Chapter 2

21 1 0
                                    


Шиан Лиу бол хатуу ширүүн дүр төрхтэй ч хорвоод баймгүй гоо үзэсгэлэнтэй, цасан ширхэг бүр өөр хэлбэртэй байдаг шиг түүний 9толгойны 81 хувилгаан нь бүгд өөр өөр дүртэй, мөс шиг биш цас шиг хүн байсан. Амлалт, тангараг, үнэнч байдал гэх зүйлийн жинхэнэ мөн чанарыг маш сайн мэддэг байсан ба тэр үзэлдээ ч үнэнч байсаар нас барсан. Тэнгэр газрыг хөмрүүлэх шахсан тэр домогт тулааныг хүн бүр сайнаар дурсаж үе улиран ам дамжуулан ярьсаар домог болгожээ. Ялангуяа 9толгойт могойн чөтгөр Шиан Лиуг хэрхэн нас барсан тухай бүр ч илүүтэй ярилцана. Ихэнх могойнууд өндгөө хайхарч, арчилж торддоггүй амьтад бөгөөд өндөглөөд тэр чигт нь орхиод яваад өгдөг. Тэд өндөглөхдөө зөөлөн хөрстэй, чийглэг газрыг сонгодог ба өндөгнүүд байгалийн шалгарлаар могой болдог бөгөөд ихэнх өндөгнүүд амьтны хөлд үрэгдэх эсвэл шувууны хоол болдог байна. Шиан Лиугын бие болоод зэрэмдэглэгдсэн сүнснээс үлдсэн өчүүхэн хэсэг нь хортой хар шингэн болон газарт шингэхдээ энэ шалгарлыг давж чадалгүй амь эрсдэн хаягдсан нэг өндгөнд нэвчин орж эргэн амилж бие болоод сүнсээ бүрэн бүтэн болгох гэж өмнө нь туулсан шалгарлаа ахин туулах хүнд сорилттой нүүр тулах болжээ. Тоорын мод цэцгээ хэдэн арван удаа гөвөж, хорвоод өдөр шөнө ээлжлэн, нар сар сэлгэж орчлонг манасаар аль хэдийн 500 жил өнгөрчээ. Гэвч Шиан Лиу өндөгнөөсөө гараагүй л байв.

Тушан Жин, Шиао Яао хоёр өөрсдийнх нь хайрын бэлгэдэл болсон анхны үр, бяцхан амиа гэрэлт орчлонд мэндлэх өдрийг нь тэсэн ядан хүлээсээр. Нэгэн орой Тушан Жин номын өргөөндөө Тушан овгийн данс тооцоотой танилцан сууж байтал нэгэн шивэгчин үүдээр бүдэрч унах шахам яарсаар гүйн орж ирээд "Тушан эзэнтэн минь эзэгтэй амаржих гэж байна" гэж амьсгаадан хэлэхэд Тушан Жин Данс бүртгэлийн дэвтэрээ газарт шидэж орхичихоод хайрт эхнэрийнхээ өргөөрүү хар хурдаараа гүйн очлоо. Өргөөний гадаа очин дотогш орж чадалгүй үүдэнд эргэлдэн зогсож байхад өвдөлтөө тэсэж ядан орилох Шиао Яаогын дуу өргөө даяар цуурайтаж Тушан Жинийг улам бүр сандаргаж байлаа. Шивэгчид төмпөн төмпөнгөөр цустай ус ийш тийшээ зөөлдөн гүйх нь Жиний зүрхний цохилтыг улам түргэсгэж хажууд нь зогсож буй хүн ч сонсож чадахаар нөхцөл байдалд байлгаж байсан юм. Есөн цаг өвдсөний эцэст Шиао Яао амаржиж өргөө даяар нялх хүүхдийн уйлах дуу цуурайтав. Тушан Жин дотогш ороход оточ түүнийг тосон авч "Тушан эзэнтээн хүүхэд эсэн мэнд төрж чадлаа гэвч" хэмээн доош харахад Жин сандран оточыг хоёр мөрнөөс нь барин бага зэрэг сэгсрэх аядан "Гэвч... яасан гэж Шиао Яао яасан" хэмээн цухалдангуй асуухад оточ "Эзэгтэй хэтэрхий их цус алдсан, Тушан овгийн ямар ч үнэтэй, сайн эмийн ургамлуудыг хэрэглээд нэмэрийг эс олов. Эзэгтэй тэр... тэр..." Гээд чимээгүй болон доош харан зогсов. Тушан Жин дөнгөж мэндэлсэн хүүгээ харах сөхөөгүй эхнэрлүүгээ яаран гүйж очиход Шиао Яаогын нүдэнд үргэлж асдаг байсан гал үгүй болж бөхөх шахсан дөл л үзэгдэнэ. Жин, Шиао Яаогын хэвтэх орны хажууд сөгдөн сууж гарыг нь атган авч баруун хацартаа наагаад "Шиао Яао битгий яваачдээ, чи байхгүй бол бид хоёр яаж амьд явах юм бэ? Гуйж байна битгий яв! Хүү бид хоёртой хамт үлд л дээ" гэж нус нулимсаа баран бархиран уйлна. Шивэгчин дөнгөж төрсөн хүүг нь тэврэн авч ирээд Шиао Яаогын хажууд тавиад буруу харан нулимсаа арчин зогсоно. Шиао Яао арай хийн дугарч "Хүүгээ өөр шигээ сайн хүн болгож өсгөөрэй, ээж нь өөрөөсөө ч илүү хайртай байсан гэж хэлээрэй, намайг үхэхээр биеийг минь чандарлаж, багадаа амьдардаг байсан тэр газарт аваачаарай" гээд сүүлийн гэрээслэлээ үлдээхэд Шиао Яаогын нүдэнд үүдээр нэгэн хүн орж ирэх нь өртөж анхааралтай тогтож харвал цасан цагаан хувцастай Шиан Лиу түүнрүү зөөлөн мишээгээд хамтдаа явъя гэх адил гараа сунгах нь үзэгдэв. Шиао Яао амандаа "Шиан Лиу" гэж шивнэн эцсийн хүчээрээ гараа өргөн түүнрүү тэмүүлэхэд нүдэнд нь оршиж байсан өчүүхэн дөл бүр мөсөн сарниж амьсгал нь тасран насан эцэслэв. Шивэгчин уйлж буй Жиний хүүг авч аргадан бүүвэйлнэ. Харин Жин, Шиао Яаогын удаанаар хөрөх биеийг нь тэврэн эхэр татуулан уйлсаар л. Үргэлж л аз жаргал бялхаж, дуу шуутай байдаг байсан өргөө энэ үдэшээс хойш анир чимээгүй хаягдсан өргөө болсон юм. Хайртай эхнэрээ алдсан Жин үхье гэж бодовч нялх үр нь үхэх эрх үгүйг нь сануулан тарчлаана. Жиний хүү ээжийнхээ духан дээр байдаг мэнгийг өвлөн төржээ. Тушан Жин хүүгээ сайн өсгөж торниулах амлалтыг цусаараа өргөж Шиао Яаог чандарлаж, багадаа тоглож өссөн газар болох ээжийнх нь нутагт үнсийг нь цацсан юм. Тэр үйл явдалтай зэрэгцэн хуучин дайны талбарт нэгэн жижигхэн цагаан могой өндөгнөөсөө мөлхсөөр гарч ирэв.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Өнчин Цагаан МогойWhere stories live. Discover now