Сонхүнийг эргэн цуг нийлээд явж байсан хөвгүүд рүүгээ явахад Жисон намайг өдөх мэт мушилзалт нүүрэндээ тодруулаад "Чи ч өнгөрсөөн.. энэ олон охид одоо бүгд чамайг үзэн ядаж байгаа биз" гэж хэлэн хөхрөнө.
Би нүдээ эргэлдүүлээд "Тэнэглэхээ больж үз! Пак Жисон! Тэдний яах нь надад огтхон ч хамаагүй! Тэглээ гээд Пак Сонхүн тэднийг ямар тоох биш. Энэ надад хамаагүй асуудал!! Тэглээ гээд хэн нэгэн намайг оролдож зүрхлэнэ гэж үү??! Мөрөөдөцгөөж л байг!!"
Вонбин миний царайг нэгд нэгэнгүй ширтсэн хэвээр "Ингэхэд тэр чамд яг юу гээд хэлчихсэн юм? Чи их бухимдсан харагдаж байна?"
Би "Тэр тийм чухал зүйл биш болохоор санаа зовохгүй байж болноо.. Байр сууриа мэддэггүй юмнуудын талаар дахиж сөхөж ярьмааргүй байна!"
Жисон "Үнэхээр тэгээд л болоо гэж үү?"
Ниннин Жисоныг хажуунаас нь хатгаад "Одоо болноо! Чи хэтэрхий их үглээд байна!"
Жисон гараа илэн баашилсаар цааш харан амандаа үглэн сууна.
Нээх удсан ч үгүй ангид зөвлөх анги удирдсан багш маань орж ирэн бид бүгдийг суудалдаа суухыг уриалаад өөрийгөө танилцууллаа.
Мөн сурагчид дундаас нэг нь суудал хэрхэн хууваарилах талаар асуух бол үүнд нь тэрээр сурагчид өөрсдийн хүссэн суудалдаа сууж болох талаар хэлэн хариулах бол тэд бүгд үүнд нь баярлан хөөрцгөөн хоорондоо гар гараа цохилцон шуугилдацгаана.
Ширээгээ дэрлэн хэвтэж байсан надад энэ харин ч таатай сонсогдож байлаа. Ий тийшээ босож явах хэрэг гарахгүй нь байна шүү дээ?
Эсрэг талын харалдаа ширээнд минь харин нэгэн хөвгүүн ирж суухад толгойнд хөглөрч байсан үй олон эмх цэгцгүй бодлууд минь ангижирч бүх анхаарал зөвхөн түүн дээр тусах шиг болов.
Тэр ингэхэд хэн гээч нь вэ?
Өмнө нь харж байгаагүй санагдаж байна?
Ийн бодон түүн рүү харж байхад хэн нэгэн хажууд ирэн хоолойгоо засах дуулдахад нэг охин над руу их л чухам хараад "Багш дуртай суудалдаа суу гэж хэлсэн. Дургүйцэхгүй бол би энд сууж болно биз дээ?" гэхэд нь миний хөх инээд хүрэх шиг л болов.
Энэ бас өөрийгөө хэн гээд бодчихсон амьтан бэ? Дургүй хүргэчихлээ байна!!
Би сонсоогүй царайлан эргэн ширээгээ дэрлэн хэвтэх гэхэд тэр охин миний гарнаас татан зулгаалаа.
Би муухан инээмсэглээд "Муугаа үзээгүй байгаа дээрээ эндээс арилж үз!" гэхэд тэр үнэхээр нойтон хамуу шиг амьтан бололтой өөдөөс алгадах гэж оролдоход нь гарыг нь зайлуулах гэж байхад хэн нэгэн миний урдуур орон гарыг нь чанга атган зогсоогоод цааш нь түлхээд хөөгөөд явуулчих нь тэр..
Энэ тэр байсан юм!
Миний хажууд суусан өнөөх хачирхалтай хөвгүүн?!
"Би хааж дөнгөх л байсан. Яагаад урдуур орж байгаа юм?" гээд аль болох уураа түүнд гаргахгүйг хичээн хэлэхэд тэр,
"Энэ бүхэн надаас болсон гэж бодсон болохоор л тэр.. " гэж хэлэн мөрөө хавчаад үл ялиг инээмсэглэн эргээд суудалдаа сууна.
Үнэндээ эргэн тойрноо ажиглан харахад тэд бүгд л түүн рүү харцгааж хажууд нь суухыг хүсэж анхааралд нь өртөхийг хичээцгээж байсан юм.
Гэхдээ л тэр дэндүү өөртөө итгэлтэй сагсуу юм?! Тийм биш гэж үү?
Ингэж бодохдоо нүдээ эргэлдүүлэхэд тэр дотроо юу бодсон юм бол намайг шоолоод байгаа бололтой үл ялиг мушилзан инээж үзэгдэнэ.
Гэхдээ тэр үнэхээр өөр зэрэглэлийн харагдаж байна?
Энийг юу гэж хэлдгийг мэдэхгүй ч тэр лав.. Бусдаас тэс өөр!?
Хэр удаан бодолд автаад суучихсан юм.. урдаас Жисоныг дуудахад анзаарвал "Багш чамайг өөрийгөө танилцуул гээд байна" гэхэд нь гэнэт цочин ухасхийн босоод зогсвол тэд бүгд над руу харж байлаа.
Дахиад л олон нүднүүд хараад эхэллээ. Үнэхээр анхаарал татах дургүй юмсан! Одоо яалтай билээ гэж бодон өөрийгөө товчхон танилцуулчихаад эргэн суухад тэр хажуунаас хараад инээгээд сууж байлаа.
Тэрэнд би үнэхээр хөгжилтэй байгаа юм байх даа?! Юм л бол инээгээд!!
Намайг суусны дараа тэр надтай зөрөн босоод өөрийгөө танилцуулсан бөгөөд бүгд л түүнийг анхааралтай гэгч нь сонсон биширцгээнэ.
"Өөрийгөө танилцуулж байгаадаа таатай байна. Намайг Шим Жэюүн гэдэг. Австралиас шилжиж ирсэн болхоор сурж мэдэхгүй зүйл их бий. Тийм болхоор цаашид тусалж дэмжицгээж байгаарай. Аан бас намайг Жэйк гэж дуудвал их баярлана шүү" гэж хэлэн инээмсэглэвэл бүгд алга ташицгаан орилолдоцгоож охидууд нь түүнд унаж тусацгаана.
Эргэн суудалдаа суухдаа тэрээр ахиад л өнөөх янз үзсэн инээмсэглэлээ гарган над руу харан мушилзана.
Ийм болоод л бүгд түүнд унаж тусаад байгаа байх л даа?!
Охидыг яаж өөртөө татахаа үнэхээр сайн мэддэг юм байна.
Гэхдээ юу гээч..?
Энэ надад хэзээ ч үйлчлэхгүй л болов уу?

YOU ARE READING
Mafia's secret Babyboss
Fiksi Penggemar- Ямар ч мансууруулах бодис чамаас илүү байна гэж би огт бодохгүй байна..