Хоёрдугаар хэсэг: Хүсэлт

115 22 3
                                    


Жам ёсоор өнөөдөр ирэх захиалгууд ар араасаа нэмэгдэнэ. Хүн дүрст хувирсан хувиа хичээсэн араатнууд хорвоогоор дүүрэхийг үзэн яддаг ч би тэдний хамгийн тод жишээ болсондоо хэзээ ч гэмшиж байсангүй. Миний ажил бол тэдний хүсэл бас үзэн ядалт байдаг. Тэдний хүсэлтийг биелүүлсний шандаа хэдэн халтар вон авахаа ч мартдаггүй.

Агаар дутагдсан бүгчим өрөөг минь бүр л халуутуулах шиг цонхоор нарны дулаан элч шалан дээр тусна. Өчигдөр унтаагүй болоод ч тэр үү дотор муухайрч толгой эргэх бөгөөд галын өрөөний аль нэг тавиур дээрээс өвчин намдаагч аван усаар даруулан уулаа.

Нүүр гараа угаахаар толинд хартал царай зүс минь гундаж орхижээ. Сахал багагүй ургаж, тамхи татсанаас болоод нүүрээр минь ганц хоёр батга гарсан байхыг харчхаад нүүрээ угаан хувцсаа өмсөв.

Утас дуугарч дэлгэцийг аживал өнөөх танихгүй дугааруудын нэг.
Сайхан хоолойны цаана нуугдсан ад зэтгэрүүд.

"Байна уу? Юу хүсээв?"

"Линцү байх аа? Өдөр дөрвөн цагт 'Crystal' баарны гадаа хүрээд ирээрэй. Юун тухай ярилцахыг хэлүүлэлтгүй мэдэх биз" тэрэн нэгэн бүдүүн баргил хоолойтой эр ийн хэлчхээд хариултыг минь сонсолгүй таслалаа.

Би юу хийх ёстойгоо маш сайн мэднэ. Тийм учраас ч түүний дуудлагыг авсан юм.

Цаг харвал хоёр цаг, үд өнгөрөх дөхөж байлаа. Явахаасаа өмнө өөртөө зориулж багавтар хоол хийж идчихээд хэлсэн газар луу нь зүглэв. Саяхан л шарж алчих гээд байсан нар алга болж оронд нь бараан үүлс тэнгэрт хадаж бороо орох төлөвтэй дөг.

Цаг гаран алхасны эцэст баарны гадаа ирэв. Хэдий өдөр болгон мөнгө олдог ч машин авдаггүй шалтгаан бол би цагдаа нарын өмнө хэтэрхий сул дорой болчихдог. Хэрэг бишдвэл тэд миний араас мөшгисөөр байгаад олчих нохойнууд. Миний буруу биш ч миний гэм хийдэг нь хөдлөшгүй баримт болдог учраас.

Утас минь дахиад халаасанд минь дугарлаа.

"Эргээд хар. Сүүлээсээ гурав дахь хар машин" гээд дуудлага тасрав.

Хэлсэн машиныг нь олон ороод суухад бодож байснаас хөгшин эр сууж байх бөгөөд шууд л өвөр дээр минь цүнх дүүрэн мөнгө тавих нь тэр.

"Чи миний бодож байснаас залуухан хүү юм"

"Гол яриандаа орчихвол яаж байна? Энэ их мөнгөөр чинь би яах юм?"

Хөгшин эр хоолойгоо засаад "Чи ажлаа л хийх ёстой" гээд нэг зургийг гарт атгууллаа. Харсан даруйд тэр зурган дээрх хүний нүдний сорви тод буулаа.

$Kill them$Where stories live. Discover now