Chapter-4

14 1 0
                                    

                  ~ӨНЧИН ЦАГААН МОГОЙ ~
Chapter-4
Тэнгэрт тэргэл сар мэлтийж, одод эрхэс орчлон ертөнцөд өөрсдийн үзэсгэлэнг гайхуулан анивчих ажээ. Яао Яао өөрийн ядарсныг сая л нэг анзаарав бололтой амархаар өөрийн өрөөндөө эвшээлгэсээр орж ирэн хөнжилөө сөхтөл нөгөө цагаан могой орон дээр нь гараад цагираглачихсан унтаж байх юм гэнэ. Яао Яао могойг буулгах гээд ойрттол могой гарыг нь хатгах шахан орыг нь харамлав гэнэ. Өнөө орой цагаан могой түүний орыг эзэгнэж харин Яао Яао газарт унтахаар болов.
Яао Яао: Энэ цагаан могой яг л Шиан Лиу шиг юм. Ааш муутай, харамч, дээрэнгүй.  Гэхдээ Шиан Лиу аль эрт нас барсан болохоор тийм байх боломжгүй. Гэхдээ тэр амьд байсан бол... *Санаа алдах* би ч бас нас барсан шүү дээ. Өмнөх Шиао Яао биш Яао Яао гээд гүн бодолд автан байснаа хөлгүй далай мэт зүүдэнд живлээ.
Ойд Яао Яао цэцэг таалан алхаж байлаа. Гэтэл ойн нэг захаас улалзан асах их түймэр Яао Яаоруу ойртсоор л байв. Гэвч Яао Яао биеэ хөдөлгөж үл чадах агаад тэр их түймэрийн урд Шиан Лиу гарч ирэх агшинд цас будрах ба цасны талстууд галын илчинд хайлан ууршиж уур болон замхрах нь нүдний өмнө тодхон үзэгдэнэ. Яао Яао: Шиан Лиу холдоорой, чи түймэрт өртөх нь зугатаарай гэж чадлаараа бархиран ориловч Шиан Лиу түүний үгийг сонсоогүй мэт ямар нэг царайны хувиралгүй хөшөө шиг зогссоор. Гүйж очоод Шиан Лиуг холдуулах хүсэл, түймрийн галаас илүү бадарч байгаа ч Яао Яао хөшсөн биеэ хөдөлгөж чадахгүй байв. Ард нь намуухан хоолойгоор Тушан Жин: Шиао Яао хамтдаа явцгаая гэхэд өнөөх түймэр ойртохоо байж яг тэндээ гацчихав. Түрүүхэн л хөдөлж чадахгүй байсан бие нь өөрт нь захирагдалгүйгээр Жинрүү алхахад Яао Яаогын нүднээс нулимс гол мэт асгарч байлаа. Бие махбодь нь Жинийг гэвч үнэнхүү зүрх сэтгэл нь Шиан Лиуг гэж байсан ба Жин дээр очоод эргэж харахад Шиан Лиу бахь байрандаа зогсож түймрийн галд шатан үгүй болох нь үзэгдэв. Хамаг биенийх нь хар хөлс цутгаж, хүрхрээ мэт уйлсан Яао Яао орилон босч ирэхэд өнөөх цагаан могой өөрийг нь гайхсан шинжтэй цоо ширтэж байлаа. Яао Яао сая л нэг ухаан орж зүүд гэдгийг нь ухааравч сэтгэл нь бага зэрэг түгшингүй байв.
Тэр цагаас хойш цагаан могой Яао Яао-г хаа явсан газар нь дагах болж мань хүн ч могойдоо бүр дасаж орхив. Яао Яаогын эцэг эх нь хөгширч 70, 75 насыг зооглон өтөл буурал болсон ч Яао Яао 25 насан дээрээ гацаж орхисон мэт гоо үзэсгэлэнтэй залуухнаараа л байсаар. Одоо 50 настай, хөгширсөн байх ёстой охин нь залуу төрхөөрөө байсаар байгааг ажигласан эцэг эх хоёр нь охиноо эгэл хүн биш гэдгийг нь мэдэж байлаа. Өөрийг нь зүрх мэт нандигнан хайрлаж өсгөсөн эцэг нь тэнгэрт залрахаар одоход Яао Яао гүн харуусалд автан, түүнийг аминаасаа ч илүү хайрладаг ганц хүн болох ээжийгээ үлдсэн жаахан хугацаанд нь аль болох жаргалтай байлгахыг хичээнэ. Өдөр бүр дуртай хоолыг нь хийж өгч, үсийг нь самнан хөлийг нь угааж, хөшсөн гар хөлийг нь барьж, танг нь буцалган хөргөж халбагадаж амруу нь хийж өгөн бага байхад нь түүнийг яаж хайрлаж, эхнрийлж өсгөсөн яг тэрэн шиг нь халамжилсан юм.  