Chapter1

48 2 2
                                    

Гашуудалтайяа будрах цагаан цасан хэн нэгний хүйтэн уруул дээр аажмаар бууна. Хөвөх үүл мэт хөнгөн цагаан хуьцасны доороос цус нэвчин харагдах нь тэр хүн хүнд шархадсан бөгөөд амьтай голтой байааг нь илтгэнэ. Дайны талбар гэдэг сайн мууг ялгалгүй, хэнийг ч алагчилж үзэлгүй эрлэгийн илчрүү авч очдог айхтар шударга үйл явдал гэлтэй. Өндөр сууринд орших хүн бүрийн зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн хүслийн хурц шийдэл нь ажээ.
Нэгэн цагт түүний зүрх бөмбөр дэлдэх мэт хүчтэй цохилдог байсан бол одоо цохилт нь үе үе хэмнэлээ алдан зогсох шахан лугшина. Хэмнэлээ аажим аажмаар алдсаар эцэст нь тэр зүрх бүр мөсөн зогслоо. Бие мах бод нь  цас хайлах мэт хайлан хортой хар шингэн болон газарт шингэн алга болов. Алдарт 9 толгойт могойн чөтгөр Шиан Лиуг энэ цаг мөчид дуусгавар болсон гэж хорвоо дэлхий тэр аяараа бодож байлаа. Түүний үхэлд гашуудах гэхээсээ илүү баярлах хүмүүс олон зуугаараа байсан нь тун чиг харамсалтай. Гэхдээ чин зүрхнээсээ харуусан гашуудах ганцхан хүн байгаа нь л түүнд хангалттай байсан юм. Вэн ШиаоЛиу байхаасаа мэддэг болж Гүнж Шиао Яао болсон ч зүрхэндээ нууцхан хайрлаж нандигнадаг байсан тэр нэгэн л гашуудал дунд хөвж байлаа.
Шиао Яао зүрхнийхээ мухарт нуучихсан байсан Шиан Лиугаа дайны талбарт үхэж байхад нь Үнэг Тушан Жинтэй гэрлэж байсан, эцсийн удаа уулзахдаа хэлсэн хоолой зурам хатуу үгнүүдээ бодон бүр ч их гэмшил тээнэ. Шиао Яаогын хурим болсны маргааш Шиан Лиу үхсэн гэх мэдээ хуримын бэлэг аятай ирсэн юм.
Хүмүүс үхэхдээ хайртай дотны гэсэн хүмүүстээ өөрийг нь дурсаж явах ямар нэгэн зүйл үлдээдэг бол Шиан Лиу өөрт нь зөвхөн дурсамж л үлдээж гэж Шиао яао гиеүүрнэ. Хуримын бэлэг болгон үлдээсэн бүдүүн хүүхэлдэйг Шиан Лиу өгсөн гэж тэр төсөөлсөнгүй явлаа. Түүн дотор нь юу нуугдсаныг ч бас гадарлаагүй юм. Өөрт нь чин зүрхнээсээ хайртай байсан гэдгийг дурьдаад ч хэрэггүй биз. Тунгалаг тольноосоо Шиан Лиугын дүрийг харах гэсэн боловч юу ч үлдээгүй нь бүр ч өвтгөж байлаа. Хэчнээн гүн шарх байсан ч цаг хугацааны эрхээр эдгэрдэг нь хорвоогын жам хойно яая гэлтэй. Нэгэн үе Шиан Лиуг бодож өвдөж байсан сэтгэлийг нь цаг хугацаа, Тушан Жин хоёр удаанаар эдгээсээр. Гэхдээ тэр том сорвийг бүрэн арилгах нь боломжгүй зүйл.  Шиао Яао жил бүрийн анхны цас орох үеэр Шиан Лиуд зориулж тахилын ширээ засаж дурсдаг нь зуршил болоод олон жилийг үдэж ээ.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Өнчин Цагаан МогойWhere stories live. Discover now