Түүний үнэртэй ус хамрыг минь зөөлөн гижигдэнэ. Надаас бараг толгой хэрийн өндөр бөгөөд тонгойж байж л нүүрэнд минь ирэх аж.- юу...?
Хисын нүд рүү минь ширтээд хэсэг чимээгүй байж байснаа дахин над руу харан хэлээрээ хацраа түлхлээ.
- Чуи Ёнжүнтай үерхдэг юм уу үгүй юм уу?
Төсөөлөөгүй байсан асуулт асуусан болоод ч тэр үү тулгамдан ээрч муураад " ю. юу гэж дээ. Юу гэж найз охинтой хүнтэй үерхэх юм?" гээд өөр тийшээ харан дальдчин байж хэллээ.
AUTHOR'S POV
Тэднийг ийн зогсож байгааг Ёнжүн хэсэг ажин зогсоход Хисын түүн рүү харан жуумалзана.
- тэгвэл өнөөдөр ийш тийшээ явахгүй бол хүргээд өгье.
Хисын ингэж хэлээд хариу хүлээлгүй охиныг цүнхийг шүүрч аван мөрөн дээрээ тохлоо.
- з...за.
Хэжин шивнэх шахам ингэж хэлээд хоёр гараа урдаа авчихсан эгдүүтэй гэгч нь алхах бол Хисын аанай л таарсан нэгнээ барьж аваад балбах мэт царай гарган явах аж.
- үнэхээр Ёнжүн та хоёр үерхдэггүй биз дээ?
Хисынд үнэхээр чухал байгаа бололтой дахин дахин түүнээс давтан асууна. Хэжин хөнгөхөн инээгээд " үгүй ээ. Би өнөөдөр л анх удаа юм ярьж үзэж байна." гэхэд Хисын амандаа хэнд ч сонсогдохгүй шахмаар " шалиг новш." гэж хараагаад чимээгүйхэн алхлаа.
Хэжин юу ярихаа мэдэхгүй бишүүрхэн алхсаар гэрийнхээ гадаа ирэх бол Сохён аль хэдийн гараад ирчихсэн нүдээ онийлгон инээчихсэн гадаах сандал дээр тэднийг ширтэн суух нь Хисын Хэжин хоёрыг хангалттай айлгаж чадаж байлаа.
Хисын түүнийг харчихаад хоолойгоо засаад алхаагаа илүү удаашруулав.
Гадаа одоо л нэг юм нар гийж тэнгэр бүртийх ч үүлгүй болжээ. Намрын навчис арай унах болоогүй байгаа гэдгээ мэдүүлэх гэсэн мэт нов ногооноороо модон дээрээ үүрэглэнэ.
- Сохён гараад ирчихэж. Чи ингээд яв даа.
Амаа хөдөлгөхгүйгээр Хэжин түүнд ийн хэлэхэд Хисын жуумалзан уруулаа өргөөд " тэгвэл маргааш уулзая. Болгоомжтой ороорой." гээд цүнхийг нь өгөөд хацрыг нь зөөлөн чимхээд явж одлоо.
Сохён Хисыныг эргэв үү үгүй юу өнөөх сандал дээрээ эвхэрэн унаж битүүхэн орилоод Хэжиныг харж амжаагүй байхад урд нь ирэн зогсох аж.
- хөөе хөөе Кан Хэжин гуай. Ганц өдөр орхиод сургуульд нь явуулчихсан биш-надаас ямар нэг зүйл нуугаад байгаа юм уу?
Сохён инээсээр надад ойртоод " арай надаас нуугаад байгаа юм биш биз дээ?" гээд саяхан инээж байсан охины царай хувьс хийн өөрчлөгдлөө.
Аргаггүй л Ким Сонүгийн дүү гэсэндээ биш гэчихвий гэсэн шиг адилхан нүүрний хувиралтай хүүхэд шүү.
- би чамаас юм нуугаад хэзээ уддаг байлаа даа. Юу болсон гэж чамаас нуух юм?
- тийм байлгүй дээ. Өнөөдөр Ёнжүн их наалдсан уу?
Охин мэдсэн юм шиг түүнээс их асуух аж. Аргаггүй дээ сургуулийн хамгийн шалиг залуу юм чинь.
Хэжин цүнхээ үүрсээр Сохёныг сугадаад орц руугаа орлоо.
- тиймээ. Бүр самбар харахгүй байна гэсэн нэрийдлээр надад зөндөө наалдсан.
- шалиг новш.
૮ ˶ᵔ ᵕ ᵔ˶ ა
Өглөөний сэрүүлэг дуугарахад Сохён цочин сэрээд ууртай гэгч нь унтраагаад буцаад унтах бол хөл дээрээ тогтохгүй шахам догдлох Хэжин гал тогооны өрөөндөө өглөөний цай бэлдэн зогсоно.
Өглөөний цай бэлэн болж Хэжин хамаг чангаараа " ӨГЛӨӨНИЙ ЦАЙ БЭЛЭН БОЛЧИХЛОО КИМ СОХЁН " хэмээн ориллоо.
Хэдэн мөчийн дараа Сохён нүдээ нухалсаар гарч ирэн ширээний ард суух аж.
- яасан эрт сэрсэн юм. Аан И Хисынээс болоод догдолжээ. Хэжинаа чамд л гэж хэлэхэд ганцхан тийм үйлдэлд нь итгээд догдолоод байж болохгүй ээ. Тийм болохоор жаахан хүлээцтэй байх хэрэгтэй шүү.
HAEJIN'S POV
Сохёны хэлж байгаа худлаа биш үнэн шүү дээ. Хисын ч гэсэн Ёнжүнээс нэг их ялгаагүй шалиг санагддаг юм. Сургуулийн хонгилд охидуудтай зогсож байгаа харагддаггүй ч Сохёны хэлдэг үнэний ортой байх.