One

67 4 0
                                    

Ширхэг тоос ч үл орших өөгүй төгс төгөлдөр үзэмж.. энэ бүгдийг хараад хэн ч уулга алдахгүй байж чадахгүй нь мэдээж биш гэж үү?

Гэвч энэ бүхэн хэзээ ч тийм удаан үргэлжлэхгүй л болов уу!

Шинэхэн будагны үнэр нь ч арилж амжаагүй сэнхийх нь үнэхээр цэвэр ариуныг бэлгэдэх шиг?

Ямар ч хир буртаг үгүй тийм л төгс төгөлдөр?

Харин энэ бүхэн худал хуурмагаар бүрхэгдэх цагт..?!

Тиймээ, бүх зүйлд цаг хугацаа гэж байдаг. Яг үүн шиг энэ газар ч гэсэн тийм удаан цэвэр ариун, шинэхэн мэдрэмж өгдөг байсан үе шигээ байхаа болих л болов уу.

Үнэхээр шинэхэн ямар ч хүний гишгэсэн ул мөр үл үзэгдэх энэ сургуульд ганцаар цонхны тавцан тулан гадаахыг ажиглан тольдох сурагч бол..?

Энэ бүх бодролын эзэн болох би бөгөөд угтаа шинэ сургуульдаа ганцаар урьдчилж түрүүлж ирсэн нь энэ билээ.

Дашрамд дуулгахад энэ өдөр Өмнөд Солонгосын хамгийн алдартай элит хоёр сургуулийн хамтарсан сурагч солилцооны хөтөлбөр үүгээр хэрэгжиж нүдтэй, чихтэй, амтай болгоны халуухан ярианы сэдэв болж байгаа гэхэд буруудахгүй байх.

Хэвлэл мэдээллийнхэн мэдээж үүнээс дутна гэж үү?

Үгүй л болов уу!!

Мэдээж тэд хэзээ ч дутна гэж байхгүй!

Баячуудын хүүхдүүдийн сурдаг элит сургууль л болсон юм хойно тэд эндээс хэзээ болох болохгүй зүйл, элдэв бусын хов жив гархыг цагдаад, бодвол манаж сахиад хүлээгээд сууж байгаа биз!

Заа тэр ч яахав!

Нэг зүйлийг мартах дөхөж!?

Ээж маань энэ улсын бүх хэвлэл мэдээллийнхнийг гартаа атгадаг гэдгийг хэлэхээ мартах дөхөж. Ийм байхад хэн биднийг дураараа оролдож зүрхлэнэ гэж?

Хэрэв тийм зүйл болвол тэр хүн өөртөө л гомдох хэрэгтэй байх. Ажил амьдралаа өөрийн гараар үгүй хийхийг хүсээгүй л бол шүү дээ?!

Дээр нь нэмж хэлэхэд энэ улсын Дээд шүүхийн эзэн нь аав маань гэж дуулгахад таатай байна!

Мөн Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн яамны сайд гэдгийг нь нэмж дурдах нь зүйн хэрэг байх.

Тийм дээ! Ийм байхад үнэхээр хэн оролдож зүрхлэх вээ дээ?? Амар тайван амьдрах нь аргагүй шүү дээ, тийм биш гэж үү?

Хэн ч байсан ийм гэр бүл болоод түүний хүрээллийнхнээс эмээж холхон байх нь мэдээж.

Mafia's secret BabybossWhere stories live. Discover now