● 9 ●

69 9 0
                                    

Үёныг аван машиндаа суугаад ажлын зүг буцаж явлаа.

-Тэгэхээр тэр чамайг зүгээр байлгахгүй шинжтэй. Хаалганыхаа кодыг сольсон нь дээр байх. Би энэ асуудлыг чинь зохицуулаад өгье.

Сан их нухацтай жолоо барьж явах бөгөөд бодолд дарагдсан харагдав.

-Эхлээд хоол идэцгээе.

Үён: Хэрэггүй дээ.

-Гэдэс чинь хоржигноод байна.

Үёнтой хамт хооллоод суусан ч тэр юу ч дуугарсангүй. Хооллож дуусчихаад түүнтэй цуг ажил руу орлоо. Хамгаалагч ах их л гайхсан царайтай биднийг харна.

-Битгий санаа зовоо. Тэр залууг чам руу ахиж ойртуулахгүй.

Үён: Одоо чи явж болно Сан. Хүмүүс буруугаар ойлгочихно.

Утас дуугарах чимээ хадахад Үён утсаа ав гэж заалаа. Би утсаа автал урдаас Жүнсог уйлж "Ааваа хэзээ ирэх юм бэ? Таныг санаад байна" гэж хэлэв.

Үён: Яв даа. Гэрийнхэн чинь санаа зовж байгаа байх.

-Энэ яахчгүй ээ. Би зүгээр.

Үён: Эхнэртэй гэдгийг чинь мартах шахаж. Бас хүүхэдтэй хүртэл болжээ. Баяр хүргэе.

-Би явмааргүй байна.

Үён: Хүүхдүүд үргэлж эцгийгээ санадаг. Байхгүй бол унтдаггүй. Тиймээс харьдаа. Би энчээ зохицоод унтчихна.

-Би хэлсэн шүү дээ. Явмааргүй байна.

Үён: Гуйж байна Сание. Чи эцэг хүн. Хүү чинь тэнд чамайг санаад байж байгаа. Тэр бяцхан зүрхийг битгий шархлуул.

Сан урдаа байгаа залуугийн гарыг атгаад "Би чамтай хамт баймаар байна".

Үён: Ингэж болохгүй. Тиймээс гэртээ харь Сание. Би зүгээр.

Сан удалгүй Үёны үгэнд ороод гэртээ харив. Гэртээ ортол Жүнсог хүү тэврэн авав. Их л уйлсан бололтой зовхи нь хавдсан харагдав.

Миний хүү аавыгаа эзгүйд зүгээр унтаж амарч бай. Аав нь ажилтай байлаа.

Жүнсог: Аав та надад хайргүй болчихсон юм уу?

Аав нь хүүдээ хайртай. Бүр маш их хайртай.

Жүнсог: Үлгэр уншаад өгөөч ааваа.

Ойлголоо миний хүү.

WOOYOUNG'S POV

Тэр хүүтэй байжээ. Би яагаад төсөөлсөнгүй вэ? . Би ямар тэнэг юм бэ?
Новш гэж Чүэ Санд яах гэж итгэвээ?
Би мартсан нь дээр бололтой.

I'm in loveWhere stories live. Discover now