● 2 ●

77 10 0
                                    

Яагаад танихгүй царайлна вэ?

Бидний дунд болж өнгөрсөн дурсамжууд ийм үнэ цэнэгүй байсан гэж үү?

Бүгдийг мартсан дүр эсгэх чи үнэхээр хатуу юм аа.

Түүний талаар бодоод их суучихаж , одоо ингээд харъя хэмээн хүрмээ өмсөөд цахилгаан шат руу алхалаа.

Цахилгаан шатны урд Жон Үён нэг залуутай их л айлгүйтэн зогсож байв. Тэднийг хараагүй юм шиг царайлан  цахилгаан шатны өмнө ирж зогсоход үнэхээр эвгүй мэдрэмж надад төрж байсан.

Урд маань экс минь хэн нэгэнтэй айлгүйтэж байхыг харах надад үнэхээр хэцүү санагдана. Бага зэрэг хөмсөгөө зангидсан ч гаднаа зүгээр мэт дүр эсгэв.  Гэнэт л Үён түүний хүзүүнээс хүмүүсд сонсогдохоор чанга гэгч нь үнссэн. Тэр надад үүнийг харуулахыг хүссэн гэдэгт 100% итгэлтэй байна. Миний уур хүрч байсан ч тэвчин шүдээ зуун зогсоход лифтний хаалга нээгдэв.

Тэд одоо миний ард нэг нэгнийгээ өдөж буй нь сонсдоно. Нүдээ аниад энэ лифт хурдхан доош буугаад өгөөсэй гэж хүснэ. Хаалга нээгдэхэд шууд л гарч   зангиагаа суллан машиндаа суулаа.

Харсан зүйлдээ дургүй минь хүрч түүнийг үзэн ядаж байсан ч өөрийгөө түүний найз залуу биш болоод удаж байгааг мэдэж байгаа болохоор өөрийгөө тайвшруулахыг хүснэ.

Машины рүүлээ цохиж сууж байхад урдуур машин өнгөрөв. Машин руу хартал Жон Үён хажуудаа байх залуугийн гарыг атгачихсан хажууд нь инээмсэглэн сууж байсан.

Үнэхээр л өөрийгөө маш ихээр үзэн ядах сэтгэл  төрж ,  юу ч хийж чадахгүй байгаа өөрийгөө хараав.

Гэртээ иртэл хов хоосон хүйтэн гэр намайг угтав. Ханаар дүүрэн хайргүй хүнтэйгээ авхуулсан хуурамч зургууд хадаастай. Нэг зургийг нь авч шидсэн ч миний сэтгэл санаа сайжирсангүй.

Гэнэт л өрөөндөө орон хуучны номнуудын хажууд нэг жижигхэн хайрцаг байхыг хараад нээх хүсэл төрөв.

◇◇◇ Өнгөрсөнд ◇◇◇

Бяцхан хүү доош харан уйлж буй над руу ирж гараа сунган алчуур өгсөн юм. Алчуур дээр нь зүрх оёчихсон байсан.

Хүү гараа цээжиндээ аван "Уйланхай минь , Битгий уйлаад бай , Энэ хавийн хамаг эрвээхий үргээчих юм аа, Яг барих гэж байсан юм сан."

Хүү нүдээ томруулан алчуур өгч буй хүүг хараад уйлахаа болив.

Үён: Миний хамгийн хайртай алчуур байгаа юм дараа нь буцааж өгөөрэй бацаанаа.

Хүү толгой дохиод алчуураар нь нулимсаа арчив.

Тэр хүү эрвээхий барих гэж их л хичээж нэгийг барьчихаад ихэд баярлав.

Сан: Чи яагаад нэг муу эрвээхий барьчихаад баярлаад байгаа юм бэ?

Үён: Тэр охидуудыг харж байна уу? Тэд эрвээхийд их дуртай байдаг юм. Охин найрах техник.

Сан: Охин гэнэ шүү. Хэн чам шиг дойжоогүй юманд найрагддаг юм бэ?

Тэр хүү ихэд уурлан "Харж бай!" гэж өндөр дуугаар хэлээд охидууд байгаа зүг рүү гүйж очив. Гартаа байгаа эрвээхийгээ охидуудад харуулахад үнэхээр л түүний хэлдэгээр бүгд их жаргалтай инээж байхыг олж харав. Тэр хүү над руу ирээд хэлээ гаргаад "Уйланхай бацаан" гэж хэлээд хүүхдүүдтэй тоглохоор явсан юм.

Тэр их дээрэлхүү мэт санагдах ч үнэндээ үнэхээр эелдэг нэгэн байсан. Тэр үед л би түүнд татагдчихсан.

Түүний дэггүй мөртөлөө сахиллаггүй зан үнэхээр л намайг эргэж буцалтгүй өөртөө дурлуулчихсан.

◇◇◇ Одоо үед ◇◇◇

Эв хавгүй оёчихсон хуучны нэг алчуур одоо харахад үнэхээр л тэр үедээ буцаад очмоор байна.

Намайг хэзээ ч уйлахыг зөвшөөрдөггүй байсан юм сан. Тэр намайг уйлвал өвдчихдөгийг маш сайн мэддэг байсан чамгүй 6 жил би яаж амьдарч байсаныг мэдэх үү? Яг л там шиг л байсан.

Би чамайг надаас өөр хэнийг ч болохгүй гэдгийг маш сайн мэддэг байсан ч чамайг хуурчихсан.

Хуримын өдөр нүдэндээ дүүрэн нулимстай хаалганы хажууд арай ядан хөл дээрээ тогтож зогсож байхыг чинь харахад тэнгэр нурах шиг л болсон.

Намайг уучлаарай хайрт минь.

I'm in loveWhere stories live. Discover now