Chapter-6

13 1 0
                                    

               ~ӨНЧИН ЦАГААН МОГОЙ~
Chapter-6
Яао Яао: Шиан Лиу.... Шиан Лиу чи хаана байна аа Шиан Лиу... Энэ муу могой чинь хаашаа явчихдаг байна аа *Толгойгоо маажин эргэн тойрныг ажиглах*
Голын эрэг орчим нэг хүн орилох нь сонсогдов. Яао Яао яаран гүйж очиход хөөрхий Юуаныг маань Шиан Лиу хөлнөөс нь оосорлоод толгойгоор нь доошоо харуулаад модноос өлгөчихсөн доор нь гал түлэх гээд сууж байх юм гэнэ. Яао Яао ч сандраад Шиан Лиугын гал асаах гэж бөөгнүүлсэн гишүү, мөчирнүүдийг хөлөөрөө өшиглөн тарааж хаячихаад амандаа үглэсээр Юуаныг буулгав.
Яао Яао ихэд уурласан харагдах ба Шиан Лиуг аашилж үглэсээр: Шиан Лиу чи муу өршөөлгүй харгис цагаан могой. Өмнө нь Юуаныг алах гэж дайрсан энэ удаа бүр шарж идэх нь ээ. Миний хийж өгч байгаа хоол амтгүй байна уу?
Юуань: Болж сайн загна наадхаа *жуумалзаастай*
Шиан Лиу: Намайг шарж идсэн цагт чинь л Яао Яао дээр ирэхээ болино гэхээр нь би идэх гэж байсан юм. *Энгэртээ гараа зөрүүлчихээд Юуаньруу муухай харах*
Юуань: Би тэгж хэлсэн гэж үү? *Мэлзэх*
Шиан Лиу: Хэлсэн ярьсанаа мэддэггүй усан толгой болчихоо юу чи!
Яао Яао өөрөөс нь болж маргалддаг гэдгийг мэддэг тул нээх их аашилсангүй тэр хоёрыг аргадах аястай чимээгүй болгов.
Яао Яао: "Та хоёр ингэж тэмцэлдэхээ хэзээ болих вэ? Миний цусаар ханиаж үхэх өдөр ойртоод л байна шүү. *Хоёуланруу нь ээлж дарааллан хуруугаараа заах* Хэлээд хэлээд үг авахгүй та хоёртой уулздаг би ч нээрээ азгүй хүн юмаа *толгойгоо сэгсрэх* Алив харьцгаая, өлссөн могойнд хоол хийж өгье" гэж хэлээд эргэх зуураа хөлөө далий гишгэн унах гэж буй Яао Яао-г Шиан Лиу тосон авлаа. Тэр мөчид Яао Яаогыг уруул Шиан Лиугын тоор жимс шиг яагаахан уруулыг хальт шүргээд өнгөрөв. Шиан Лиугын хацар бүдэгхэн ягаарсан байх бол Яао Яаогын нүүр нь ичингүйрсэндээ чих хүртэлээ улайж ээ. Тэдний энэ бяцхан үнсэлтийг хажууд нь зогсож байсан Юуань тодоос тод харсан бөгөөд дотор нь хардалтын гал бадарч байсан ч ямар нэг хөдөлгөөн хийж чадсангүй.
Яао Яао: Ёохх хөл минь... Яагаад ингэж их өвдөөд байна аа.
Юуань: Болгоомжтой байхгүй дээ. Алив би өргөөд явъя *Урагш бөхийн Яао Яаоруу гараа сарвайх*
Шиан Лиу Юуаньруу муухай харсанаа гарыг нь цааш түлхчихээд "Би өргөөд явчихаж чадна" гээд Яао Яаог өргөн гэрийнхээ зүг алхлаа. Яао Яао Шиан Лиугын хүзүүгээр гараа оруулан тэвэрсэн байх ба харц нь түрүүний хальтхан шүргээд өнгөрсөн ягаахан уруулаас яагаад ч юм салж чадахгүй л ширтэнэ. Өмнөх амьдралдаа Тушан Жиний уруулыг ч ингэж тогтож харж байгаагүй тэр яагаад байгаагаа ч өөрөө бүрэн ойлгохгүй байв. Яао Яао бага зэрэг ичээд "Зүгээр болчихлоо би буугаад алхчихъя" гээд буух гэж оролдоход Шиан Лиу "Битгий хөдлөөд бай чамайг унагачихаж мэднэ" гэж хэлэхэд Яао Яао чимээгүй болж Шиан Лиугын уруул болоод нүдэн дээр нь харцаа тогтооно.
