<Сахиусан тэнгэр>

67 3 1
                                    


Үйлчлэгчийн тусламжтай өрөөндөө орж ирээд орны өмнөх толинд өөрийгөө хэсэг толидов. Үсээ хуссан минь надад зохиогүй ч аз болж толгой минь ямар нэгэн эвгүй хэлбэртэй биш аж. Гэхдээ би өөрийгөө хараад дахин гайхширлаа. Нүднийх нь гал унтарч сүнс сүлдгүй болно гэдэг нь энэ байх. Болдог бол дахиад арван жилийн өмнөх лүгээ буцахсан тэгээд Жиныг хайрлалгүйгээр өөрийгөө л хайрлаж амьдрахсан.

Хэин: Яаж байна зүгээр биз дээ?

Жисү: Тиймээ ямар тэр намайг зодож цохисон биш бас хэдхэн хоногын дараа хагалгаандаа орчих болохоор санаа зовох ч зүйл алга гэхэд тэр өмнө минь сөгдөөд удаанаар над луу ширтэв. Юу ч хэлээгүй атлаа бүхнийг ойлгуулж надаас илүү санаа зовж буй нь илхэн байлаа. Хүний сэтгэл яаж ийм ариухан байдаг байна аа магадгүй тэр сахиусан тэнгэр байх. Зөндөө их зовсон юм чинь жаргалтай үх гээд дээрээс над луу явуулсан биз.

-Хэдэн өдрийн дараа-
Хэин: За туслахуудаа хурдан хөдлөөрэй төв эмнэлэг тийм ч ойрхон биш эрт гарахгүй бол хол замд явсаар Жисү ядраачих нь гэх дуу доод давхараас хадах бөгөөд намайг авч явахын тулд бараг л гэрээ нүүлгэж байв. Миний төлөө ингэж их хичээж байхыг нь харахаар үхэхийг хүсэж байгаагаа хэлж зүрхлэхгүй юм. Яаж ч ийм хүнд нөхөр маань намайг орхисон одоо амьдрах утга алга гэж хэлэхэв.

Үйлчлэгч: Хадагтай бууцгаая явах цаг боллоо гээд хэдэн хүмүүсийг тусламжтай намайг доод давхарт авчирлаа.
Энд хамгийн түрүүнд анзаарсан зүйл Хэины хөлс байв. Гар нь багахан салгалаад духаар нь хөлс шавчихсан их л сандарсан харагдлаа.

Жин: Тэр Хэин гэгч н*вш хаана байна!!! гэх хашхираан бүгдийг үймүүлж орхив. Магад бүгд сандарч Хэин миний өмнөөс айсан харин би түүнийгээ дахин нэг удаа харж чадах нь гээд хагартлаа баярлаж байлаа. Жин гол хаалгыг эвдэн орж ирэх бөгөөд түүнийг зогсоох гэсэн хамгаалагчид луу хашхирч зандран энэ хавийг түйвээж гарав.

Хэин: Бүгд явцгааж бай би өөрөө яръя гэхэд өрөөнд зөвхөн бид гурав л үлдлээ.
Жин хэдий уурлаж бухимдсан байсан ч над луу хэзээ ч байгаагүйгээрээ тайвнаар ширтэж байв. Толгойноос минь хөлийн ул хүртэл шинжиж буй мэт хараад миний өмнө сөгдлөө. Өвчтэй гэж хэлхэд тоогоогүй нууц амрагаа орхиоч гэж уйлхад ч тоогоогүй атлаа өнөөдөр намайг алдахыг хүсээгүй их тэр их хүслээр над дээр ирсэн байна.

Жисү: Яах гэж ирээв?

Жин: Юу? Эхнэр маань өөр хүнтэй гадаадад бүгчихээд ирэхгүй байхад би ингэхээс өөр яах юм?

Хэин: Амаа мэдээрэй тэр чамайг хуурч энэ зугаацах гэж ирээгүй юм шүү!

Жисү: Одоо явдаа би завгүй байна чамайг харах ч хүсэл алга хэмээхэд тэр надаас харцаа салгалгүй энэ бүхнийг худлаа гэж хэлээч гэх шиг харж байв. Тиймээ үнэн гэвэл би түүнд хайртай бас уучлаж чадна гэхдээ одоо болоод өнгөрсөн зүйлсийг өөрчлөх боломжгүй. Би магадгүй өнөөдрийн хагалгааг даалгүй үхнэ. Тийм байтал түүнийг улам шаналгах зүйл хийнэ гэж үү? Тэрний оронд үзэн ядагдаж байгаад үхсэн нь дээр.

Хэин: Жисү хөдөлцгөөе дөө илүү удвал хоцорч магадгүй

Жин: Гуйя, хайрт минь над луу ганцхан удаа өмнөх шигээ хараач эсвэл зүгээр л хацар дээр минь үнсээд салах ёс хийцгээе тэхүү? гэхэд Хэин бушуухан миний тэргэнцэрийг түрээд тэндээс гарлаа. Тэгээд дахиж эргэж ч харалгүй хөдлөв. Өвчнөөсөө болоод би их эмзэгхэн болчихсон сэтгэл хөдлөлөө ч удирдах хэцүү болсон учраас замын турш урсах нулмисаа зогоож үл чадна. Хэин харин үг дуугарсангүй уйлахыг минь сонсохгүй гэсэн дээ дуу тоглуулаад улам хурдаа нэмлээ.
Төв эмнэлэгийн эмч нар өөрсдийн биеээр намайг тосож авах бөгөөд эмнэлэгийн хаалгаар орсон цагаас эхлэн өвчны одоогийн байдлын талаар маш нарийн тодорхой тайлбарлаж өгөв. Мэдээж энэ хагалгаа их аюултай би амьд гарч ирэхгүй байж мэднэ гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор бүгд л над луу өрөвдсөн харцаар ширтэж байлаа.

Хэин: За ингээд гурван цагын дараа хагалгаа эхлэх юм байна, хоёулаа хагалгааны дэглэмээ сайн барьсан болохоор нэг цагын дараа ч орж магадгүй үзлэг хийсний дараа л энэ бүхэн шийдэгдэнэ дээ

Жисү: Хэин хэдхэн зүйл гуйчихъя, агааржуулагчаа унтраагаад хөшигөө хаачих бас хэт дуу чимээтэй санагдаад хэцүү байгаа болохоор зурагтаа ч бас унтраачих гэхэд тэр үүрэг хүлээсэн алба хаагч шиг л миний хэлсэн бүхнийг хийж өгөв.
Ингээд үзлэгийн дараа гурван цаг хүлээх боллоо. Хором бүр л аймшигтай санагдаж хагалгааны өрөө лүү орно гэдэгтээ ч итгэж чадаагүй байв. Багаасаа л зүү тариураас айж өссөн надад хагалгаа гэдэг үг өвчинөө анх мэдсэн өдрөөс илүү хүнд тусаж байлаа.

Эмч: Өвчтөн Ким таны хагалгаанц цаг болсон байна явцгаая гэж хөнгөхөн дуугараад ортой маань хагалгааны өрөөнд авчирав.

Хэин: Жисү би хагалгааны туршид байж болохгүй одоо ингээд гарлаа гэхдээ миний зүрх сэтгэл үргэлж хажууд чинь байгаа болохоор заавал томоор инээмсэглээд гараад ирээрэй гэхэд би хөнгөхөн инээгээд далалсаар түүнийг гаргалаа.
Гэхдээ би итгэлгүй байна бас зүгээр л үхчихвэл амар байна.

Чамайг хамгийн ихээр хайрласан 10 жилWhere stories live. Discover now