Six

34 4 0
                                    

Сонхүн "На Энжин! Ахиад л өөрийнхөө дураар аашилж байна уу?! Хэрвээ энэ бүхэн чинь надаас болж байгаа бол одоо больж үз!!"

Тэр сая юу гэсэн бэ?

Өөрөөс нь болж намайг муухай ааш гаргасан гээд хэлчихэв үү дээ?!

Би муухан инээмээр аядаад "Андуураад байх шиг байна!? Би яасан гэж чамаас болж тэрэнд муухай ааш гаргах билээ?! Өрөвдмөөр юм! Харахаас дургүй хүрч байна!!" гээд тэдний хажуугаар зөрөн гарах гэхэд тэрний гар орж ирэн бугуйнаас минь татан зогсоогоод,

Ааахх! Гар өвдөж байна!?

Сонхүн "Намайг үнэхээр уурлуулахыг хүсээд байгаа юм уу? Яагаад зүгээр больчихож болдоггүй юм бэ? Тэрнээс яг одоо уучлалт гуй!?"

Би амандаа дуулдах төдий "Юу-..?!"

Тэрний харц намайг тэсгэм хүйтэн өвлийн жавраар хайрах шиг..

Өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнээд тэрний нүд рүү дахиж харж чадалгүй гараа татан аваад өрөөнөөс гүйн гарлаа.

Үнэхээр буруугүй байхад би яагаад цаг үргэлж тэрний хувьд буруутан нь болсоор ирсэнээ ойлгодоггүй?!

Тэгээд л гомдсон байх?! Энэ удаад жинхнээсээ..

Өөрчлөгдөнө гэж бодсон ч тэр хэзээ ч өөрчлөгдөөгүй.

Уучлалт гуй гэнэ шүү?!!

Хэн нь уучлалт гуйх ёстой хүн нь билээ дээ?!

Хэзээнээс гэдгийн мэдэхгүй ч тэр энэ гэнэт гарч ирсэн Жан Вонён гэгч дүү охиноо надаас юм л бол өмөөрсөөр ирсэн?!

Бүр ямар ч шалтгаангүйгээр шүү!? Хэнийх нь зөв буруу гэдэг нь түүнд тийм ч хамаатай байгаагүй..

Гэхдээ надад одоо энэ хамаагүй ээ! Хүссэнээ хийж л байг!!

Ахлах сургуулийн нэгдүгээр ангиас хойш л би түүнтэй үеэрхсэн байх. Сонхүн уран гулгалтаар хичээллэдэг, өсвөрийн шигшээ багт байдаг байсан.

Бид салснаас хойш тэрнийг хэзээ манай өрсөлдөгч сургуульд шилжиж орсныг мэдэхгүй ч.. тэр лав хэзээ ч элит зиндааныхантай эн дүйцэхээр хөрөнгөтэй айлын хүүхэд байгаагүй.

Магадгүй тэтгэлэг байж болох ч.. би үүнийг үгүй гэж таамаглаж байна. Хэрвээ тийм байсан улс даяар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугих байсан юм!? Баячуудын сургууль болсон юм хойно мэдээж нэр хүнд, сайхан харагдах байдлаа л бодно!

Гэвч хэзээ ч тийм зүйл болоогүй гэж хэлэх байна.

Энэ бүхний ард юу байгааг мэдэхгүй ч тэр лав Жан Вонёнтой холбоотой байж болох юм?!

Жан Вонёны тухай хэдэн зүйл дурдахад.. энэ тийм сонсоод байхаар зүйл биш ч тэрнийг битгий хэл тэдний гэр бүл нь хүртэл ядаргаатай амьтад гэдгийг хэлэх нь зүйтэй байх!!

Түүний эцэг нь дээд шүүхийн шүүгчдийн нэг! Манай аавын доор ажилдаг. Тийм ч бүтэл сайтай нэгэн биш гэдгийг дурдах нь зүйтэй байх.

Харин Жан Вонён яг эцэг шигээ эрх нь дэндцэн баян айлын чөтгөр шиг охин! Энэ жил би харин түүнийг ахлах сургуульд орсон гэдгийг мартсан нь л жаахан алдаа болж байх шив!?

Заа тэр ч яахав!

Одоо үнэндээ юу ч бодохыг хүсэхгүй байна!!

Хөл минь өөрөө ч мэдэлгүй оюун санаанд минь үл захирагдан явсаар дээвэр дээр гараад ирсэнд бага зэрэг гайхах шиг?

Дээвэр дээр гадаа бага зэрэг хүйтэн жиндүү байсан болохоор аль болох нөмөртэй газар хайн дээвэр гаргаж тавьсан илүү давхар орны доор очин суулаа.

Үнэнийг хэлэхэд энд хамаагүй тухтай юм.

Салхи сэвэлзэн хацар нүүрийг минь илбэх нь бага зэрэг дотор онгойлгох шиг болж байна.

Ингэж гарч агаар амьсгалаагүй их удсан байна шүү.

Би нэг сайн санаа алдаад "Жан Вонёнтой нэг өрөөнд хонож байснаас дээвэр дээр хоносон нь илүү дээр биз!" гээд орилсонд хэсэг хугацааны дараа юм дуугарах шиг болов.

Гайхаад чимээ чагнаад байж байсанд гэнэт орны дээрээс хэн нэгэн үсрээд буугаад ирэх нь тэр.

Би том нүдэлсээр орилох гэсэнд тэрээр амыг минь дараад авав.

Тэр чимээгүй байхыг сануулан хуруугаа уруулынхаа урд бариад "Чшшш! Дээвэр дээр зөвшөөрөлгүй гарч ирснээ хүмүүст барьж өгөхийг хүсээ юу?" гэхэд нь би толгойгоо сэгсчинэ.

Тэрнийг гараа авахад би гүнзгий амьсгаа аваад "Хүн цочоогоод хаячих юм?" гэвэл,

Тэр "Чи өөрөө хүний амар тайван байдал алдагдуулаад орилоод байсан биз дээ?" гэж хэлэн намайг шоолон инээх бол,

Би "Чи өөрөө хулгайч шиг орны дээр чимээгүй юугаа хийж байсан юм?!" гээд нүдээ нарийсган чухам харахад,

"Чамтай л адил агаар амьсгалах гээд дээвэр дээр гарч ирсэн гэхэд болноо. Өнөөдөр тэнгэр цэлмэг байсан болохоор од хараад хэвтэхэд ч гэсэн сайхан байсан юм. Тэгээд л тэр.." гэхэд нь би чимээгүй л толгой дохилоо.







You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 17 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Mafia's secret BabybossWhere stories live. Discover now