Цэвэрлэгээгээ хийгээгүй учраас ганцаараа өрөөндөө орж ирлээ. Орон дээрээ анир чимээгүй орчинд суух ба цаг урсах шинжгүй байдал дунд чимээгүй л нулимсаа арчин суув. Үнэндээ одоо ч үнэхээр хулгайлагдчихсан гэдэгтээ итгэхгүй байгаагаа анзаарсан юм. Угаасаа миний арын эрэн сурвалжлах ажлыг зохицуулах ядаад байх зүйлгүй биз.
Би л мэдэгдэхгүй бол намайг байхгүйг хэн ч мэдэхгүй. Зоё мэдлээ ч хатуу эцэг эхийн гарын доор юу ч хийж чадахгүй. Харин Лукас, сорвитод зодуулаад үхсэн амьдыг нь ч мэдэх боломж алга. Магадгүй одоо сэхээн амьдруулах тасагт ухаангүй хэвтэж байж ч мэдэх юм.Гэнэт хаалганы түгжээ тайлагдах ба хөнжлөөсөө тас зууран хаалга руу харлаа. Ли хатагтай байсанд бага зэрэг гайхах шиг болов. Түүнийг хараагүй их удсан байна.
"Виллиам эзэнтэн чамд амласан ёсоороо гадаа гарах эрхийг чинь өгсөн. Дагаад явна уу"
Гадаа гэдэг үгийг сонсоод зүрх баярлаж, догдолсондоо бас бяцхан айдастайгаар хүчтэй цохилно. Шүлсээ гүд хийтэл залгиад энэ үнэхээр жинхэнэ эсэхэд эргэлзэх зуур Ли хатагтай хаалгыг томоор нээх ажээ.
/Бичээчийн талаас/
Зэвий даасан хүйтэн шалан дээр урьд өмнө харагдаагүй хар өнгийн лакан гутал гишгэх ба түүний алхаа удаан бөгөөд энэ газрыг мэдрэх аятай тогтуун байх ажээ. Алхалт бүрд эд хогшилгүй хөндий талбайгаар түүний гутлын өсгийний чимээ л ток ток хийн цуурайтах ба хаалга бүрийг манаж зогсох харгалзагчид түүнийг харсан даруйдаа доош бөхийнө. Алхааны эзэн тэдэнд хариулт өгсөнгүй гагцхүү чигээрээ алхах ба бугуйнд нь хаа нэг цухуйх алтлаг цаг, чигчий хуруун дахь мөнгөн бөгж л бөхийсөн харгалзагчдын нүдэнд тусан өнгөрлөө.
Тэрээр цагаан цамцан дээр бараан саарал өнгийн хослол өмссөн нь өндөр бие, өргөн мөрөнд нь ихэд жимбэгэр сууж өгчээ. Алхах тоолондоо амьсгалынх нь чимээ золтой бусад ажилчдад сонсогдох шиг анир чимээгүй байх ч тайван уур амьсгал энэ дунд үгүй. Гагцхүү сүрдсэн, сандарсан, өөрсдийгөө бүрэн хянасан ажилчдаар л хоёр давхар дүүрчээ. Залуу царайны хувиралгүй алхах боловч түүний бардам харц, унтаа мэт боловч хүч тамираар дүүрэн нүд амьгүй тавилгыг ч хөлдөөх мэт байлаа. Харин түүний араас бичиг цаас сугавчилсан, оффис хувцастай ахимаг насны эмэгтэй алхаж буй нь хэн ч харсан нарийн бичиг нь болов уу гэх бодол төрүүлнэ.Энэ үед Виллиам тамхи баагиулах зуураа том цонхоор алсыг ширтэн зогсоно. Түүний ард хоёр ажилтан нь цогцсыг цэвэрлэн уутлах аж. Гадаа тийм ч нарлаг биш боловч бороо орох янзгүй хачин бүүдгэр, салхитай өдөр байгааг Виллиам нэг бүрчлэн ажиглах ажээ.
YOU ARE READING
Танилцах аппликейшн
RandomТэр үед л энэ аппликейшн руу орсон нь амьдралын минь хамгийн том алдаа байсан юм. Төрөл: GxB (+16)