Chapter-5

10 1 0
                                    

                ~ӨНЧИН ЦАГААН МОГОЙ~
Chapter-5

Хэн нэгний гар үсийг нь зөөлөн арагшлуулахыг мэдээд Яао Яао бага зэрэг цочисхийн сэрлээ. Түүнийг сэрэн өндийхөд Шиан Лиу гараа татан авч томоотой гэгч нь суучихав. Яао Яао, Шиан Лиуг өөрийнхөө үхлийг хуурамчаар хийх арчаагүй эр биш гэдгийг мэдэх учир ахин төрөл олсон гэж баттай мэдэж байлаа.
Яао Яао: Шиан Лиу чи дахин төрөл олж ээ *Шиан Лиуг тэврэн авах*
Шиан Лиу: Шиан Лиу гэж би юмуу?
Шиан Лиугын энэ хариулт Яао Яао-г гайхршуулав. Ахин төрөл олсон Шиан Лиу өмнөх амьдралынхаа бүх дурсамжыг сүнснийхээ аль нэг буланд аваачиж нуучихаад өөрөө ч олж чадаагүй явах нь тэр. Бүх зүйлээ санахгүй байгаа Шиан Лиуг жүжиглэж байгаа үгүйг нь мэдэхийг хүссэн Яао Яао түүнийг илүү удаан хажуудаа байлгаж ажиглахыг хүслээ. Юуань Яао Яаогын гэрийн гадаа ирэн: Яао Яао чи гэртээ байна уу? Хэмээн дуудахад Яао Яао: Түүний урдаас тосохоор гарав. Юуань дотогш орж ирэхэд Шиан Лиугын нүд улаанаар эргэлдэн их л уурлангуй байх юм гэнэ. Шиан Лиуг анзаарсан Юуань Яао Яао-д хандан: Энэ цагаан үстэй улаан нүдтэй залуу хэн бэ?
Яао Яао: Эртний танил цагаан могой минь ахин төрөл олоод наддээр ирсэн юм.
Юуань: Нөгөө адсага шиг ааштай цагаан могой юу?
Шиан Лиу уураа барьж ядан суусаар л.
Яао Яао: Мхн, уг нь тийм айхтар адсага шиг ааштай хүн биш л юмсан.
Юуань: Могой байхдаа намайг байнга хатгах гэж оролддог байсан. Одоо хүн төрхөнд орчихсон юм чинь алах гэж дайрах юм байна лдаа ххахах *Маазрангуй инээх*
Тэдний яриаг сонссон Шиан Лиу: Хүсвэл алаад өгч болно шүү гээд орноос буун босоход Яао Яао түүнийг тэврэн авч Юуань зугатаарай гэж орилов. Шиан Лиу Яао Яао-г өргөн орон дээр суулгачихаад Юуаны араас хөөгөөд гүйчихэв. Яао Яао сандран гадагшаа гарахад Шиан Лиу хаанаас ч юм нэг мөчир олоод авчихсан тэрийгээ гартаа атгачихсан Юуаны араас гүйх ба Юуань урд нь "Авраарай, Галзуу цагаан могой хардсандаа алах нь" гэж орилон мод бутны наагуур цаагуур сүлжин зугатаж байв. Амь насан дээр дүйсэн хэрэг боловч яг л жоохон хүүхдүүд хөөцөлдөн тоглож байгаа юм шиг харагдах энэ дүр зураглалыг харсан Яао Яао инээдээ барьж үл чадан гэдсээ тэврэн газар өнхрөн унаж чанга чанга инээнэ. Яао Яаогын ийнхүү чанга хөхрөн инээхийг сонссон Шиан Лиу Юуаныг хөөхөө болиод зогсчихов. Шиан Лиуг зогссонгоор далимдуулаад Юуань сармагчин лугаа адил модоод авиран гараад нэг бүдүүд мөчир дээр суугаад модны их биеэс чанга тэвэрнэ. Яао Яао нулимсаа гартал хэсэг инээж байснаа Шиан Лиуг шууд л чихдэж аваад: Юу ч хэлэхгүй дайнд явж үхчихээд, хүний сэтгэлийн зөндөө өвтгөчихөөд, дөнгөж төрөл олчихоод ингэж үймүүлж байдаг. Чи ер нь Шиан Лиу мөн үү? Эсвэл Фанфэн Бэй юмуу? Чиний төлөө хэр их уйлсаныг чи мэдэх үү? Би чамайг дурсаж жил бүр анхны цас орох үеэр тахилын ширээ засдаг байсан. Сүүлд хэлсэн үгэндээ гэмшин яаж шархалсныг ч чи мэдэхгүй. Тэгтэл чи миний толинд буусан байсан өөрийнхөө дүрсийг хүртэл устгачихсан байсан. Муу өөдгүй амьтан гэж үглэнэ. Харин Шиан Лиу жоохон хүүхэд шиг чимээгүй газар ширтэн чихнээсээ зулгаалган зогсоно. Түүнийг эсэргүүцэж ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа нь өөрөө санахгүй байгаа ч сүнс нь гэм хийсэнээ мэдэрч байгааг нь харуулна. Сая л нэг Юуань авирсан байсан модноосоо бууж ирэхэд Шиан Лиу түүнрүү улаан нүдээ эргэлдүүлэн нэг ширүүхэн хараад болив. Өмнө нь хэнд ч ингэж санаа зовж үглэж байгаагүй Яао Яаог ажигласан Юуань түүний хайртай хүн нь энэ цагаан могой гэдгийг зөв тааж гадарлав.
