Хичээл тийм хэцүү удаан ороогүй ч бүх л цагийн турш хажуунаас нэг хүн хараад үйлдэл бүрийг минь ажиглаад суугаад байсан нь намайг тавгүйтүүлж байсан юм.
Урьд өмнө нь хэзээ ч хүсч байгаагүйгээрээ хурдан тарахын хүслэн болж байсан юм!
Ингэхийг нь мэдсэн бол Вонбинийг л яаж ийж байгаад гуйгаад хажуудаа суулгадаг байж л дээ!?
Вонбин хичээлдээ үнэхээр сайн анхаарч нухацтай ханддаг болохоор саад болохгүй амар байдаг юм.
Гэхдээ тэр урагшаа суучихсан л даа..
Найз биш тэрэнд хичээл нь л чухал. Бага зэрэг гомдчихлоо байна..?!
Сургууль дээр бүтэн өдөржин болсны эцэст нэг юм тарж харихаар гадагш гаран утсаар гэр лүүгээ холбогдоход аав нээх их дуудуулсангүй түргэн утсаа авлаа.
Аав: "Байна уу? Миний хөөрхөн охин уу? Яасан, хичээл нь тарчихсан уу? Өнөөдөр сайн байсан уу? Шинэ сургууль нь таалагдсан биз дээ?"
Би: "Тиймээ, дажгүй байсан."
Аав: "Тэгэж сонсогдохгүй л байна даа? Ямар нэгэн зүйл болохгүй байсан юм уу? Олон найзтай болж чадсан биз дээ?"
Би: "Би зүгээрээ.. Тэгээд ч надад хангалттай олон найз бий. Хичээх шаардлага байгаа гэж үү? Би тэгэж бодохгүй л байна шүү"
Аав: "Тийм бол болждээ. Аав нь чиний тарах цаг дөхөж байсан болохоор Ким жолоочийг явуулчихсан байгаа. Одоо удахгүй бараг оччих байх. Нээрээ аав нь чиний ачаа тээшийг бүгдийг өгөөд явуулчихсан байгаа. Өөр хэрэгтэй зүйл гарвал аавдаа шууд хэлээрэй" гэхэд нь би гайхан,
Би: "Та ингэж яриагүй шдээ?! Миний ачаа тээшийг яагаад нааш нь өгч явуулж байгаа юм бэ? Би гэрээсээ хичээлдээ явна гэж тохироогүй билүү?!"
Аав: "Тийм л дээ.. Гэхдээ миний охин үнэхээр энэ сургуулийг өөрийн болгохийг хүсэж байвал тэдэн дунд орж амьдарсан нь зөв гэж аав нь зөвлөх байна. Тэгэж байж л чи тэдэнд хэн гэдгээ харуулж чадна. Энэ удаад л аавынхаа үгээр хийгээд үзээрэй гэж зөвлөх байна. Тэгвэл сургууль чинийх болоход ямар ч асуудал үүсэхгүй гэсэн үг. Тэд бүгд чамайг хүндлэх хэрэгтэй биз дээ? Үгүй гэж үү? Чи тэдэнд зөв үлгэр дууриалал нь болох хэрэгтэй. Тэгэж байж л тэд чамайг дагана. Хэзээ ч чиний үгнээс зөрөхгүй гэж амлах байна."
Би: "Ойлголоо.. Би үнэхээр хөнгөн хуумгай хандсан бололтой." хэмээн сул дуугаар хариулвал,
Аав: "Ээж нь нээрээ охиноо санаад эхэлчихсэн хайртай гэж байсан шүү. Миний охин ээжтэйгээ тэгэж байгаад утсаар яриарай." гэхэд,
Би: "Зааа.. " хэмээвэл,
Аав: "Сайн охин! Аав нь ч бас охиндоо зөндөө хайртай шүү! Ээж нь одоо ажлаасаа тарж байгаа болхоор аав нь очиж тосно гээд амалчихсан юм. Тийм болохоор аав нь ингээд одоо тасаллаа шүү, баяртай~" гэж хэлэн утсаа салгалаа.
Удалгүй Ким жолоочийн машин ч урд ирж зогсоод миний ачаа тээшийг буулгаж өгөөд байж байтал хажууханд хэн нэгэн ирж зогсоод хоолойгоо засах шиг болов.
Эргэн харвал Шим Жэюүн?!
Би түүн рүү гайхан харсаар "Чи энд-..?!" гээд үгээ гүйцээж амжаагүй байхад,
Жэйк "Харахгүй байна уу? Чамтай л адил би ч бас өөрийнхөө ачаа тээшээ авчихаад явж байна" гэлээ.
Би "Тэгээд надаар яах гээд байгаа юм?"
Жэйк инээгээд "Чамд заавал урилга хэрэгтэй юм уу? Би бодохдоо хамтдаа ачаа тээшээ аваад цуг дотуур байр луу орвол дээр байх гэж бодсон юм"
Түрүүнээс хойш бидний яриаг чагнаж зогссон Ким жолооч хоолойгоо засан миний тээшийг өгөөд "Заа би ч ингээд залуу авхайг өөрт тань даатгаж өгөөд явлаа шүү" гэхэд
Жэйк үг дуугүй хариу инээмсэглэн толгой дохих бол Ким жолооч бидэнд бөхийчихөөд явлаа.
Би Ким жолоочийг явсны дараа түүн рүү нүдээ нарийсган хараад "Чи надад сайн юм уу?" гэхэд,
Жэйк инээд алдан "Яагаад тэгэж бодсон юм, хонгор минь?" хэмээн аль болох догь царайлахыг хичээнэ.
Би "ЮУУУУ??!"
Би инээмээр болоод "Хонгор минь гэнээ?"
Жэйк урьдын адил инээсэн хэвээр "Яагаад би чамайг тэгэж дуудаж болохгүй гэж? Чи миний сонирхлыг ихээхэн татаад байгаа?"
Үнэхээр шулуухан юм!!? Бүр үнэхээр шүү!!!
Би "Чи намайг гайхахад хүргэж байна шүү, Шим Жэюүн?! Тэгээд ч чи Пак Сонхүний найз биз дээ? Яагаад ингээд байгаа юм? Зүгээр албаар бол тийм гэдгээ л хэлчих!?"
Жэйк мөрөө хавчин инээмсэглээд "Тэр тийм хамаатай гэж үү? Би тэрний талаар болон чамайг тийм ч сайн мэдэхгүй. Яахав чамайг хуучин найз охин нь байсан гэдгээс бусдаар.. Тэгээд ч би энд ирээд тэдэнтэй нийлээд нээх удаагүй байгаа"
Би "Чиний санааг ойлгосон гэж бодъё! Гэхдээ энэ нь чи надтай дураараа харьцаж болно гэсэн үг биш шүү!" гэж хэлээд түрүүлээд урд нь гаран явбал,
Жэйк инээд алдсаар "Хүлээж бай л даа?" гэсээр хажууд гархыг хичээн араас даган гүйнэ.
YOU ARE READING
Mafia's secret Babyboss
Fanfiction- Ямар ч мансууруулах бодис чамаас илүү байна гэж би огт бодохгүй байна..