૮ ˶ᵔ ᵕ ᵔ˶ ა
Даваа гараг.Гараг бүрийн даваа гараг дэлхийн сүйрэл шиг. Миний хувьд хамгийн ядаргаатай гараг. Эхний лекцийг яравгар өвгөн ордог болохоор даваа гараг үнэхээр ядаргаатай.
Өглөө гэрээс гарахад бороо орж байсан болохоор шүхрээ үүднээс шүүрэн авч гарлаа. Өнөөдөр Сохён байхгүй болохоор сургууль руугаа жаахан уйдаж явах нь дээ.
Халааснаасаа чихэвчээ гаргаж ирэн болгоомжтой гэгч нь зүүгээд өдөр болгон сонсдог дуугаа эхлүүллээ.
Удалгүй сургуулийн урд ирэн санаа алдаад чихэвчээ буцаан халааслаад шүхрийнхээ усыг сэгсэрэхдээ дээд ангийн И Хисыныг мөргөчихөв.
Гай болж И Хисыныг мөргөөд байхдаа яахав дээ!
- уучлаарай.
Түүнд бөхийгөөд ийн хэлэхэд Хисын над руу юу ч дуугаралгүй харсаар хэдэн мөч өнгөрлөө. Удалгүй тэр хоолойгоо засан ийш тийшээ хараад " замаа сайн харж яв!" гээд хажуугаар минь мөрлөх шахам зөрөв.
Зүрх минь хэмээ алдах шахам цохилсоор. Анх удаа ийм ойрхон байсан төдийгүй үнэртэй ус нь одоо хүртэл хамарт маань зөөлнөөр сэнгэнэнэ.
- сайн уу? Юу хийж байгаа юм?
Түүнийг тийм ч сайн мэдэхгүй ч Сохён түүнд хамаагүй нүүр өгч болохгүй гэж хэлсэн болохоор зүгээр л толгой дохив.
- найз чинь яасан юм?
- завгүй ээ.
Ёнжүн хөнгөн инээгээд мөрөн дээр минь гараа тавилаа. Хисын хаанаас ч юм гараад ирчихсэн бид хоёр луу ширтэх аж.
- өнөөдөр завтай юу? Би нийгмийн хичээлдээ их муу болохоор надад заагаад өгч болно биз дээ?
Найз охинтой хүнтэй гадуур хичээлийг нь зааж өгөх... надад л халтай. Яаж үгүй гэж хэлэх вэ.
- хэрэггүй байхаа. Найз охин чинь надаас сайн болохоор... гээд толгой дохин түүнийг хүүхэд ихтэй хонгилд үлдээн ангидаа орон суулаа.
Хүүхдүүд нэг нэгээрээ орж ирэн хойгуур суудал бараадна. Том самбарын дээр байх цагийн зүү 9:20 минутыг заах бөгөөд хичээл эхлэхэд дахиад 10 минут.
Цүнхнээсээ дэвтэрээ гаргаж ирэн утсаа оролдон суухад хажууд маань хэн нэгэн суух мэдрэгдлээ.
И Хисын?
- энд угаасаа суух хүн нь байхгүй юм чинь би сууж болох юм байгаа биз дээ?
Амьсгалаа ч яаж авч чадахаа мэдэхээ больчихсон байх бөгөөд түүн рүү ширтсээр толгойгоо зөөлөн гэгч нь дохилоо.
Тэр хөнгөн инээгээд дөнгөж хаалгаар орж ирэх Ёнжүн рүү жуумалзаад дэвтэрээ нээв. Харин Ёнжүн миний зүүн тал дахь хоосон ширээнд суугаад дахин над руу харан инээмсэглэлээ.
Хоёр талд минь хоёулаа залуу суучихсан болоод ч тэр үү хүүхдүүд эргэж харах нь эргэж харч зарим нь ам амандаа шивнэлдэцгээх нь үнэхээр аймшигтай санагдаж эхлэв. Аргаггүй дээ И Хисын чинь сургуулийн урдаа барьдаг сагсны багийн гишүүн тэр төдийгүй хоёул юм юмандаа авьяастай болохоор галзуумаар алдартай. Харин би...
Би...
Сохёнтой нийлж сагсан бөмбөг үзэж, номын сангаас салдаггүй танил цөөтэй чимээгүй нэгэн. Бараг л хоёр алдартны дунд суучихсан байгаа болохоор газар ухаад орчихмоор санагдаж байлаа.
Ямар азаар Ёнжүны найз охин өөр сургууль байсан юм. Тэгээгүй бол өнөөдөр ч ёстой шившигээ тарихаар өдөр байна.
Уртаар амьсгаагаа гаргаад салгалсан гараараа үзгээ аван он сараа тавин хичээлдээ анхаарлаа хандуулахыг хичээв. Баруун талаас маань Хисын ширтэж зүүн талаас Ёнжүн самбар харахгүй байна гэсэн нэрийдлээр надад наалдаж байгаа нь жаахан ч биш бүр биеэ маш их барихад хүргэнэ.
Аз болж хичээл тарч давхар утсанд маань Сохёноос гэртээ ирлээ гэсэн мессеж ирж цээжин дотор маань буглачихсан байсан хар чулууг авч шидэв.
- өнөөдөр тэгээд үнэхээр завгүй юу?
Ёнжүн бас л гарч ирдэгээрээ гэнэт гарч ирээд хажууд маань зэрэгцэн алхлаа.
- тиймээ. Найз охин чинь хүлээж байгаа байх. Баяртай.
Сул дуугаар түүнд ийн хэлэн сургуулийн хашаанаас дөнгөж гарч явахтай зэрэгцэн Хисын урд маань зам хөндөлслөө.
Бүрхэг тэнгэр болон чийг үнэртсэн намар. Сургууль хашааны урд байх төмрийг дахин шинэчлэн саарлаар буджээ. Хисын урд маань зам хөндөлж зогсоод " Ёнжүнтай үерхдэг юм уу?" гээд хөмсгөө зангидан хоёр гараа халааслан над руу тонгойлоо.