Тэдний ард дагалдан алхах Юуань яах учраа олохгүй хий л хардан, амандаа элдэв янзыг бувтнан Шиан Лиуд уурсана. Шиан Лиу Яао Яаог өрөөнийх нь орон дээр суулгаад гутлыг нь тайлан хөлийг нь үзэв. Яао Яаогын шагай нь бага зэрэг булгарчээ. Юуань эмийн ургамлын шүүсийг даавуунд шингээгээд оруулж ирэхэд Шиан Лиу түүнийг нь авч Яао Яаогын хөлийг ороож өгөв. Өмнөх амьдралд Вэн Шиао Лиу байхад нь түүнийг модон дээрээс унагаж, далайруу түлхдэг байсан хүйтэн сэтгэлт могойн чөтгөр Шиан Лиу өөрийнх нь хөлийг анагаахаар эмийн ургамалтай даавуугаар ороож суугааг хараад ийм халамжтай нэгэн байсан билүү гэж бодон өмнө нь үхэхэд нь аварч амилуулж байсныг санаад "Хайр нь дотроо, хал нь гаднаа л могой юмдаа" гээд чимээгүй харан сууна. Юуаны бэлдэж авчирсан бүхнийг Шиан Лиу авч ашиглаад байгаад Юуаны уур бүр ч ихээр хүрч өөрийгөө ингэж зовоогоод яахав гэж бодсон бололтой тэднийг орхиод тосгонруугаа буцлаа. Юуань байхгүй үед Фанфэн Бэйгийн зан илүү тодорч Яао Яао-г орноос нь босголгүй 3 өдөр асрав. Энэ хугацаанд Юуань нэг ч үзэгдсэнгүй. Хайртай хүнээ сэтгэлт хүнтэй нь хамт байхад өөрийгөө илүүдлээр мэдрэх нь тийм ч таатай биш гэдэг нь ойлгомжтой.
Яао Яао: Шиан Лиу миний хөл эдгэрчихсэн. Чамд баярлалаа *Зөөлөн мишээх*
Яао Яаогын тэр мишээсэн царай Шиан Лиугын зүрх сэтгэлийг улам баясгах ба тэр мөчид өмнөх амьдралынх нь дурсамжаас өчүүхэн хэсэг зурсхийн орж ирлээ. Тэр дурсамжинд Яао Яаотой цуг гадуур зугаалж, нум сум харвахыг зааж өгч байгаа нь харагдав. Шиан Лиу эргэн санасан тэр жоохон хэсэг ээ Яао Яао-д хэлсэнгүй дотроо хадгалсан ба өмнө нь бас Яао Яаотай цуг байсандаа баярлан жаргалтай гэгч нь мишээсээр сууна.
Хэдэн өдрийн өмнөөс л Яао Яаогыг сэтгэлд нэгэн бодол хургаж шийдэлд үл хүрэн бодлогошрон байгааг Шиан Лиу анзаараад амжиж ээ. Оройн хоолны дараа Шиан Лиу түүнтэй ярилцхаар шийдэн: Яао Яао би чамайг ойрд ямар нэг зүйлээс болж шийдвэрт хүрэхгүй байгааг анзаарлаа
Яао Яао: Шиан Лиу ч мөн дөө арга үгүй л ажигч байна шүү
Шиан Лиу: Чи надад хэлэхийг хүсвэл би хамт шийдэл хайлцаж болох юм
Яао Яао: Би өмнө нь амьдарч байсан газруудаараа очиж үзэхийг хүсэж байгаа ч тэгэх ёстой эсэхдээ эргэлзээд, бага зэрэг айдастай байна.
