минь ажиллахгүй байгаа аятай л төвлөрч чадахгүй хуй салхи болж буй мэт л байв.
-7 хоногын дараа-
Pov: Зохиолч
Утас хэдэн цагийн турш тасралтгүй хангинаж харшийн хаалгыг хэдэнтэй нүдэв ч хүн байхгүй аятай л аниргүй байлаа. Туслахууд нь санаа зовсон бололтой хаалгын эвдэн дотогш орвол үйлчлэгч нар бүгд үзэгдэхгүй байх бөгөөд үргэлж л цэвэрхэн гялалзаж байдаг газар орвонгоороо эргэчихсэн харагдав.
YOU ARE READING
Чамайг хамгийн ихээр хайрласан 10 жил
RomanceИнгэж дуусахыг мэдсэн бол эхлүүлэхгүй байсан юм