Хэжин энэ талаар мэдсэн болов уу?Анхнаасаа миний буруу байсан болохоор. Гэхдээ цаагуураа баярлаад байгаа ч юм шиг үгүй ч юм шиг мэдрэмж төрөх нь намайг хангалттай эргэлзүүлж байлаа. Хэжин үү, эсвэл түүнийг тоглоом шиг ашигласан шигээ ашигласаар дуусан Живонтой нийлэх үү?
Миний хувьд хэн нь илүү чухал болох нь одоо хүртэл тодорхойгүй.
Магадгүй би энэ талаар маш сайн бодох хэрэгтэй байх.
Тохирсон цагтаа Хэжин рүү залгахад утсаа авсангүй. Аргаггүй дээ найзад нь ямар байдалтай харагдалаа даа. Ёстой хоосон толгойт юм даа.
Лекцгүй ч гэсэн сургууль руу явлаа. Ядаж л... Магадгүй Хэжинтэй таарч түүнд бүгдийг тайлбарлаж хэлэх боломж олдох байх.
Шөнөжин хэнд нь илүү вэ? гэдгээ бодоод нойргүй хоносон тул нойр хүрэн ууртай ч биш уургүй ч биш хачин амьтан явав. Ер нь ямар гавьяа байгуулчихаад ингээд хүн амьтанд илүү сайн үгүй гээд галзуураад яваад байнаа.
Нью Йорк хотын үүлэрхэг тэнгэр надад уурлаж байгаа мэт.
Гадаа бүртийж, хүн амын хөдөлгөөн бүүр ихэсчээ. Халуун үеэсээ илүү байдаг бөгөөд энд тэндгүй алхсан, дугуй унасан хүмүүс байх аж.
Сургуулийн үүдээр орон хамгийн түрүүнд Хэжиныг хайлаа.
Асуултын маань хариулт....
Кан Хэжин байж.
Сургуулийг 3 тойрсон ч түүний бараа байтугай сүүдэр ч харагдсангүй. Харин Сохён... намайг чиглэн ирж байлаа.
Тэр охины хувьд...
Ойртвол түлэгдэхээр... тийм галын дөл шиг. Харин Хэжин цэцэг шиг намуухан нэгэн. Тийм болохоор л би түүнд татагдсан байх. Тэр үг дуугүй гарт маань тортой зүйл атгууллаа. Сохёныг явахаас өмнө бугуйнаас нь атган " Хэжин яасан юм?" гэхэд над руу эвэртэй туулай үзсэн мэт харлаа.
- өөрт чинь хамаатай юм уу? аль эсвэл Живонд дахин хардуулах гэж байгаа юм уу?
Гэхдээ тэр намайг хардуулах гэж байсныг яаж мэдээд байгаа юм бол?
- үгүй ээ. Ярилцах гэсэн юм.
- юу ярих гэж байгаа юм? улаан цагаандаа гараад хардуулахад маань туслаад өгөөч ээ гэх гээд байгаа юм биш биз дээ үгүй байлгүй дээ.
Тэр ингэж хэлээд нүдээ эргэлдүүлэн гараа элгэндээ аваад зогсов. Гэвч аль хэдийн Хэжинд татагдсан төдийгүй дуралчихсан байгаа нь л гол асуудал болоод байгаа юм. Холоос хэсэг хараад хамт байгаад хоёр ч хоноогүй байж дуралчихсан ёстой дүүрчихсэн амьтан юм даа би.
- үгүй ээ...
- одоо хоёуланг нь ингээд байж байгааг харвал найз охин чинь яах бол? эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг дээ.
Түүн рүү гуйсан байдалтай хараад гараас нь атгалаа. Магадгүй тэр миний сүүлчийн боломж байх.
- Сохёнаа. Ганц л зүйл гуйя.
Сохён нүдээ эргэлдүүлэд эргэлзсэн аястай ийш тийш харлаа. Зүгээр л сэтгэлээ илчилээд боломжоо ашиглаад үзье.
- юу? Хэрвээ Хэжины талаар ярих гэж байгаа бол дэмий гэж зөвлөх байна.
- гуйя.
Тэр Сохёныг өвтгөхийг хүсээгүй бололтой толгой дохилоо.
- чи тэр талаар Хэжинд хэлсэн үү?
Охин хэсэг чимээгүй хэсэг зогссоноо толгой сэгсэрлээ. Тэгвэл миний болзоо хэвээрээ байсан гэсэн үг үү?
- хэлсэн шдэ, эр эмийн хооронд илжиг илүү гэж. Зүгээр л тойруугаар хэдэн зүйл хэлчихсэн. Үнэндээ өөрийг чинь тийм зүйл хийсэн гэхэд нэг л итгэж өгөөгүй шүү.
И Хисын үйлдэлээ жаахан цэгнээд хүн шиг байгаад өгөөч дээ, юу дутсан гэж Живонд хардуулна гэж боддог байнаа. Махан толгойт гэж намайг л хэлэх байхдаа!
- Хэжин хаана байгаа юм?
- мэдэхгүй ээ. Хэжинтэй уулзах гэж байгаа бол эхлээд Живоныгоо шийдэх хэрэгтэй юм биш үү?
Эхлээд Живон...
Сохёнд баярласнаа хэлээд Живоны үргэлж очдог дээвэр дээр гарахад аль хэдийн оччихсон сууж байх аж.
- Хисын?
Уйлсан бололтой улайсан нүдээр над руу хараад гүйж ирэн тэвэрлээ. Түүний тэврэлтийг салган хоёр мөрнөөс нь зууран өөрөөсөө холдуулав.
- хангалттай. Ху Живон! Бид салчихсан. Одоо зүгээр л дуусгаад зам замаа мөр мөрөө хөөцгөөе.
- үгүй ээ хүсэхгүй байна.
Живон ингэж хэлэн эхэр татан уйлаад доош сөхрөн уналаа.
- бид салчихсан шдэ. Дахиж бие биендээ төвөг удахгүй байцгаая.
Түүнд ийн хэлээд хариу хүлээлгүй гарах хаалга руу зүглэхэд Живон араас гүйж ирээд урд минь гараа дэлгэн зогслоо.
- тэгвэл... сүүлийн удаа намайг тэвэрвэл би чамд төвөг удахаа больё.
Энэ удаа Хэжиныг чин сэтгэлээсээ хайрлах болно.
- ойлголоо.
Живон гунигтай гэгч нь инээгээд тэвэрлээ. Удалгүй гарах хаалга дуугарах сонстож тэр зүг рүү харвал Хэжин зогсож байх нь тэр.
Тэр буцан хурлан хурдан алхах бол Живоныг түлхэн түүний араас гүйлээ.
- Хэжинаа!
![](https://img.wattpad.com/cover/360499921-288-k283337.jpg)
YOU ARE READING
CALL ME IF YOU GET LOST
Fiksi PenggemarНадад хайр юу байдаг гэдгийг үзүүлэхгүй юм уу?