Нэг хичээлээс нөгөө хичээл рүү дамжих явцад сэтгэл санаа огтоосоо самбар дээр төвлөрч өгсөнгүй. Ухаан санаа юм л болбол утас руугаа гүйгээд шинэ зурвас ирсэн эсэхийг шалгана.
- "Өдрийн хоолоо идсэн үү?"
Энэ зурвас Виллиамаас иржээ. Би ч сэб хийн өндийж суугаад түүн рүү хариу бичив.
- "Амжаагүй л байна..."
Түүнээс хариу ирээгүй ч төд удалгүй дансанд 500$ орж ирэх нь тэр!
Гүйлгээний утга: 'Сайхан хооллоорой'Танихгүй хүнээс мөнгө авсандаа итгэсэнгүй гэнэт дээшээ босчихсонд бусад сурагчид гайхсан аятай миний зүг харна.
Багш ч доороос шилээ янзлан над руу хараад "Асуух зүйл гараа юу?"
"А..аа дахиад тайлбарлаад өгч болох уу? Сайн сонссонгүй"
Бусдын нүдийг хариулан буцаж суух үед багш ч ахин сайн тайлбарлаж байгаа харагдлаа.
Би ч утсаа дэлгэцээр нь доош харуулж тавиад яаснаа бодон суув. Үнэхээр сайн танихгүй хүнээсээ мөнгө авах зүгээр үү? Энэ хүн ч гэсэн... Би ингээд блоклох үед л бидний харилцаа дуусах байхад мөнгө шилжүүлж л байдаг...
Эелдгээр татгалзаад буцаагаад өгөх үү?
Би түүний төлөө юу ч хийгээгүй байхад яагаад мөнгө шилжүүлчихэж байгаа юм бол?
Буцаагаад өгөх л хамгийн сайн сонголт бололтой.
- "Виллиам... та байна уу?"
- "Тийм ээ ^^"
- "Та мөнгөө буцаагаад авах хэрэгтэй... Надад эвгүй байна"
- "Өхх Кара~ Их мөнгө биш учраас санаа зовох хэрэггүй дээ. Чамайг өлсөж байгаа гэж бодоод л явуулсан юм"
- "Гэхдээ надад хоолны мөнгө байгаа. Бас хоолны мөнгө гэхэд хэтэрхий их юм шиг..."
- "Чи сайн охин бололтой^^ Гэхдээ надад ямар нэг далд санаа байхгүй, би зүгээр л чамайг хооллохыг хүссэн юм"
Энэ яг л мөрөөдөл шиг... Хэн нэгэн намайг тэтгэж байна.
Ингэж байгаа бол чимээгүй талархаад өнгөрөх хэрэгтэй юу? Энэ хүн хариуд нь надаас юу ч нэхэхгүй гэж үү?- "Би таны төлөө юу ч хийгээгүй шүү дээ... Тэтгүүлж байгаа юм шиг санагдаад байна..."
- "Тийм үү? Тэгвэл миний төлөө юм хийгээд л өгчих^^"
Гэнэт хонх дуугарсанд сурагчид ангиас гарахаар бужигнаан үүссэн тул хариу бичиж чадсангүй би ч мөн гарахаар дэвтэр номоо хураалаа.
YOU ARE READING
Танилцах аппликейшн
RandomТэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16)