Түүний ээжийн цор ганц хүсэл нь хайртай охиноо хүнтэй ураглаж, ач зээгээ тэврэх байсан ч түүнийг үзэх хувьгүйдээ нууцхан мэгшинэ. Аав нь өнгөрснөөс хоёр жилийн дараа Яао Яаогын ээж нас барсан ба охиндоо "Зүрх сэтгэлээ л дагаарай үр минь, аав ээж хоёрт чинь чиний үр удмыг үзэх хувь байсангүй. Арга ч үгүй биз дээ, бид чинь эгэл хүмүүс, ахархан настай. Харин охин минь чи бурханлаг бие мах бодтой учир урт амьдрал чамайг хүлээж байна. Үнэнхүү хайртай хүнтэйгээ байхад бусад асуудлууд тийм ч хэцүү биш байдаг юм шүү үр минь. Аав бид хоёр чинь олон эсэргүүцэлийг сөрөн хамт амьдралаа босгосон гэдгийг чи минь мэднэ шүү дээ. Зүрх сэтгэлээ юу гэж хэлэхийг анхааралтай сайн сонс, өмнөх зүйл бол өнгөрсөнд л үлдэнэ. Өөрийн хайрандаа үнэнч байгаарай." хэмээн захиасаа үлдээсэн юм. Эцэг эх хоёр нь хоёулаа тэнгэрт заларч Яао Яао, Юуань болоод цагаан могой хоёроос өөр дотно гэх зүйлгүй үлдэж ээ. Юуань өдөр бүр ирж Яао Яао-гын сэтгэлийг өргөх гэж хичээнэ. Янз бүрийн сонин зүйл сэтгэж түүгээрээ хөгжөөнө. Хааяа бас хэрэг тарина. Тэр болгонд Яао Яао шүүрээ бариад Юуаныг зодох гэж хөөнө. Цагаан могой Юуанд яагаад ч юм их дургүй. Хөөрхий байнга л түүнийг хатгах гэж оролдоно. Юуаныг хатгах нь цагаан могойны нормтой ажил шахуу л болсон байв. Яао Яао, Юуань-с бурхан чөтгөр аль нь болохыг асуудаг ч тэр асуултыг нь булзайруулаад л өнгөрдөг байв. Энэ янзаар цаг улиран өнгөрч Яао Яао 100нас хүрлээ. Өдөрхөн л цэлмэг байсан тэнгэр бүрхэж оройжин аадар бороо асгарав. Хэвийн байдаг байсан цагаан могой нь энэ үдэш нэг л хэвийн бус байх нь Яао Яао-г жаахан айлгаж байв. Цагаан могой татах мэт болж мурилзаж мурилзаж байснаа хөдөлгөөнгүй болчихно. Тэгсэн ээ хоёр нүднийх нь босоо хүүхэн хараа үе үе улаанаар эргэлдэж байснаа буцан зүгээр болсоноо хэсэг үхсэн юм шиг хөдөлгөөнгүй хэвтсэний дараа энэ үйл явдал ахиад л эхнээсээ давтагдана. Энэ мэтчилэн сонин үйлдэлээ 9 удаа давтаж хийсэн цагаан могой шөнө дундын үед сонин чимээ гаргаж байснаа гадна талын арьс нь гуужаад уначихав гэнэ. Төд удалгүй могойн бие шидийн тойрогт автаж өөрийнх нь толгой дээр нэмэлтээр 8ш толгой урган гарч ирэв. Энэ үйл явдал Яао Яао-г алмайруулсан ба Шиан Лиу мөн байх гэсэн найдлагыг нь улам бүр нэмэгдүүлнэ. Нэмэлтээр гарч ирсэн 8 толгой нь хураагдах мэт алга болж цагаан могойны сувдан саарал үс нь газраар нэг хөглөрч, хайрс нь арьс болж бие нь хувьсан өөрчлөгдөж хүн төрхтэй нүцгэн эр болон буруу харан ухаан алдан унав. Урьд өмнө нь нүцгэн эр харж байгаагүй түүнийг бүр ч илүү хүнд байдалд оруулчих нь тэр ээ. Хэсэг балмагдаж зогссон Яао Яао сая л нэг ухаан орж даавуун хөнжил авч ирээд нөгөө нүцгэн эрийг хучиж өгчихөөд Шиан Лиу юу? аль эсвэл өөр хүн үү? гэдгийг нь мэдэх гэж нүүрнийх нь урдуур орсон сувдан саарал үсийг нь зөөлөн арагшлуулахад олон зууны өмнөх хуучны танил нь мөнөөсөө мөн байх юм гэнэ. Түүний царайг харсан Яао Яаогын зүрх өмнөхөөсөө ч хүчтэй цохилж эхлэх бөгөөд баярын нулимс хоёр нүдийг нь бүрхэн инээмсэглэл царайнд нь гэрэлтэн тодорно. Ухаангүй хэвтэх Шиан Лиу-г арай гэж чирсээр орон дээрээ хэвтүүлж аавынхаа үлдээсэн хуучин хувцаснаас нэгийн нүдээ анин мэдрэмжээрээ өмсүүлчихээд ухаан орохыг нь хүлээн хажууд нь суун ширтэх ба харц нь яагаад ч салж чадахгүй наалдчихаж гэнэ. Зүүдлээгүй байгаа гэж бодон үе үе өөрийгөө чимхэж үзэв ч өвдөлт мэдрэгдэх нь зүүд биш гэдгийг батална.

Өнчин Цагаан МогойWhere stories live. Discover now