AUTHOR'S POVХэжин шатаар хар хурдаараа гүйлээ. Аньсага дүүрэн нулимс нь үзэгдэх орчин бүрэлзүүлж явахад тун төвөгтэй байв.
- Хэжинаа! Хэжин!
Хисын түүний араас хар хурдаараа гүйн гараас нь барин зогсоолоо.
- гуйя. Ярилцая.
- юу ярих юм? Найз охинтой байж надад сайхан хандсан талаараа юу?
Хэжины нүдэнд нулимс дүүрэн багтахгүй урслаа. Харин Хисынд түүний уйлахыг харна гэдэг үнэхээр хэцүү байсан юм.
- найз охин бишээ. Намайг ойлгож болохгүй юу? Түрхэн.
Охин толгойгоо сэгсэрэн гараа авах гээд татсан боловч авж чадсангүй. Нулимсаа шудраад Хисын рүү ширтэн " гар тавь. Би одоо явах хэрэгтэй байна." гээд гараа дахин татлаа.
- сонсож болохгүй юм уу? Үнэхээр миний найз охин бишээ. Би чамд сайн, Живон бид хоёр салчихсан ч Живон зууралдаад байсан болохоор өнөөдөр боль гэж хэлэх гэж очсон юм...
Хисын уртаар амьсгаа аваад үргэлжлүүлэн түүнд ярилаа.
- гуйя...
- би явах ёстой. Дараа ярилцая
Энэ удаа Хэжин гараа хүчтэйхэн татаж аваад эргэж харалгүй явах бол Хисын яах аргаа олохгүй хий дэмий толгойгоо салаавчлан агаарт дэмий гараа сарвалзан цохиод хажуудаа байх хаалгыг хэд нудраад авав.
Хисыны гараас цус жоохноор урсах бол өнөөх хаалга дотогш хонхойш орсон байх аж.
Үүнээс хойш олон хоног өнгөрч Хэжин аль болох Хисынтэй таарахгүй байхыг хичээж байлаа. Яаж найз охинтой хүний хажууд жишим ч үгүй сууж чадна гэж. Хэжины хувьд энэ түүний хэрээс хэтэрсэн асуудал байсан болохоор Хисынд нүүр өгөлгүй холуур тойрсоор хоёр долоо өнгөрөв.
Харин Ёнжүн боломжийг шууд ашиглан Хэжинд наалдаж эхлэх нь Хисыны дургүйг ихээхэн хүргэж хааяа ширээгээ дэлсээд авчихмаар санагдуулна.
- Хэжинаа! Май энэ кофег уучих.
Ёнжүн хүн багатай хонгилд Хэжин рүү гүйн өнөөх кофегоо өглөө. Энэ удаа Хисын тэвчсэнгүй урд нь очин өнөөх кофег нь Ёнжүны гараас булааж авав.
- найрч байгаа юм бол ядаж дуртай кофег нь мэдчихэж болдоггүй юм уу?
Түүний энэ үйлдэл Хэжинд хөөрхөн ч юм шиг, баярламаар ч юм шиг мэдрэмж төрүүлэх ажээ.
Ёнжүн юу ч хэлэлгүй түүн рүү ширэв татлаа.
- Хэжинаа даарч байна уу?
- үгүй ээ... би одоо лекцэндээ суулаа. Баяртай.
Охин хариу хүлээлгүй хоёр залууг хонгилд үлдээн яван бол бие бие рүүгээ хялалзан заримдаа бүр хамраа үрчийлгэнэ.
- авсан кофе нь шороотой хольчихсон юм шиг байх юмаа. Ёстой нээрээ.
Хисын амандаа үглэн өнөөх кофег нь гарт нь атгуулчихаад мөрлөх нь холгүй зөрч өнгөрөх бол Ёнжүн өнөөхөө амсаж үзээд буцаан сав руугаа нулимлаа.
Лекц орох цаг нь арай болоогүй байсан тул Хисын өнөөх лекцийн танхим руу гүйхээрээ ороход Хэжин урд суучихсан ширээгээ дэрлэн унтаж буй бололтой сууж байв.
Хажууд нь очин суухад байдгаараа улайчихсан гараа дэрлэн хэвтэж байлаа.
- Хэжинаа...?
Охин хариу өгөлгүй ширээрээ дэрлэн хэвтэнэ.
- зүгээр үү? Үнэхээр салчихсан шүү... миний сайн гэдэг нь ч үнэн.
Хэжин бөгшүүлэн хэсэг ханиалгаад буцан нүдээ анилаа. Хисын гайхан духан дээр нь гараа тавьж үзэхэд халуу шатаж байх нь тэр.
Өнөөдөржингөө уравгар байсан нь энэ л байж дээ.
- чи халуураад байна шдэ. Хэжинаа...?
Хэжин сэрэх шинжгүй хэвтэх бөгөөд нүүр нь улам улайна. Хисын түүний нуруунд хүрч үзэхэд тэр чигээрээ хав халуун байлаа.
- алив эмч рүү явцгаая.
Түүний бүсэлхийгээр нь дахин гадуурхаа уяан өргөн авч гарлаа. Хүүхдүүд барагтай байсангүй тул хурдхан эмчийн өрөө рүү гүйх шахуу очлоо.
- эмчээ энийг үзээд өгөөч.
Удалгүй эмч түүнд халуун ус өгөн чихэртэй хамт өгөөд Хисыны хажуугаар өнгөрөв.
- өнөөдөр амраачих. Халуураад түр ухаан алдчихсан байж. Жаахан байж байгаад гэрт нь аваачаад хоолойны эм, халуун буулгах эм өгөөрэй. Би жорийг нь бичээд өгье.
Хэжин удсан ч үгүй орноос босон эмчид баярласнаа хэлэн гарч явлаа.
- алив би хүргээд өгье. Замдаа ухаан алдчихвал яах юм?
- хэрэггүй ээ.
Хисын түүний үгэнд оролгүй зөрүүдэлсээр цүнхийг нь аван үүрээд гадуурхаа өмсүүлээд "байдгаараа цонхийчихоод яаж явах гээд байгаа юм. Би зутан хийгээд өгье. Бас салсан гэдгээ ч батлаж болно."
Үнэндээ Хэжинд дахин түүний тайлбарыг сонсох тэнхэл байтугай уурлах ч хүчгүй болчихсон байсан тул чимээгүйхэн удаанаар хөлөө зөөж алхалаа.