● 7 ●

72 10 0
                                    

Тэр үргэлж надаас бусдад боломж олгодог. Хэзээ ч надад боломж олгож байгаагүй. Тэгсэн мөртлөө над руу хардаг тэр харц үнэхээр тэсгэм хүйтэн. Чи хэзээ ч намайг өөрийн болгож чадахгүй гэсэн харц шиг л... Тийм ээ би чамайг хэзээ ч өөрийн болгож чадахгүй юм байна.

Энэ бүх хугацаанд ганцхан би л чамайг хайрлаж ирсэн. Чи ч үүнийг мэдэж байгаа. Яагаад хуриман дээр минь ирсэн юм бэ?

Чи найз залуутай болоод намайг үл тоосон. Чи намайг хөөсөн. Чи намайг хэн ч биш юм шиг харьцсан. Чи хэзээ ч намайг хайрлаж байгаагүй. Гэхдээ өчүүхэн энэ сэтгэлдээ би чамайг тээн амьдарсаар л ирсэн.

Чиний сонгосон залуус үргэлж надаас илүү бас би байнга тэдний ард хоцордог .

Хэрвээ бүх зүйлсийг буцааж болдог байсан бол би ганцхан чамайг л сонгох байсан.  

Тэд надаас илүү болохоор л тэднийг чи хайрладаг байх тийм үү?

Сэтгэлээ бүр мөсөн чамайг арчаад чамайг хайрлахаа больсон нь дээр юм байна Жон Үён. Хэрвээ намайг гээд эргээд ирвэл өмнөх хаягдсан газраа байгаа шүү.

Сөжү уунгаа гэрийнхээ ойролцоо мухлагт сууж байхад дүү минь хажууд ирсэн байлаа.

Гю: Одоо болно хён. Хэр их уух гэсэн юм.

Сан: Би маш их ганцаардаж байна.

Гю: Юунаас болж ингэтлээ уугаад байгаа юм бэ? Харъя. Жүнсог ээж хоёр айчихна.

Сан: Би анхны хайрттайгаа таарсан.

Гю: Нөгөө хэн билээ? Үён уу?

Сан: Цагтаа чи агаа гэж дууддаг байсан шүү. Одоо ингэж н*вшын хандахаа боль.

Гю: Тэр ахиад гарч ирээд сэтгэлийг чинь үймүүлээд байгаа юм уу? Ямар ядаргаатай н*вш вэ?

Сан их л ууртай энгэрийн халааснаасаа нэгэн зураг гаргаж ирээд ширээ нь дээр тавиад "Харж байна уу? Чи хүүхдийг ийм зүйл зурах хүртэл нь ямар ч гэм зэмгүй хүнийг үзэн ядуулсан байна"

Бомгю дүүгийнхээ зурсан зургийг хараад цочирдсон царай гаргав.

Сан: Та нар Үёнд ингэж хандаад байвал би түүнийг улам л хамгаалахыг хичээх болно.

Гю: Тэр таньд сайн хэвээрээ гэж үү? Хэрвээ сайн биш бол оролдож үзээд ч хэрэггүй байх.

Сан нулимс урсган "Тэр нэг залууд халамжлуулж байсан, Үүнийг харах надад үнэхээр хэцүү байна, Би тэвчиж чадахгүй байна, Болдог бол шууд тэр залуугаас нь булааж аваад тэврэмээр  байна".

I'm in loveWhere stories live. Discover now