Сая л нэг Ниннин ирж харин Жисон Вонбинтой хамт хичээл орох хуваарь мөн хуваарьлагдсан ангиа харахаар явцгаалаа.
Нинниний хамтаар үлдсэн би түүний мөрийг налаад "Сэтгэл нэг л хоосон оргиод түгшээд байна. Яг л ямар нэг зүйл болохгүй буруу байгаа юм шиг?"
Ниннин намайг тайвшруулах аятай үсийг минь зөөлнөөр гараараа хөнгөн самнан илбээд "Тайвшир даа.. Хэн хүнгүй л шинэ орчинд дасаж өгөхгүй сандарч тавгүйрхэж байгаа байх. Гэхдээ бид бүгдээрээ энд байна. Ганцаараа биш юм чинь чи мэдээж алцахгүй шүү дээ."
Би "Тийм биш ээ.. энэ нэг л өөр?"
Ниннин "Тэгээд чи яг юунд санаа зовнисон юм бэ дээ?"
Би "Магадгүй энэ бүхэн нуран унахаас би айж байна. Би энэ сургуулийг өөрийн болгохыг хүсэж байна!"
Ниннин "Сайхан л сонсогдож байна. Тэгвэл илүү амар тайван байна байх. Гэхдээ чи энэ талаараа надад огт дурдаж хэлж байгаагүй юм байна?"
Би санаашраад "Мэднээ.. магадгүй тэгээд л хэлээгүй байх. Хэн нэгэн энэ амар тайвныг үгүй хийхийг би зүгээр хараад сууж чадахгүй! Тийм болоод л өөрийн мэдэлд болгохыг хүсэж санаа зовниж эхэлсэн."
Удсан ч үгүй Жисон, Вонбин хоёр нааш яаран гүйн ирцгээнэ.
Ниннин тэднээс хариу хүлээн "Яасан?" гэхүл,
Жисон "Бид бүгдээрээ 3-1 ангид хуваарилагдсан байна. Одоо түргэн анги руугаа явахгүй бол хонх дуугарах байх?!"
Вонбин түүнтэй санал нэгдэн толгой дохиод "Тийм шүү, Суудал хуваарилахаас өмнө эрт очихгүй бол бидэнд олигтой суудал үлдэхгүй л болов уу"
Ниннин бушуулан биднийг яаруулаад "Тэгвэл юугаа хүлээсэн юм бэ? Хурдалцгаая!!" гээд чирэн явна.
Үнэхээр л 3-1 гэж заасан хуваарилагдсан ангидаа орж ирэхэд ихэнх хүүхдүүд нь цуглацгаачихсан хэдийн суудлаа эзэлцгээжээ..
Бид сурагчдын дундуур зөрөн яваад мэдээж хамгийн тухтай тайван байж болох цонхон талын хамгийн арын суудалд очиж сууцгаалаа.
Энд тэнд л хэд хэдээрээ бөөгнөрөөд зогсоцгоочихсон элдэв хов жив ярьцгааж байхыг бодоход тэд хэдийн пракц болоод эхэлцгээчихэж л дээ?
Тэд ч угаасаа энэндээ сайн л даа? Хурдан байх нь аргагүй биз! Өөр сайн хийж чадах зүйлгүйгээс хойш..?!
Хэсэг бүлэг охидоос нэг нь ирэн Ниннин бид хоёроос нэгдхийг асуухад нь бид "хэрэггүй!" хэмээн явууллаа.
YOU ARE READING
Mafia's secret Babyboss
Fanfic- Ямар ч мансууруулах бодис чамаас илүү байна гэж би огт бодохгүй байна..