Chapter ' IV '

90 16 1
                                    




    Сохёны үгэнд орон зүгээр л гэр лүүгээ эрт харьж амархаар шийдэн сургуулиас гарлаа. Ямар азаар маргааш өнөөх Жосеф багш орохгүй юм. Орсон бол Сохён галзуурчихсан байх болов уу.

- Хэжинаа

  Эргэн харахад Хисын зогсож байлаа. Нааш гүйж ирээд дахин гадуурхаа надад өглөө.

- май. Өнөөдөр их нимгэхэн явж байх чинь. Ингэж байгаад ханиад хүрчихвэл чи ч найз чинь ч зовно шүү.

- ойлголоо.

    Түүний хүрэм надад хангалттай том бөгөөд жаахан зузаан болохоор надад алхахад хэцүү санагдана. Тэр хэсэг чимээгүй явж байснаа дахин ам нээлээ.

- чи маргааш завтай юу? Маргааш лекцүүд орохгүй гэсэн л дээ..

  Тэр надаас хамт гадуур гарах уу гэж асууж байгаа хэрэг үү. Бурхан минь тоглоом биш байгаасай даа.

- завтай байхаа.

-  байхаа? тодорхой хэлээд өгөөч. Тийм эсвэл үгүй.

  Дараа нь харамсахгүй нь тулд зөвшөөрөх хэрэгтэй юу аль эсвэл зөвшөөрөхгүй байх уу? И Хисыныг мэдэх боломж гараад ирчихсэн ч юм уу. Ямартай ч боломжийг ашиглах хэрэгтэй.

- тэгье.

- маргааш 14 цагт гэрийн чинь гадаа ирээд залгая. Ммм надад дугаараа өгч болно биз дээ? Гэж хэлээд над руу сүүлийн үеийн загварийг утсаа сунгалаа.

- ойлголоо.

   Түүнд дугаараа бичиж өгөхөд нүүр дүүрэн инээмсэглэн аваад халааслалаа.

LEE HEESEUNG POV

    Кан Хэжин...

    Эгэл даруухан байгаа нь эгдүүтэй тийм л хөөрхөн нэгэн. Өдөр болгон толгойд минь эргэлдэж хааяа зүүдэнд минь орно. Харин Чүэ Ёнжүн шаврын хаалт.

   Гэхдээ бүх зүйлд өрсөөд байвал, үргэлж хажууд нь байгаад байвал Живон намайг хардана гэдэгт итгэлтэй байна. Тэр үед Ёнжүны үе ирнэ, харамсаад байх зүйл тийм ч их биш ч тодорхой хэмжээ байх л байх. Энэ бүхнийг Живон өөрөө л эхлүүлсэн. Харин би буцааж хариугаа авах ёстой. Хэцүүхэн ч гэсэн энэ бүхний гол бай нь Кан Хэжин.

   Гэмгүй, эгдүүтэй тэр охиныг сургуулийн ихэнх залуус харж явдаг гэдгийг тэр өөрөө мэдэхгүй мэт. Хэрэв төлөвлөгөө бүтэх юм бол... Өөрийн мэдэлгүй Живон бус Хэжиныг бодоод байгаа нь намайг хангалттай эргэлзүүлж байлаа. Живон уу? Хэжин үү???

- болгоомжтой ороорой. Маргааш уулзая

   Хэжин нүүр дүүрэн инээмсэглээд гараараа даллан дотогш орлоо. Одоо л тэр бүхнийг хүлээн зөвшөөрч надад жинхэнэ зангаа гаргаж ирж байна.

   И Хисын сайн байна шүү. Төлөвлөгөө маань нэг алхамаар урагшлаад байна гэдэг сайн зүйл биш үү? Гэхдээ харамсмаар...

   Утас дуугарах бөгөөд Рики над руу залгаж байв.

- байна уу?

- ахаа хурдан хүрээд ирээч

- хаана?

- сургуулийн урд.

Сургуулийн урд очиход Рики аль хэдийн ирчихсэн хүлээн зогсож байх аж. Намайг харан над руу гүйх шахам хүрч ирлээ.

- ахаа. Живон уйлаад бөөн юм болж байна. Та очихгүй бол ч бараг зодоон болох нь ээ.

- юу болсон юм?

Рики сандран хэл ам нь ээрч мууран " нөгөө... Живон Хэжин та хоёрын хамт явж байгаа зургийг үзчихээд бараг галзуурахаа шахсан. Азаар та хоёр явчихсан Сохён тэр хоёр бараг зодолдож байгаа байхаа." гээд намайг чирэн гүйлээ.

Бурхан минь. Живоныг ийм аймар хүлээж авна гэж бодсонгүй.

Дотогш ороход Живон газар суучихсан үс нь сэгсийчихсэн байх бол Сохён байдгаараа амьсгаадчихсан зогсож байлаа.

- Живон зүгээр үү? Яасан бэ, юу болсон юм?

- энэ охин... гээд ширүүхэн харцтай амьсгаадан зогсох Сохён руу заалаа. Хажуугаар минь мөрлөн хаалга саван гарч одлоо

- Хисынаа...

Живон байдгаараа эхэр татан уйлах бол би түүнийг босгон сандал дээр суулгалаа.

- тэр охин та хоёр үнэн юм уу..?

Түүнд юу гэх ёстой вэ? Би ч өөрийн сэтгэлээ ойлгохгүй байхад энэ асуулт надад хэтэрхий ядаргаатай санагдалаа.

Миний зүрхэнд Живон биш Хэжин оршоод байгаа ч юм шиг. Үгүй ч юм шиг.

- хариулахгүй юм уу?

- одоо битгий уйл. Би энэ талаар бодох хэрэгтэй байна.

Живон улайсан нүдээр над руу ширтээд " гадуурх чинь яасан юм? Өнөөх охиндоо өгчихсөн үү?" гээд чимээгүйхэн эхэр татлаа. Гадуурхаа ч Хэжинд өгсөндөө мартчихаж.

- хэлэхгүй юм уу? И Хисын!!!

- би бодох хэрэгтэй байна Ху Живон!!!

Уурандаа түүнийг хүнгүй ангид орхин явлаа. Салчихсан байж хоёул ингэж байдаг таарчихаж дээ.

CALL ME IF YOU GET LOSTWhere stories live. Discover now