Сhapter-3

13 0 0
                                    

                ~ӨНЧИН ЦАГААН МОГОЙ~
Chapter-3
Хэцүүхэн байгалийн шалгарлыг арай хийн туулсан бяцхан цагаан могойн зулзага зөн совингоороо далайг чиглэн мөлхөнө. Дээгүүр нь отон эргэлдэх хурц савартай шувуунууд түүнийг шүүрэн зооглох гэж улайрцгаана. Хоёр ч удаа шүүрүүлэх шахсан жижигхэн цагаан могойны хайрснаас нь цус бага зэрэг шүүрсэн байх агаад аз таарч далайруу орж амжих нь тэр ээ.
300Жилийн дараа.
Ойн цоорхойд байх сүрлэн байшинд шинэхэн урагласан хосууд анхныхаа хүүхдийг хүлээж авах гээд чадлаараа л бэлдэцгээнэ. Хосуудын аль аль нь ядуу буурай гэр бүлээс гаралтай ч өөрсдийнхөө хичээл зүтгэлээр амин зуулгаа болгож яваа хүмүүс юм. Нөхөр нь загасчилж зах дээр загас зардаг бол эхнэр нь юм нэхэж мөнгө олдог. Амьдрал хэцүү байгаа ч тэд хоорондоо маргалдана гэж үгүй амар тайван амьдардаг байсан юм. Нөхөр нь өглөө загасчилхаар гол руу явах гээд бэлдэж байхад эхнэр нь орилох сонсогдов. Нөхөр ч яаран орж ирэхэд эхнэр нь амаржих гээд өвдөж байв. Хүн амьтнаас зайдуу амьдардаг тэдэнд туслах хүн байсангүй. Арга ядахдаа нөхөр нь өөрөө эх барьж авахаар шийдэн хоёр цаг гаруй сандаргасны эцэст залуу хос охин үрээ өлгийдэн авсан юм. Эх үр хоёр хоёул эсэн мэнд амаржсан бөгөөд эхийгээ зовоолгүй гарсанд нь эцэг нь баярлаад үл ханана. Эхнэртээ загасны шөл буцалгаж, халбагдан үлээж хөргөөд амруу нь хийж өгөх бөгөөд нялх үрээсээ харц нь үл холдоно. Хосууд охиндоо ямар нэр өгөхөө шийдэж чадалгүй хоёр жил болвоос нэг өдөр охин нь Яао Яао гэх үгээр хэлд орсон нь хосуудыг алмайруулсан бөгөөд Охиндоо Яао Яао гэх нэрийг өгчээ. Уг нь тэд охиноо арай өөр үгээр хэлд орно гэж бодож байсан юм. Цаг хугацаа ч улиран өнгөрч нэг л мэдэхэд Яао Яао 18 нас хүрч ээ. Яао Яао их сэргэлэн байсан ба загасчилж худалдаа хийх дуртай байсан учир ааваасаа үл сална. Өдөр Жингээ аавтайгаа голд загасчилна. Орой ирэхэд нь ээж нь халуун хоолтой, аз жаргалтай дулаахан инээмсэглэлээр тэднийг угтана. Ямар ч өс хонзон, дайсан, эрх мэдэл гэх зүйл байхгүй эцэг эхийн халуун хайрыг мэдэрч жинхэнэ амар амгалан эгэл амьдралаар амьдарч байлаа. Байдаг л нэг энгийн өдөр Яао Яао аавтайгаа голруу загасчилхаар явав. Нар дээрээс халуун илчээрээ төөнөж, модон дунд шувуудын жиргэх дуу хаа сайгүй уянгална. Голын эрэг дээр очоод аавтайгаа цуг тороо тавьж байтал Яао Яаогын хөл нь хальтарч гүнзгий гол руу уначихав. Яао Яао маш сайн сэлдэг ч энэ удаа яагаад ч юм чадахгүй байв. Ус залгиж ухаан алдахад түүний Шиао Яао байсан өмнөх амьдралынх