Хариулах хариулт, хэлэх үг, хийх үйлдэл юу ч эс бодогдох энэ үед зүрхний минь цохилт л чихэнд сонсогдоно. Түүнд бас сонсогдчих вий гэж айсандаа амьсгаа аван уур амьсгалыг эвдлээ. Би дэмий л хоолойгоо засан ийш тийш харцаа зөөх зуур тэр нэг л тайвнаар урагш харна.
"Саяхныг хүртэл та хуурай байсан шүү дээ. Гадаа бороо орсон шинжгүй байх юм" гэхэд нь би ч хариулт бодсоор "Санаандгүй усан оргилуур руу уначихсан юм"
"Амиа хорлох оролдлого биш л гэж найдъя" хэмээхэд нь би зөөлөн инээлээ. Бараг энд ирснээс хойш анх удаа чин сэтгэлээсээ инээж байгаа минь энэ байх.
Инээдээ сулруулан түүн рүү харахад тэр ч мөн над руу харж таарлаа. Дахиад л тэр учир нь ойлгогдохгүй мэдрэмжээр дүүрэн харц тулгаралт. Гэхдээ тэр огтхон ч инээсэн шинжгүй байсанд гайхах шиг. Ядаж муухан мушилзсан байгаасай.
"Таны нэрийг асууж болох болов уу?"
Хариулбал тэр биз, хариулахгүй бол тэр биз. Дахиж асуух боломж олдоо ч уу.
Тэр харц бууруулах ба хэлэх эсэх нь тодорхойгүй байсан ч ам нээн "Винсент. Винсент Лорензо" гэв.
Жосс, Виллиам хоёрын яриад байсан Винсент гэгч энэ байсан байх нь ээ? Тэр үед яах аргагүй Саяаны нэр бас дурдагдсан. Тэдний хооронд ямар нэг холбоо байгаа нь баталгаатай бололтой.
Винсентийн халаасанд ямар нэг зүйл чичрэх мэт сонсогдоход би юу гэдгийг нь харалт үгүй мэдэж байв. Гар утас.
Винсент утсаа аван чихэн дээрээ барихад нь би дээш гарлаа. Өгсөх замдаа эргэн тойронд байгаа дүүрэн боломжуудаа хэрхэн тэнэгтүүлж байгаад ашиглах вэ л гэж бодно.
Нойтон хувцсаа тайлаад бүлээн шүршүүр дор зогсоход одоо л бие дулаацаж, чичрэхээ болих шиг.
Доош бие рүүгээ харахад хэн ч хүрээгүй, үзэсгэлэнт бие дээр усан дусал бөмбөрч гүйх нь үзэгдэнэ. Энэ мөчид яагаад ч юм Винсент бодогдсон нь хачин. Яг одоо араас минь тэврээд бэлхүүсээр минь тэврээсэй. Биеийн минь инч бүрийг илбэн таалаасай. Ийн бодохдоо би нүдээ аниад өөрийнхөө биеийг дээрээс нь доош зөөлнөөр иллээ. Хүзүүний ард үнсэж байгааг нь төсөөлөх төдийд эрхгүй толгойгоо гилжийлгэж үсээ зүүн мөрөөрөө давуулав. 'Кара' хэмээн баргил хоолойгоороо чимээгүйхэн шивнэхэд ямар тэсгэл алдам сайхан сонсогдох нь хүртэл. Өнөөх л гүн хар нүдээрээ дээрээс минь доош эрээ цээргүй ширтээд, харц нь шүршүүрийн халуунд халууцаж, хөлөрсөн байгаа нь. Ямар дур булаам байх бол?
YOU ARE READING
Танилцах аппликейшн
RandomТэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16)