Шиан Лиу: Өмнөх зүйл бол өмнөх л явдал гэсэн үзэл бодолтой хүн гэдгийг чинь би мэднэ ээ гэхдээ яагаад болохгүй гэж. Чамд нүүр тулахаас эмээсэн хүн байгаа юмуу?
Яао Яао: Тиймээ. Тэр хүн намайг хараад өмнөх шигээ л хүлээж авах нь ойлгомжтой. Харин би тэр хүнтэй өмнөх шигээ харилцаж чадах эсэхдээ эргэлзэж байна.
Шиан Лиу: Чи тэр хүнд гэм хийгээгүй л бол айх зүйл юу байна. *Гарыг нь атган суух*
Гарыг нь зөөлөн атгаад өөртэй нь ойлголцох гэж хичээх Шиан Лиу болоод түүний гүн харц зүрх сэтгэлийг нь эргүүлж байгааг Яао Яао мэдэрч байлаа. Шиан Лиугын гарыг нь барих мэдрэмж үнэхээр тухтай, дулаахан дотно байсан юм.  Өмнөх нөхөр хүүхэд дээрээ шуудхан яваад оччихмоор байгаа ч Шиан Лиуг ингээд үлдээж чадахгүй гэдэгээ мэдэн яах учраа олохгүй өөрийгөө л зовоон бодол дундаа живнэ. Лааны бүдэгхэн гэрэлд ярилцан суух тэр хоёрыг хэн нэгэн хөндлөнгөөс харсан бол уран зураг шиг хэмээн дүрслэх байсан бизээ.
Шиан Лиу: Яао Яао надад чамд хэлж чадалгүй хэдэн зуун жил нуусан юм шиг мэдрэгддэг хэлэхийг хүсдэг ч яаж хэлэх учраа олохгүй байгаа нэг зүйл байна. Энэ зүйлийн тухай ярих гэхээр л дотроос нэг зүйл битгий хэл гэж зулгаагаад амыг минь хамхичихдаг байсан. *Яао Яаогын нүд нь томрон сониучхан харах* Гэвч энэ удаа тэр зүйл дотроос минь огт зулгаахгүй байгаа тул чамд хэлье гэж шийдлээ.
Яао Яаогын сэтгэл нь бага зэрэг түгшин түүний юу хэлэхийг сонирхон толгой дохив.
Шиан Лиу Яао Яаогын гарыг лавшруулан зөөлөн атгаад гүнзгий амьсгаа аван түүнийгээ удаанаар гаргачихаад Яао Яаогын нүдрүү нь нухацтай хараад "Би Чамд Хайртай бололтой" гэж хэлэв. Өмнө нь хайртай дуртайгаа хэлээд өөрийн болгохыг хүсэвч өсгөсөн эцэгтээ өгсөн амлалт, цэргүүдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага, өөрийнх нь үзэл бодол гэх зүйлсдээ баригдан хэлж хийж зүрхлээгүй зүйлээ уягдах зүйлгүй болсон энэ амьдралдаа биелүүл хэмээн дурсамж нь хоригдсон сүнснийх нь өчүүхэн хэсэг сэтгэлд нь шивнэсэн байх.
Шиан Лиугын энэ үг Яао Яао г бүр цочроож орхив. Юу гэж хэлэхээ мэдэхгүй балмагдаж орхисон Яао Яаогын амнаас үг үл гарах бөгөөд нүүр нь улайж, зүрх нь цээжийг нь цоолоод гараад ирэх шахан хурдан бөгөөд хүчтэй цохилно. Энэ үгс Яао Яаог маш их баярлуулсан ба нөгөө талд Тушиан Жин гэх нэр бодолд нь орж ирэн зовооно.
Яао Яао сая л нэг ам нээж "Чи... Чи сая надад хайртай гэсэн үү" *Хуруугаараа өөрлүүгээ заах*
Шиан Лиу "Тиймээ би чамд хайртай" энэ үгнийхээ араас шууд л Яао Яао-г өөрлүүгээ татаад тоор жимс шиг ягаахан боловч чихэрлэг уруулыг нь удаанаар зөөлөн үнслээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 27 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Өнчин Цагаан МогойWhere stories live. Discover now