Хүн алдах бүртээ түүнээсээ суралцаж, өсөн дэвжих боломж гэж хардаг. Харин миний алдаа дахиж ухаараад ч засагдахгүй тийм том бас аюултай байгааг би яс махандаа тултал мэдэрч байна.
Амьдралдаа анх удаа буу харж бүр байтугай гох дарахад л духан дундуураа цоолуулах байдалд байгаа болохоор, цэвэрлэгээнээсээ түлхүүр олоод оргосон болохоор, цагдаа руу залгасан болохоор, үхэл амьдралын зааг дээр байгаа болохоор өмдөндөө дусаахаас бусдаар аймшигтай салганаж, айж, дагжиж байгааг Виллиам бүхэлд нь харж байлаа. Гэвч түүний нүдэнд хөгжилтэй магад үзэмжтэй харагдсан тул улам цаашлуулах хүсэл нь оволзоо юу гэлтэй дотроос нь ямар нэг зүйл оргилж буйг би царайнаас нь л таамагласан юм. Тэр инээж байна.
Нулимс урсаж, нулимсаа арчиж ч чадахгүй чичирч байхад тэр зүгээр л инээж байлаа. Энэ газарт үүрд насыг барсан ч хамаагүй амьдармаар байна. Би үхэхийг хүсэхгүй байна. Үхлээс айж байна.
"Бидний анхны уулзалтыг санаж байна уу?" хэмээн хэлэхдээ инээмсэглэлээ хаях ба буугаа буулгахад нь л нэг санаа амарч цээжин дотор баглагдчихсан байсан амьсгаа оволзож ядан гарах шиг. Гэвч бие минь салганасан хэвээрээ л.
Виллиам буугаараа сул тавьсан үсийг минь оролдох ба бууных нь хүйтэн илч хаа нэг биед хүрэхэд цочис хийн нүдээ тас анина. Үнэхээр ингээд л үхэх юм гэж үү?
Нүдээ нээгээд нулимсны шорвог амтыг амтлахад түүний буутай баруун гарт хутганых бололтой урт, гүн сорви тогтжээ. Гараас нь харцаа салган түүн рүү харвал нүд рүү минь ихэд учир битүүлгээр ширтэнэ.
Гэнэт зүүн гараараа эрүүнд хүрэхэд нь бас л цочин татганалаа.
Тайван байхыг хичээн амьсгаа авах явцад тэрээр эрүүнээс минь зууран ийш тийш нь хөдөлгөөд "Их царай алджээ" гээд мушилзав.Ийн буугаа хүрмийнхээ дотор талын халаасанд хийн суудал дээрээ суухдаа төв царайлан над руу ширтэнэ. Нүдээрээ хувцсыг минь тайлж, арьсыг минь өвчиж, хавиргыг минь задлаад гагцхүү дотор байгаа бодол санаа, үнэн мөнийг олохыг хичээж байгаа мэт.
Надаас юу хүлээж суугаа бол? Нүдээ эргэлдүүлэн хэлэх худал үгсийг минь? Эсвэл өвдөг сөхрөөд үнэнээ тоочих халаасан дахь түлхүүрийг үү?
"Тэр үед би чамтай санаандгүй таарсан"
Тэр үе? Бидний нарийн боовны газарт таарсан үе...
Одоо бодоход тэр жижигхэн ажилтныг нь ногоон цай байхгүй гээд л гаргадаг байж. Хараал ид, энэ бүхэн ердөө нэг муу ногоон цайнаас л болжээ?
YOU ARE READING
Танилцах аппликейшн
RandomТэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16)