Энэ удаа Сохён байгаа болохоор Ёнжүн ирэх нь гайгүй байх гэж бодож байна.Өнөөдөр өчигдөрийг бодвол арай жаахан хүйтэн байх бөгөөд салхи сэвэлзэн хормойгоор минь тоглоно. Сохён намайг нудран урдаас сэтгэл зүйн ангийн багш Жосеф ирж байгааг санууллаа.
- хатагтай Лангстон. Өнөөдөр надад жаахан туслаад өгөхгүй биз? гээд Сохён руу урилгахан инээмсэглэлээ.
- тийм ч их удахгүй ээ. Хоолны цаг гэхэд л дуусчихна. Тэгээд ч өнөөдөр шинэ хичээл орохгүй бататгаж үзэх болохоор хатагтай Лангстоны туслалцаа үнэхээр их хэрэгтэй байгаа юм л даа.
Сохён дуртай дургүй инээмсэглэн толгой дохиод намайг сугадан явлаа.
- өнөөдрийн лэкцийг дахиад чамгүй гэхээр... гунигтай л байна. Ялангуяа Ёнжүн ирээд наалдаад байвал бүр хэцүү юмсан.
Сургуулийн хонгилын толины тусгалд Сохён наашаа хараад хөнгөн инээгээд үсээ янзаллаа.
- би өнөөдөр Ёнжүнийг аваад явчих юм уу? эсвэл чи хамгийн урд хоёр хүн суухаар ширээнд очоод суучих тэгээд л болоо. Заза ямар нэг зүйл болвол хэлээрэй. гээд гараараа дохиод үсээ шударсаар хүүхэд ихтэй хонгилоор аанай алдартан шиг алхлаа.
Чимээгүйхэн лекцийн танхимд орж ирэхэд хэн ч байхгүй бөгөөд Сохёны хэлсэнээр хамгийн урд талын ширээнд очин суугаад хичээлээ гаргалаа. Анги хүйтэн болохоор хөлийг маань мөсөөр үрж байгаа юм шиг л дааруулах аж.
Гэнэтхэн хажуунаас том аягатай гар орж ирлээ.
- май энийг уучих. Анги хүйтэн байна. Халуун латте байгаа юм.
Хисын ингэж хэлээд хажууд минь суухдаа өнөөх загварлаг хар урт хүрэмээ тайлан чичирч буй хөлөн дээр минь тавилаа. Түүн рүү асуулт эрсэн харцаар харахад гарт маань халуун латтегаа атгуулаад өөрийнхөө амерканогоос уух аж.
- эмэгтэй хүн доороосоо даарч болдоггүй гэж ээж чинь хэлээгүй юу мм?
Хэрвээ зүүд бол сэрэхээргүй сайхан зүүд байна. Харин бодит амьдрал гэдгийг батлах гэсэн мэт зүрх минь салгалан байж суулгасангүй.
- баярлалаа Хисынаа...
Сүүлийн үгээ шивнэх шахам хэлэхэд Хисыны нүүрэнд дүүрэн инээмсэглэл тодроод " миний нэрийг мэддэг байх нь ээ " гээд инээдээ барьж ядаж байгаа бололтой цааш харах бүлгээ. Хаалга онгойх нь дуулдаж Ёнжүн орж ирэн бид хоёрыг тийм гэхийн аргаггүй харцаар ширтээд буцан гарахдаа хаалгаа тас хийтэл хаах нь юу ч бодолгүй сууж байсан намайг дав хийтэл цочооход хүргэв.
Тэгэхээс тэг гэсэн юм шиг өнөөдрийн лекцэнд ирсэн хүүхэд Хисын бид хоёроос өөр байгаагүй бөгөөд багш орж ирчихээд бид хоёр луу инээмсэглэн даалгавар өгчихөөд гараад явчихав.
Өнөөдөр үнэхээр намайг ичиж үхэг гэж бодсон байхаа.
Гэхдээ түүний энэ санаа тавиад байгаа нь...
Намайг илүү дурлуулаад байгаа юм шиг санагдана.
- Ким Сохён найз залуутай юу?
Улаанаар асч байсан зүрх рүү минь шөвөг шидчихсэн юм шиг мэдрэмж. Аргаггүй дээ хэн нэгэнтэй амархан эв хаваа олчихдог яриа хөөрөө сайтай хүнд хэн татагдахгүй байна гэж. Анх удаа түүнд атаархаж үзлээ. И Хисынээс болж.
Тийм болоод л надад сайн хандаад ингээд байжээ...
- хэрвээ Сохёныг сонирхож байгаа бол тэр үнэхээр болгоомжтой нэгэн. Хэр баргийн хүнээр сэтгэл зүрхээ самруулахгүй.
- үгүй ээ. Найз маань сонирхоод байгаа болохоор асуусан юм. Тэгээд ч харизм нь хэтэрхий өндөр болохоор миний сонирхдог төрөл байсан ч үгүй л болов уу.
Цайны цаг болон хоолны газарт ороход Сохён аль хэдийн ирчихсэн компьтер луугаа хөмсгөө зангидчихсан ууртай гэгч нь ширтчихсэн юм шивчихсэн сууж байх агаад хоолоо авчихсан сууж байх аж. Уурыг нь хүргэвэл алуулахаар харцтай сууна.
- ирчихсэн үү?
Сохён над руу харалгүй хэлэх аж. Удалгүй Хисын хоолоо авсаар зүс мэдэх хөвгүүнтэй хамт манай ширээнд ирж суулаа. Суув уу үгүй юу Сохён тэдэн рүү ширүүхэн харчихаад үргэлжлүүлэн юмаа шивэн сууна.
- өнөөдөр тэгээд багш чамд юу өгөв дөө.
- хатагтай Лангстон гэж наалинхайтсаар байгаад надад бараг бүх юмаа өгчихлөө. Галзуурах нь ээ, өнөөдөр түрүүлээд хариарай номын санд хийх юмтай.
Хоолноосоо хэд халбагадаад түүн рүү харлаа. Өнөөдөр дахиад өчигдөрийнх шиг зүйл болох болов уу?
- би хамт номын санд байж болохгүй юм уу?
- хэрэггүй байхаа. Эсвэл өөр газар байж байхгүй бол багш чамаар юу нь мэдэгдэхгүй толгойтой үснээс их юм хийлгэчихнэ.
- тэгвэл одоо хоолноосоо жаахан идчих. Тэр хойгуур би шивээд өгье.
И Хисыны намайг ширтэх харц халуунаар төөнөнө. Тэр яг яах гээд байгаа юм бол?