нь бүх дурсамж нүднийх нь өмнүүр урсан өнгөрнө. Түүний хамгаас хайртай байсан ах, нөхөр болоод дөнгөж төрсөн хүүхэд нь, Сайн анд нөхөр Фенлонг, 9Толгойт могойн чөтгөр Шиан Лиу, Аав, Ээж таньж мэддэг бүх хүн, тэр дайны тухай, нас барсан үе гээд бүгдийг нь эргэн саналаа. Хахаж цацуулан ханиалгасаар ашгүй нэг юм Яао Яао ухаан орон нүдээ нээхэд аав нь нүдэндээ нулимастай түүнийг ширтэж байх нь тэр. Ус залгиад ухаангүй байсан охин нь сая л нэг сэрэхэд Яао Яаогын аавын сандрал сая л нэг намдав. "Яао Яао охин минь яаж байна. Аав нь яах уу?" Гэж асуухад Яао Яао "Аан... Тэр... Нөгөө би зүгээрээ. Хөл алдаад л жоохон ус залгичихлаа" гэж бага зэрэг сандрангуй хариулав. "Эсэн мэнд байгаа л бол болж дээ. Өнөөдөр загасчилхаа больё. Эртхэн харьцгаая. Миний охин амар" гээд аав нь Яао Яаог босгон хамтдаа гэрийн зүг харив. Өмнөх бүх амьдралаа санасан Яао Яао гүн бодлогшрол болон өдөр хоногийг өнгөрүүлнэ. Тушан Жин болоод хүү нь яажшуухан амьдарч байгааг өөрийн нүдээр харахыг хүсэвч энэ амьдралыг нь өгсөн хайртай аав ээж, амар амаглан амьдралдаа хоргодно. Өмнөх амьдралдаа эцэг эхийн хайрыг мэдрэлгүй хэцүү бэрхийг туулан өссөн түүнд аав ээж хоёрынх нь одоо өгч байгаа хайр маш их үнэ цэнэтэй байлаа. Ахин төрүүлсэн эцэг эхээ аваад Хаолинд очъё ч гэж бодсон удаа түүнд бий. Даан ч эцэг эх хоёр нь эд хөрөнгө биш эгэл, аниргүй амьдралдаа хэтэрхий хайртай, салж чадахгүйг нь мэдэх тул тэднийгээ хаяад явж чадахгүй байсан юм. Эцэг эх нь эгэл хүмүүс байсан ч Яао Яао өмнөх амьдрал шигээ бурханлаг бодгаль биеийг эзэмшин төрсөн юм. Эгэл хүмүүс богино настай, урт удаан хэдэн зуун жил амьдарч чаддаггүйг Яао Яао мэдэх тул эцэг эхийгээ өтөл болтол нь хажууд нь асарч тойглохоор шийдэн Тушан Жин болоод Хүүгийнхээ тухай бодлоо түр зуур голын усанд урсгаж орхисон байна.
Яао Яао барьсан загасаа зах дээр өдөр бүр аваачиж худалддаг байсан ба түүнээс Юуань гэх залуу тогтмол загас худалдан авдаг байсан юм. Өдөр болгон хийж хэвшсэнээрээ загасаа зараад зогсож байтал Юуань инээмсэглэсээр загас авахаар ирэн "Яао Яао өнөөдөр наймаа чинь хэр байна даа?"
Яао Яао: Өнөөдөр наймаа өмнөхөөсөө сайн байна шүү. Чи өнөөдөр хэдэн загас авах вэ?
Юуань: Томоос нь хоёрыг авъя. Би чамаас байнга загас авдаг. Чи надад урамшуулал өгөх хэрэгтэй шүү *Инээвхийлэх*
Яао Яао: Байнгын үйлчлүүлэгч байдагт минь баярлалаа Юуань. Май энэ загасыг чамд өгье. *Дунд зэргийн хэмжээтэй загаснаас нэгийг боож өгөх*
Юуань: Наргиж байсан шүү, гэхдээ баярлалаа. Маргааш Хос 7ны баяр болно. Чи тосгонд орж ирэх үү?