Юуань: Шиан Лиу, Фанфэн Бэй хоёр чинь өөр хүн байгаагүй билүү? гэж асуув.
Яао Яао: Хоёр өөр хүн байсан ч нэг хүний хувилгаанууд байсан юм. Шиан Лиу бол хатуу зарчимч хүн, харин Бэй бол сээтэгнүүр, хүүхэмсэг нэгэн гэж яригддаг байсан ч тийм биш байсан.
Юуань: Тэгэхээр Шиан Лиу бол Фанфэн Бэй, Фанфэн Бэй бол Шиан Лиу гэсэн үг үү?
Яао Яао: Мхн, гэхдээ чи яаж ингэж сайн мэдээд байгаа юм. Олон зуун жилийн өмнөх хэрэг явдал шүү дээ. Бас намайг яагаад хэн болох тухай асуухгүй байгаа юм бэ?
Юуань: Би чиний бодож байгаагаас хавьгүй илүү удаан амьдарсан хүн шүү. Чи өөрийнхөө тухай хэлжхийг хүсэхгүй бол би асуухгүй ээ.  Цаг хугацаа намайг ямар хүн бэ гэдгийг чамд харуулна.
Яао Яао: Би хааяа чамд итгэх үгүйгээ шийдэж чадахгүй эргэлзэх юм.
Юуань: Итгэлийг чинь эвдэхгүй нэгэн гэдэгээ тангарагласан ч чадна шүү гээд гараа өргөн гурван хуруугаа гозойлгов.
Яао Яао: Хэрвээ тийм биш байвал би чамайг Шиан Лиугаар тасчуулна шүү!
Юуань: Тэгээ дураараа бол. Би эсэргүйцэхгүй *сээтэгнэсэн маягаар харах*
Яао Яао: "за чалчиж ханалаа. Би өлсөөд байна. Орж хоол идэцгээе" гэв. Юуань, Шиан Лиу хоёр Яао Яао-г хоол хийж дуусахыг хүлээн сууцгааж байх хоорондоо бас л зүгээр байсангүй. Юуань савхаар Шиан Лиугын гарлуу үе үе зөөлөн хатгана. Шиан Лиу уурлан босч ирээд л Яао Яао-д аашлуулан буцаж сууна. Сүүлдээ аашлуулахаас залхсан Шиан Лиу, Юуань өөрийг нь хатгах бүрт савхаар зөрүүлэн духруу нь цохдож байв. Юуаны хариу зөөлөн байсан бол Шиан Лиугын хариу барилт хатуухан бууж байв. Гэвч Юуань уурлахгүй нь сайхан юм даа. Тэр хоёр чимээгүйхэн, хэн хэн нь мөчөөгөө өгөхгүй үзэлцсаар л. Яао Яао хоол бэлдэж дуусаад авч ирэхэд Юуаны дух улаан хүрэн юм болчихсон, Шиан Лиугын нүд улаанаараа эргэлдчихсэн чимээгүй тулаан хийн сууж байв.
Яао Яао: Та хоёр том хүн юмуу эсвэл жоохон хүүхдүүд юмуу? Шиан Лиу ч яахав саяхан л хүн төрөл олсон, өмнөхөө ч санахгүй. Харин чи Юуань жоохон хүүхэд биш дээ. Томоотой байж болохгүй нь уу? Та хоёр хамт байвал би цусаар ханиаж үхэх нь байна. *Ташаандаа гараа тулчихсан зогсож буй*
Юуань: Уучлаарай Яао Яао. Алдарт Шиан Лиугын тэвчээрийг шалгах гээд жоохон дүрсгүйтчихлээ.
Шиан Лиу: "Тэр л эхэлж намайг хатгасан" гээд цэхэлзэн сууна.
Яао Яао: Та хоёр хамт байвал би амар тайван байхгүй нь ойлгомжтой. Та хоёрыг яах вэ байз. *Шанайгаа тулан, ширээ зөөлөн тогшин сууна*
Шиан Лиу: Энийг явуул *Юуаньруу нэг хуруугаараа чичлэн заах*
Юуань: Чи өөрөө яв!
Шиан Лиу: Яао Яао намайг эртнийх нь танил гэсэн. Тийм болохоор намайг чамтай танилцахаас ч эртнээс мэддэг байсан гэсэн үг тэгэхээр би үлдэнэ!
Яао Яао өөрт нь "Яв" гэж хэлж чадахгүй байгааг эрт анзаарсан Юуань Шиан Лиутай бага зэрэг маргалдаж байгаад: Миний гэр тосгонд байгаа тэгэхээр би л явах ёстой хүн нь юм шиг байна. *Худлаагаасаа инээвхийлэх*
Яао Яао: Нээрээ тийм шүү дээ. Чиний гэр чинь тосгонд. Харин Шиан Лиуд гэр байхгүй, надаас өөр мэддэг хүн байхгүй, мөнгө байхгүй өрөвдөлтэй могой юм чинь энд үлдэг.
Шиан Лиу: Би өрөвдөлтэй биш. *Гараа энгэрээ зөрүүлж бариад буруу харах*
Яао Яао: Өөрийгөө мэдэхгүй бадрангуй могой шүү *Толгойгоо сэгсрэх*
Ингэж асуудал шийдэгдэн Юуань хоол идчихээд тосгонруугаа сэтгэл дундуур буцав. Хайртай эмэгтэйнхээ гэрээс хөөгдсөн хүн чинь сэтгэл дундуур байхгүй ч гээд яах билээ. Шиан Лиу Яао Яаотай хоёулахнаа хамт байх үедээ яг л Фанфэн Бэй шиг сээтэгнүүр, харин Юуаныг ирэх үед жинхэнэ Шиан Лиу зан араншин гарч ирдэг байсан юм.

Өнчин Цагаан МогойWhere stories live. Discover now