Наймдугаар хэсэг: Шийтгэл

63 14 4
                                    

"Сарын хугацаанд юу сурсныг чинь харцгаая. Бууд!"

"Ойлголоо"

Түүний хэлсэнчлэн энд ирээд аль хэдийн нэг сар болчихжээ. Өөрөөр хэлбэл гэртээ хариагүй нэг сар. Энэ том харшид амьдарч, мөн энд амьдардаг хамгаалагч нартай хамт хооллож, заримтай нь нэг өрөөнд унтах гэх мэт.

Тусгай албаны цагдаа аятай л тэднийг хамгаалахын төлөө бэлтгэл сургуулилт хийнэ. Нэг авууштай тал нь тэд сардаа өгөх цалингаа их сайн тавьдаг юм байна лээ. Хэдхэн хоногийн өмнө би гар дээрээ гучин сая вон авсан. Үнэхээр галзуу.

"Хамаагүй дээрджээ? Гэхдээ хараахан болоогүй л харагдаж байна. Холын зайн буудлага дээр дэндүү хол зөрөх юм"

Биднийг бэлтгэлжүүлж буй ахлагч мэргэжлээ төгс эзэмшсэн гэж хэлж болно. Хорин метрийн зайнаас нэг ширхэг алимыг буудаж оносон гээд төсөөлөөд үз. Бас тэр хүнийг царайлаг биш гэвэл худлаа ярьсан болох биз.

"Жон Жонгүг. Намайг дагаад яв"

Буудлагийн өрөөнд Ким Тэхён орж ирэхэд би түүний ардаас явлаа.

"Юу болсон юм?"

Тэр суудалдаа тухтай нь аргагүй сууж ширээн дээрх жижигхэн элсэн цагаа эргүүлнэ.

"Би өнөө оройны долоон цагт эхнэртэйгээ хоол идэхээр явна"

"Тэгээд?"

"Чи дагаж явах хэрэгтэй байна. Тэр газрын ойролцоо намайг шиншилдэг хархнууд цөөнгүй байдаг юм. Би биш юмаа гэхэд эхнэр маань аюулд орж болохгүй"

Энэ тэнэг новш өөрийнхөө эхнэрийг хамгаалаад явчихаж чаддаггүй арчаагүй амьтан юм байх даа? Эрсдэлтэй уулзалтанд дагуулж явах байсан бол яая гэх сэн. Эхнэрээ хамгаалуулах аа? инээдтэй юм.

"Намайг ойлгосон уу?"

"Т-тийм ээ"

"Орой долоон цагаас бэлэн байна. Одоо явж болно"

Түүнийг эхнэртэй гэж хамгаалагчдыг ярианаас багагүй сонсож байсан юм байна. Тэд ярихдаа их магтаж ярьдаг. Хөөрхөн, дур булаам, дулаахан гэх мэтчилэн. Одоо нэг юм эхнэрийг нь харж таарах нь ээ.

Орой ч болж зургаан цаг өнгөрч байлаа. Бусад хүмүүс түр зуурын амралт аваад өрөөндөө амарч байхад би Ким Тэхёны байгаа газрыг олох гэж энэ том харшид төөрөх нь холгүй будилна.

"Чи наанаа юу хийгээд байгаа юм?"

"А-аан таныг өрөөндөө байхгүй болохоор чинь хайгаад л..."

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 31 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

$Kill them$Where stories live. Discover now