● 1 ●

174 14 1
                                    

2018.02.18 өвчний улмаас хадагтай Чүэ мөнх бусыг үзүүлэв.

Хүйтэн салхи хавирга нэвт үлээх тэсгэм хүйтэн өдөр эхнэрийнхээ чандарыг чанга гэгч нь тэврээд Хан мөрний эрэгт зогсоно.

Түүнийг жинхэнэ эхнэрийн ёсоор хайрлаж байгаагүй өөрийгөө харааж зүхэж өөрийгөө шийтгэхсэн.

Хэрвээ надтай гэрлээгүй байсан бол өдийд "Хэн нэгэн халамжит залуугийн бүлээн тэвэрт эрхэлж, наадаж, жаргах байх ёстой байсан юм."

Зөрүүдлэж заавал надтай адилхан хүүхэдтэй болмоор байна гэж хэлж байсан үеийг чинь маш тод санаж байна. Тэр үед л болиулдаг байж. Намайг уучлаарай эхнэр минь. Чиний төлөө юу ч хийж чадаагүй чамайгаа салхитай хамт явуулчихлаа.Арчаагүй нөхрийгөө уучил.

Нэг л өдөр бөөн дуу шуугиан болж ирчихээд ингээд л биднийгээ орхиж чимээгүй салхитай хамт нисэн одох чи хэтэрхий азгүй хувь тавилантай юм.

Би хүүгээ заавал сайн харж хандах болно. Хэрвээ дараа төрөлдөө таарвал хоёулаа жинхэнээсээ эхнэр нөхөр болцгооё.

2023.07.09

Бидний хүү 5 нас хүрсэн надтай ямар адилхан болсон гээч. Чи харах ёстой байсан юм гэж доош харан хүүгийнхээ толгойг иллээ.

Сан: Ээжтэйгээ мэндлээрэй Жүнсог

"Ээж байхгүй байна гэж уруулаа цорвойлгон эцэг рүүгээ гомдоллоно."

Сан: Энэ хүүхэд надаас гарсан гэхэд хэтэрхий эрх золиг шүү. Хүү минь одоо дэнлүүгээ хийсгээрэй.

Жүнсог эв хавгүй харагдсан ч дэнлүүгээ дээш хийсгээд "Ааваа одоо ээж биднийг харж байгаа юу?"

Сан толгой дохиод "Тиймээ" гэж хариулав.

Бяцхан хүү усны чимээнээс айж эцгийнхээ хойгуур орж нуугдав.

Жүнсог: Ааваа?. Ээж намайг яагаад айлгаад байгаа юм бол?

Сан хүүгээ тэврээд "Ээждээ баяртай гэж хэлээрэй миний хүү" гэтэл бяцхан хүү цоглог хоолойгоор "Баяртай ээжээ , аав бид хоёр дараа ирнэ ээ , хүлээж байгаарай ээжээ" гэж хэлэв.

Залуу жолоо барингаа ажлынхаа хэн нэгэнтэй утсаар ярих бөгөөд гэрлэн дохион дээр зогстол нөгөө уулзвараас тормоз нь ажиллахгүй машин хүчтэй тэдэн рүү чиглэж ирж байхыг харсангүй.

Ингээд Чүэ Сан хүүтэйгээ цуг осолд орох бөгөөд залуугийн биед бэртэл бараг байхгүй бөгөөд бяцхан хүү нь ноцтой гэмтэж сэхээн амьдруулах тасагт хүргэгдэв.

Залуу бүх зүйлээ алдах гэж байгаа юм шиг мэдрэмж мэдэрч нулимстай нүдтэйгээ хоцров.

Хүүгийн хагалгаа амжилттай болсон ч бяцхан хүү сэргэсэнгүй. Залуугийн амьдрал яг л сүйрч буй мэт санагдав.

Заавал сэрэх ёстой шүү!
Аавыгаа орхиж явж болохгүй гэдгээ мэднэ биз?
Аавд нь чамаас өөр хэн ч байхгүй
Ажил биш чамдаа л анхаардаг байж
Аавыгаа уучлаарай миний хүү
Одоо сэрээч гуйж байна.

Залуу унтахаа ч умартан хүүгээ өдөр шөнөгүй 7 хоног сахисны үр дүнд бяцхан хүү нүдээ нээсэн юм.

Хүүг эмнэлэгт байхаар болж эмээ нь түүнийг сахихаар болов.

Залуу харин ажилдаа анхаарал хандуулж эхлэв. Удалгүй залуугийн ажлыг үнэлж салбарын менежер болгон тушаал дэвшүүлэн өөр салбар руу томилов.

Шинэ орчин , хамт олон гээд бүхий л зүйлс шинэлэг байгаа нь таалагдсан. Гэвч анхны хайрттайгаа ахин таарчихсан.

Түүний булбарай уруул , сайхан бие , хэнийг ч урхидах инээмсэглэл гээд бүх зүйл нь миний мартахыг хүсээд ч мартдаггүй хуучны дурсамжыг маань сэргээж орхив.

Би түүнийг харсан даруйдаа шууд л таньж гараас нь атгасан. Хүмүүс зүгээр л танилцаж байна гэж бодсон ч энэ атгалт миний 10 жил мөрөөдсөн мөрөөдөл минь байсан. Би түүнд хүрч чадсандаа үнэхээр их баяртай байна.

Ажлынхаа эхний өдөр түүнийг найз залуутай гэдгийг мэдсэн. Тэр залууг хараад инээмсэглэж буй жаргалтай нүд яг л 10 жилийн өмнө над руу харж байсан харц шиг л байсан.

Би хэтэрхий оройтжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би хэтэрхий оройтжээ. Гэхдээ би чамд хайртай хэвээрээ Жон Үён.

I'm in loveWhere stories live. Discover now