● 8 ●

59 7 0
                                    

Ажлаас гарах өргөдөл ширээн дээр тавих мөчид Сан ширээгээ тулж босоод Үёны хажууд ирж зогсоод шууд урж орхив.

Үён : Яаж байгаа юм? Наадхыг чинь бичих гэж яасан их удсаныг мэдэх үү?

Сан шууд л Үёныг энгэртээ наан тэврээд уртаар амьсгаа авав. Тэдний хэнээс ч татгалзсан хариу байсангүй.

Хаалга тогших мөчид л тэд ухаан орох шиг болоод нэгнээсээ холдов.

Юнутай зөрөөд Жон Үён өрөөнөөс гарав. Юну эелдэгээр "Ахлахаа кофе аваад ирлээ" гэж хэлэн ширээн дээр тавиад нүдээрээ Сан руу ирмээд "Яагаад улайчаа вэ? Ахлахаа , би нь өвдөөгүй биз, эм аваад ирэх үү?"

Сан татгалзан түүнийг өрөөнөөс гарахыг хүслээ.

Юну доор хэвтэх цаасны хэлтэрхий рүү хараад энэ халагдах өргөдөлийг Үён өгсөн юм уу? гэж асуув.

Сан: Тиймээ , Гэхдээ би зөвшөөрөөгүй.

Юну мөр рүү нь цохиод "Yes , миний залуу" гэж хэлээд инээмсэглэн өрөөнөөс гарав.

Wooyoung's POV

Үён өрөөнөөс гарсаны дараа амралтын өрөөний зүг алхаад ороод дотроос нь хаалгыг нь түгжээд хана налаад цээжин тус газраа гараа хүргэв.

Цээж рүүгээ гараа тавиад үзэхэд үнэхээр хүчтэй цохилж байгааг мэдрээд  "Би сая юу хийчих вэ?, Би түүний эсрэг ямар ч хөдөлгөөн хийж чадсангүй, Түүний тэврэлт нэг л дулаахан мэдрэмж мэдрүүлж байсан,  Би яагаад түүнийг цааш түлхэж болоогүй юм бол, Солиорох нь ээ..."

Удалгүй хаалга тогших чимээ сонстох бөгөөд Үён чимээ гаргасангүй.

"Хаалга түгжээтэй байгаа юм байх даа?" гэж хэлээд нилээд цохьсоны дараа яваад өгөхийг нь хүлээлээ.

Явсаны дараа нууцаар өрөөнөөс гараад ширээн дээрээ очтол Чүэ Сан байрандаа сууж байх нь тэр.

Юну их л баяртай мөрийг нь бариад зогсож байх бөгөөд ажлынхан надаас амралтын өрөөний түлхүүрийг асуух бол  би мөрөө өргөн мэдэхгүй гэж хариулав.

Минги гаднаас орж ирээд над руу хандан "Сонхва та хоёр салчихсан юм уу?" гэж асуугаад "Алив гараад ирээ?" гээд гараас татах b3 давхарын аваарын шат руу авч очлоо.

Тэгтэл Сонхва нэг эмэгтэйтэй ёс бус зүйл хийж их л таашаалтай харагдаж байв.

Минги хоолойгоо засан "Одоо болиоч новш минь" гэж хэлээд очоод цохиод авав.

I'm in loveWhere stories live. Discover now