16

314 26 3
                                    

"Өчигдөр шинэ охин ирсэн, эрхэм ээ" хэмээх харгалзагчийн үгэнд Виллиам шатар нүүнгээ "Хаанаас?"

"Японоос ирсэн цагаач. Охид дундаас хамгийн үнэ хүрэх нь бололтой. Тэд ихэвчлэн ази охидод дуртай байдаг шүү дээ"

Виллиам шатрын хөлгөнөөсөө хараа салгасангүй толгой дохилоо. Үүнийхээ дараа вискинээсээ нэг балган "Винсент энэ удаагийн шүүлтээр ирнэ гэнэ үү?"

Харгалзагч гэм хийсэн мэт бөхийх зуураа "Тэр талаар хараахан олж мэдэх боломжгүй байна, эрхэм ээ"

Саяхан тайван байсан Виллиам гэнэт л вискинийхээ хундагыг түүн рүү шидэн толгой дээр нь буулгаж орхилоо. Түүний нүд уур хилэнгээр дүүрэн байх ба ширээнээсээ босон түүн рүү алхаад "Боломжгүй зүйл гэж байдаггүй шүү дээ? Чи л ажлаа муу хийгээд байгаа болохоор боломжгүй байгаа юм" хэмээн хашхична.

"Винсентийг ирэх эсэхийг баттай олж мэд, хотод байгаа ажилчдадаа түүний алхам бүрийг судлахыг сануул! Алахаас бусад бүгдийг хий!" гээд хажууханд байсан шүхрээрээ ээлж дараалан цохиход шүхэр нь голоороо хугарах аж. Харгалзагч дуулгавартайгаар толгой дохин, цохиулах ба толгой нь вискиний шилэнд хагарсныг илтгэх хүрэн улаан цус нүүрээ даган доош урсана.

Виллиам тайвширсан бололтой шүхрээ хаяад дахин виски хундагалахад харгалзагч нэг бөхийн гараад явлаа.

...

Өглөө сэрэхэд цайны цаг болоогүй байгаа аятай автомат хариулагч таг байсанд жаахан ч гэсэн баярлана. Дээш өндийвөл бүх зүйл яг хэвээрээ.
Дахиж хоёр өдөр хоол идэхгүй гэвэл энэ өрөөнөөс ч бас хоёр өдөр гарахгүй гэсэн үг үү?

Ийн бодоод босох шаардлагагүй мэт буцаж орондоо хэвтлээ. Дараа нь гудасныхаа доор хийсэн оосортой түлхүүрүүдээ барин харвал юу юуных гэдэг нь ихэд сонирхол татна. Одоогоор түлхүүр алга болсныг хэн ч мэдээгүй юм шиг байна. Ямартаа ч нэг нь харгалзагч нарын өрөөний түлхүүр. Харин нөгөө гурав нь?

Ингэж бодохдоо би өөрийнхөө өрөөг нээж үзэхээр бослоо. Харамсалтай нь болоогүй ч гэсэн...

Буцаж хэвтээд түлхүүрээ эргэн гудасныхаа доор хийв. Шүүлтээр сонгогдчихвол эдгээр түлхүүрийг ашиглах шаардлагагүй. Сонгогдохгүй бол зугтах талаар оролдож үзэж болох юм. Гэхдээ хамгийн гол нь энэ том ой модон дунд явган зугтах бараг боломжгүй. Нэг бол өлсөж үхнэ эсвэл ан амьтны хоол болно.

Мэдээж хэн нэгний утсыг ашиглавал гарцаагүй аврагдана. Хамгийн гол нь тэгэх завшаан олдох болов уу?

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now