Яао Яао: Би орж ирэхгүй ээ. Аав ээжтэйгээ хамт баярлана.
Юуань: Аан тиймүү. За би явлаа сайхан баярлаарай
Яао Яао: Тэгнэ ээ чи ч бас сайхан баярлаарай.
Юуань: Тэгнэ ээ *Инээмсэглэсээр загасаа аваад явах*
Яао Яао өнөөдөр орлого сайтай байсан тул Хос 7ны баярт шаардлагатай зарим нэг зүйлсээ аваад гэртээ харилаа.
Хос 7ны баярын өдөр болж еэвэн хийхэд хэрэгтэй зүйлсээ дутуу авсанаа санаад тосгонруу явах гэж байтал Яао Яаогын гэрийн гадаа Юуань модон хайрцагтай баярын амттан болох еэвэн бариад зогсож байх нь тэр ээ.
Юуань: Яао Яао Хос 7ны баярын мэнд хүргэе. Танай гэрийнхэнд еэвэн авч ирсэн юм.
Яао Яао: Чамд ч бас баярын мэнд. Би харин еэвэн хийх зүйлээ дутуу авч ирчихээд тосгон явах гэж байлаа. Еэвэн авч ирсэнд баярлалаа. Алив дотогшоо орцгооё. *Юуаныг дагуулаад орцгоох*
Яао Яао: Ээжээ ааваа Юуань бидэнд еэвэн авч ирсэн байна.
Яаогын Ээж: Тиймүү. Үнэхээр их баярлалаа. Бидэнтэй цуг сууж баярын хоол идээрэй.
Юуань: За эгч ээ.
Яао Яао баярын хоолуудаар ширээг дүүргэн өрөв. Аав ээж болоод Юуаны хамт Хос 7ны баярыг тэмдэглэн дуу шуутай оройг өнгөрүүлсэн юм. Удалгүй нар ч бууж Юуань тосгонруугаа буцах цаг болоход Яао Яао Юуаныг гаргаж өгөхөөр ширээнээс босов. Яао Яаогын гэрээс гарч ирсэн хойноо Юуань: Яао Яао би чамд хэлэх гээд хэлж чадалгүй өдийг хүргэсэн нэг зүйл байдаг юм.
Яао Яао түүний юу хэлэх гэж байгааг гадарласан ч үгийг нь тасдахыг хүсэлгүй "Юу юм бэ?"
Юуань: Уг нь би чамайг сэтгэлдээ тээдэг юм. Харин чамайг тийм эсэхийг мэдэхгүй байна.
Яао Яао: Би чамайг сайн залуу гэдгийг мэднэ ээ. Гэхдээ би өөр хүнд сэтгэлтэй. Уучлаарай Юуань
Юуань: Чамайг ингэж хэлэх ч болов уу гэж бодож байсан юмаа. Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Эцэсээ хүртэл чиний төлөө байна, гэж хэлчихээд Яао Яаог өөрлүүгээ татан уруул дээр нь зөөлөн үнсчихээд царай нь улайн ичингүйрээд гүйгээд явчихав. Тэдний энэ байдлыг гуравдагч этгээд харж байгаад тэд мэдээгүй юм. Яао Яао дотроо "Чи эртхэн больсон нь илүү өвдөлт багатай" гэж бодоод санаа алдан гэрлүүгээ алхлаа. Түүний ард сонин чимээ гаран нэг зүйл өөрийг нь дагаад байгааг Яао Яао зөн совингоороо мэдэж байв. Огцом эргэж харвал нэгэн цагаан могой хэлээ гозолзуулан түүнийг ширтэж байх юм гэнэ. Өнөөх гуравдагч этгээд нь энэ могой байсан юм. Яао Яао могойг хараад эртний танил Шиан Лиуг эргэн санагалзахад хүрэв. Цагаан могой Яао Яаог гүнзгий гэгч нь ширтэж байснаа өвсөн дурдуур гулсан алга болов.

Өнчин Цагаан МогойWhere stories live. Discover now