● 3 ●

66 11 0
                                    

Бүгдийг шинээр эхлэх хэрэгтэй. Тэр ч үүнийг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би ганцаараа хайртай гэж зүтгээд байж болохгүй шүү дээ. ТҮҮНИЙГ ХҮНДЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Хамт олонтойгоо сайхан танилцах бол миний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл. Дараа нь Жон Үёнтой учраа олох болно.

Шинэ ажилдаа ороод яг 7 хоног өнгөрч байна. Айдас минь бага зэрэг багассан ч түүний нүд рүү хараад ярьж чадахгүй  хэвээрээ. Урьд нь шууд л харагдвал тэврээд авдаг сан. Одоо бол түүн рүү ойртох хэдэн зуун км зай шиг хол.

Ядаж л өөр хүн рүү харах түүний хөөрхөн алаг нүд , бага зэрэг улайсан хацар , ичимгүйрэн  инээх  инээмсэглэлийг нууцаар харан өөрийгөө хуурна.

Нэг л мэдсэн босоод очоод хажууд нь юм яриад зогсож байсан. Тэр бидний яриаг сонссон царайлан хэн нэгэнтэй дүрст дуудлага хийж байсан. Тэр хамгийн сайн найз болох Ёсантайгаа дуудлага хийж байсан.

Би Үёны хойноос гараа даллатал "Ёсан дуу алдан амаа даран гайхаад Үён руу гараараа чичлээд толгойгоо сэгсэрсэн". Үён "Дараа яръя" гэж хэлээд шууд тасалсан.

Үён: Би энд хүнтэй утсаар ярьж байна ахлахаа. Хувийн орон зайд минь халдахгүй баймаар байна.

Би өөрийгөө хамгаалах мэт гараа цээжиндээ авж зогсоод "Ажлын цаг юм сан Жон ажилтан" гэж хэлээд их л ёжилсон аястай нүүрний хувирал үзүүлсэн.

Үён юу ч хэлж чадалгүйдээ бачимдан босоод гараараа чичлэн "Дахиад ингээд үзээрэй!!! Уйланхай бацаанаа" гэж надад сонсогдохоор зөөлөн хэлээд их л стресстсэн аястай гараараа оролдон өрөөнөөс гарав.

Юну: Манай Үён уг нь ийм хүн биш шүү Чүэ ахлахаа. Сүүлийн үед л ийм болчихоод байгаа.

Сонхва: Яачихсан юм бол доо. Ахлахаа би түүнийг тайвшруулчихаад ирье.

Би түүний үгийг сонсоход их л уур хүрээд байсан болохоор толгой дохисон болов.

Сонхва санаа алдан Үёны хойноос гарав. Сонхва бол Үёны болзоот залуу.

Юну: Энэ хоёр уг нь их хөөрхөн хосууд шүү ахлахаа.

Сан: Надад ямар ч хөөрхөн юм харагдсангүй.

Юну амаа хамхиад хуурамч инээмсэглэл үзүүлээд "Би дундаа гээд нэг зүйл хэлчихье, хэнд ч битгий хэлээрэй"

Бүгд Юну руу харахад

Юну: Манай ажлын Пак овогт Сонхва найз залуугаа араар нь тавьсан гэх яриа доогуур тарсан байна лээ. Та хэд сонсоогүй юм уу?

Минги: Би түүнд үзүүлээд өгөх үү? Яаж Үёныг минь хуурч чаддаг байна аа.

Сан толгой сэгсрэн "Битгий ам дамжсан хов яриад бай Жон ажилтан"

Юну: Үнэн л гэсэн шд гэж гомдолтой хоолойгоор хэлэв.

●●●

Ү

ён барилгын дээвэр дээр гаран агаар амьсгалан зогсож байтал хойноос нь тэврэлт мэдрэгдэв.

Үён: Ядаргаатай юм. Ажил дээр байгааг мартаа юу?

Сонхва: Хоёулааг үерхдэгийг бүгд мэднэ шүү дээ. Чи хэзээ ингэдэг болчихсон юм гэж хэлээд тэврэлтээ болиод хажууд нь зогсов.

Үён: Ганцаараа баймаар байгаа болохоор түр орхиод өгөөч.

Сонхва: Чам руу шинэ ахлах хараад байсан шүү. Аятайхан байгаарай.

Үён: Хва чи яагаад байгаа юм бэ?

Сонхва: Та хоёрыг хардмаар л байна шүү.

Үён: Очиж программаа гацалтгүй болгох дээрээ л анхаар. Хардана гэнэ шүү.

Сонхва Үёны хацарнаас үнсээд "Хурдан хойноос орж ирээрэй хайраа, санаад байна" гэж хэлээд инээгээд явлаа.

Үён чимээгүйхэн тэнгэр ширтэн зогсохдоо бодолд дарагдаж зогсоход дуудлага ирэх нь тэр. Хартал Кан Ёсан.

Ёсан: Сайн уу? Хүүе золиг минь буцаад  Сантай нийлчихсэн юм уу? Хүүе хариулаачээ.

Үён: Үгүй ээ.

Ёсан: Тэгээд яагаад чамтай хамт байсан юм бэ? Таарсан хэрэг үү? Чи надаас нэг юм нуугаад байна даа. Хурдан хариулалдаа.

Үён: Үнэндээ тэр манайд ажилдаг болсон. Өөр ямар ч юм байхгүй.

Ёсан: Солиотой. Тэгэхээр та хоёр нэг нэгнийгээ хараад ажиллаж байна гэдэг үнэхээр солиотой. Тэр өөрчлөгдсөн байна уу? Халуухан хэвээрээ л байна уу?

Үён: Би түүнийг хараад суудаг гэж бодоо юу? Дараа яръя ажилтай болчихлоо.

Ёсан: Хөөш Жон Үён ......

Үнэхээр хэцүү байна Сание , хэзээ ч дахиж таарахгүй гэж бодсон юм сан.

I'm in loveWhere stories live. Discover now