Ачаагаа чирээд бөөн л амьсгаадсан юм амь тавих нь уу гэлтэй дотуур байрандаа орж ирэхэд Жэйк ч мөн хажууд ирээд амьсгаадсаар "Хүн жаахан тайван яв гээд байхад!?"
Би "Чи өөрөө араас нойтон хамуу шиг дагаад юм яриад салахгүй байсан биз дээ?!"
Жэйк намайг шоолон инээсээр "Чи ч үнэхээр хөгжилтэй юмаа?" гэвэл,
Би түүн рүү муухай хараад "Битгий инээгээд бай! Цохино шүү!!" гэхэд,
Жэйк жуумалзсаар гараа хөнгөн савчаад "Яах юм бэ?" гэлээ.
Тийм дээ! Тэгээд ч угаасаа надад энэнтэй ноцолдож байх чадал алга!
Бид дотуур байранд орж ирэн үүднээс нь тус тусын хуваарилагдсан өрөөнийхөө түлхүүрийг авцгаагаад шатаар дээш өгсөн гарч ирэхэд Вонбин бидний өөдөөс өрөөнөөсөө гарч ирж таарав.
Гэнэт нэгнийгээ харан цочисхийхдээ цэрвээд,
Би "Хөөх, чамайг ийм шаттай ойрхон өрөөтэй болсон гэж санасангүй шүү?" гэхэд тэр,
Вонбин над руу нэг Жэйк рүү нэг ээлжилж хараад хоолойгоо засан мөрөө үл ялиг хавчаад "Харин ийм л юм болчихлоо.." гэснээ Жэйк рүү эргэн их л нухацтай чухам харснаа,
Вонбин "Тэгэхээр чи миний өрөөний хамтрагч болж таарах нь ээ?!" гэвэл,
Жэйк халаасаа уудлан түлхүүрээ гаргаж ирэн хараад инээвхийлэхдээ "Тийм л юм шиг байна!" гэхэд,
Вонбин гар сунган "Пак Вонбин гэдэг. Танилцахад таатай байна!" гэж хэлэн Жэйктэй гар барьчихаад,
"Чамайг мэднээ.. Жэйк биз дээ?" гэвэл тэр Вонбины хүйтэн хөндий занг гайхан над руу харснаа эргэн инээмсэглээд,
Жэйк "Тиймээ.. танилцаж байгаадаа таатай байна" гэж худлаа инээсээр үгээ гүйцээвэл,
Вонбин өнөөх л царайны хувиралгүй хэвээр үл ялиг толгой дохиод "Би түр гарах хэрэгтэй байгаа болхоор.. ингээд" гэж хэлэн үг зөрүүгүй бидний дундуур зүсэн гарч одлоо.
Тэрнийг явсны дараа Жэйк одоо л нэг дуу оров уу гэлтэй явсан зүг рүү нь одоо ч гайхан харсан хэвээр "Танай найз чинь угаасаа ийм юм уу?" гэхэд нь,
Би үл ялиг мөрөө хавчин инээвхийлээд "Яг ч тийм биш л дээ.. Гэхдээ та хоёр хоорондоо таардаг болох гэж нилээн удах байх" гэвэл,
Жэйк "Тэр ч тийм бололтой шүү..? Ийм өрөөний хамтрагчтай болно гэж огт санасангүй шүү. Аймар санагдчихлаа!" гэж хэлэн худлаа жийрхэж байгаа дүр эсгэн инээхэд нь,
YOU ARE READING
Mafia's secret Babyboss
Fanfiction- Ямар ч мансууруулах бодис чамаас илүү байна гэж би огт бодохгүй байна..