<Диваажин гэдэг там>

79 6 2
                                    

Хуучны бор шүүгээн дээр өрөөстэй хэдэн эмээ бүгдийн уугаад дахиад сэрэхгүй байх сан гэж хүсэв ч цаг нь ирэхээр хүн үхлийг яагаад ч сонгож чаддаггүй бололтой. Минут тутамд өвчин минь хүндэрч буй мэт санагдаж нуруугаар хүйт даан намайг бүх л хайраараа дулаацуулдаг байсан тэр нэгнийг санагалзана. Магадгүй одоо өөр нэгнийг инээлгээд түүнтэйгээ нэг оронд хэвтэж байгаа байх гэхдээ л өглөө сэрхэд минь буцаад ирчихсэн над луу өнөөх л сайхан харцаараа хараад зогсож байгаасай. Ийнхүү бодлыг минь Жины ажилдаа явах цагаар тааруулсан сэрүүлэг таслав. Хөшгөө хаачихсан болохоор үүр болчихсоныг ч үл анзаарсан байжээ. Тэр ирсэнгүй бие нь тасарахнуу гэлтэй өвдөж хамар амнаас нь цус сагаж байсан ч тэр хүн миний хажууд байсангүй.

Жисү: Яагаад түүнийг сонгосон юм бол? тэр анхнаасаа л сайн хүн байгаагүй шүү дээ!

-10 жилийн өмнө-
Сургуулийн хонхтой уралдан гүйсээр орж ирхэд Жин аль хэдийнээ надад суудал авчихсан хүлээж байх бөгөөд өглөөний цайгаа уугаагүйг минь мэдсэн бололтой суу талх авчирсан байлаа.

Жин: Яасан дахиад л метрондоо унтчихаа юу?

Жисү: Үгүй дээ замд нэг эмээ хүнсээ өргөж дийлэхгүй байхаар нь тусалсан юм гэхэд тэр намайг байнга л бусдад санаа тавьдаг байж өөрийгөө анхаарахгүй юмаа хэмээн шоолонгуй хэлээд хичээлдээ орцгоов.
Үерхээд удаагүй байгаа ч Жин надад бүхнээ өгсөн мэт л санагдаж байлаа. Надад тусалж намайг жаргалтай болгох гэж бүхнийг л хийж байсан.

-Төгсөх жил-
Жисү: Сонссон уу? Руби жирэмсэн эцэг нь Хиэл гэж байна лээ удахгүй хуримаа хийхээрээ урилга явуулах тухайгаа ч ярьсан гэхэд Жины царай гэнэтхэн хувирч хамаг арьсаа дух нь дээрээ наачхав.

Жин: Хүүхэд гэнэ шүү дөнгөж 19 настай байж хурим хүүхэд ч гэх шиг, удахгүй тэр хоёр бусдын адил өрнөөс өрний хооронд амьдардаг доод давхаргын айл л болно доо гэж их л уурлангуй хэлэх нь надад таалагдсангүй хоёр хүн нэг нэгнийгээ хайрлаж хүүхэдтэй болох нь тэдний амьдралыг доош татаж байгаа гэх ойлголт надад огт байхгүй болохоор л тэр байх.

Жисү: Хүүхэд хөөрхөн биш үү?

Жин: Үгүй би лав 25 хүртлээ хүүхдийн талаар ярихыг ч хүсэхгүй байна бас чамд сануулъя ажилд орж аятайхан амьдралтай болоогүй л бол хүүхдийн талаар ярих хэрэггүй шүү угийн чи олигтой амьдралтай биш хэрэв ганц бие ээж болж үлдмээргүй байвал битгий хүүхэд тээ гэхэд би шуудхан л түүнийг орхин гарлаа.
Тийм гэгээхэн харагддаг хүний амнаас тийм үгс гарсан гэхээр итгээгүй нь дээр гэдсэндээ бойжиж буй хүүхдийнхээ талаар түүнд хэлбэл юу болох бол гэхээс л айж байв. Яагаад ч юм би түүнийг дэндүү ихээр хайрлачихсан хүүхдийн талаар сонсоод надаас салчихвий гэж айсандаа шууд л эмнэлэг явахыг хүссэн ч хөл минь хөдөлсөнгүй.

Жисү: Яагаад хүүхдийг тэгж их үзэн яддаг юм бэ?

-Одоо-
Хүйтэн шал нь дээр хөл нүцгэн алхалсаар гал тогоонд ирэхэд өчигдөр оройн хоолны үлдэгдэл болон угаагүй аяга таваг л намайг угтаж авав. Эмчийн хэлснээр дэглэм барих ёстой бас өлсөж болохгүй гэхдээ надад өөрийнхөө ам луу ганц шөл халбагадах ч тэнхэл алга байна.

Жин: Чи босчихоо юу?

Жисү: Ажилдаа явахгүй яагаад гэртээ ирэв?

Жин: Өчигдөр ярьж дуусаагүй зүйл байгаа байх аа? Гурван жилийн өмнө юу харсан гээд байгаа юм? хэмээн уурлангуй асуугаад гадуурх хүрмээ надад өгчхөөд буйдан дээр тухаллаа.

Жисү: Чи мэдэхгүй юм шиг царайлаад юу ч хожихоосоо өнгөрсөн би хоёр нүдээрээ харчихсан, чамайг бас Шинбиг тэврэлдэж инээлдэж, үнсэлцэж байхыг чинь бас саяхан эмнэлэг дээр нь очоод ирсэн чамтай авхуулсан зургаа ширээ нь дээрээ тавьчихсан сүйн бөгж хүртэл зүүчихсэн байна лээ гэхэд тэр юм дуугарсангүй. Буруу зүйл хийснээ одоо л ухаарч байгаа биз. Магадгүй өөрийгөө надад баригдахгүй сайн байж бодсондоо харамсаж суугаа байх.

Жин: Тэгээд яах гээв? Чи надаас салж чадах юм уу?
Энэ бүхний дараа түүний амнаас ийм л үг гарч байх гэж. Өөрийнхөө бурууг ухаарах байтугай надад зовлон болгож байдаг. Яаж хүн ийм зүйл амнаасаа гаргадаг юм бол. Түүний хэлсэн цэцэг шиг үгс гайхалтай мэдрэмжид нь согтоод тамыг диваажин гэж андуурч байжээ. Бүх зүйлс аясаар болоод л авахыг хүссэнээ авч агуу ихээр хайрлуулж байна гэж бодтол зүгээр зүүд байсан бололтой.

Жисү: Чи намайг ямар их золиос гаргаж чамтай хамт байгааг гадарлах ч үгүй, хүүхдэд дургүй гэхээр чинь арван есхөн насандаа хүүхдээ авхуулж энийг минь мэдсэн ээж аав минь намайг адын чөтгөр мэтээр хүлээн авч холбоогоо тасалсан бүх зүйл хэцүү санагдаж тэнгэр хүртэл нуруу нь дээр минь нураад ирэх шиг санагдах тэр үед чамайг л миний хажууд байгаа гэж санасаар тэвчиж ирсэн

Жин: Юу? юун хүүхэд чи чинь галзуурчихаа юу?

Жисү: Би зүгээр л чамайг чадахаараа хайрласан үүнд буруу байгаа гэж үү? Яагаад намайг биш түүнийг сонгосон юм бэ?

Чамайг хамгийн ихээр хайрласан 10 жилWhere stories live. Discover now