Chapter ' VII '

146 16 7
                                    


  Хэжиныг гэрт нь хүргэж ирэхэд Сохён байхгүй байлаа.

- Сохён яасан юм?

  Хэжин буйдан дээр суун санаа алдаад "дадлагад гарчихсан. Мөддөө ирэхгүй гэсэн." гээд буйдан налан суулаа.

- юу чинь өвдөж байна? Ханиад хүрчихсэн юм уу? Хүн хэлээд байхад даа.

  Буйдангаа налсан чигээр юу ч хэлэлгүй тааз ширтэн суух аж.

- алив. Халууныг чинь үзье.

  Тэр ойролцоо байх эмийн сангаас халууны шил аваад зөөлөн гэгч нь гадуур хувцасыг нь тайллаа.

- зүгээр суга руу чинь хийх болохоор санаа битгий зов.

  Хисын ингэж хэлээд өнөөх халууны шилээ түүний суганд хавчуулан хэсэг хугацааны дараа өнөөх шилээ аван хөмсгөө зангидана.

- 39... хувцасаа солиод хэвтэж бай. Би зутан хийгээд өгье.

  Хэжин түүний үгийг сөрье ч гэж бодсон ч үгүй зүгээр л үгийг нь дагалаа. Хөдөлж ядсаар хувцасаа солиод арайхийн орондоо орж хэвтэв. Толгой нь хөөсөн юм шиг янгинан өвдөх аж.

  Удалгүй Хисын өрөөнд нь орж ирэн орны буланд суулаа.

- зүгээр үү? Би чамайг дулаан хувцасла гэж хэлдэг биз дээ.

  Хисын ингэж хэлсээр түүний толгойг илэх бол охин чимээгүй хөнжилдөө шигдэн хэвтэх аж.

- халуун буулгах эмээ уучих.

- за.

  Удалгүй Хисын зутангаа хийж дуусаад Хэжин рүү очиход түүний халуун нэг хэмээр ч болтугай буугаагүй байлаа.

- халуун чинь ерөөсөө буухгүй байх юм. Яах уу? Дахиад эм ууж болохгүй юмсан...

  Хэжин хөнжилдөө шигдэн хөмсгөө зангидан хэвтэх аж.

- алив. Цаашлаад хэвтчих.

  Хисын ингэж хэлээд гадуурхаа тайллаа.

- яах гэж байгаа юм?

- халуун буухгүй байгаа биз дээ? Халууныг чинь авья.

  Түүний хажуугаар орж хэвтээд өөртөө наан тэврэн хэвтэх бол Хэжин чимээгүйхэн наалдан хэвтэх аж.

- чи надад итгэж байгаа биз дээ?

  Охины удаан гэгч нь толгойгоо сэгсрэх нь Хисынд мэдрэгдэлээ.

- үнэхээр тэр өдөр Живоны асуудлыг нэг тийш шийдье гэж байхад чи ирсэн шүү. Би хэд хоног чамайг ажиглаад нэг мэдсэн л дуралчихсан байсан.

CALL ME IF YOU GET LOSTWhere stories live. Discover now