Гуравдугаар хэсэг: Өмнөх өдөр

67 17 1
                                    

Хамаг хурдаараа дээврээс буухдаа гай нь таарч хөл алдан шатны уруу өнхөрчихсөн. Яачихсан бүтэл нь хазайсан өдөр вэ!

Гэхдээ муугүй шүү түүнийг гүйцээж чадаагүй ч ядах нь ээ гарт нь өөрийнхөө сумыг зоочихсон.

Хараал ид гэж, зүгээр л өөртөө балаг тарьчихлаа. Иймэрхүү буруу гарын хүмүүсийн бууны нохойг тонилгоно гэдэг миний хийж чадах ажил биш бололтой. Тэд ямар новшийн сонор сэрэмжтэй гэж санана. Нэг бууны нохойг хэчнээн хүн хамгаалах ёстойг чөтгөр бүү мэд.

Тэрнийг гүйцээж чадаагүй байвал өнөөх захиалагч эр намайг тонилгох биз. Анхнаасаа орооцолдох ёсгүй байсан юм.

_______________________

"Хөөх, уулын эрвэс хэзээдээ шархдаж амжаав?"

Хүрэн улаан хилэн хивсэн дээр баргийн хүнд олдоод байдаггүй үнэтэй гутлыг өмсөж, гадуураа хар бараан өнгийн нөмрөг тохсон нь гайхширан зогсох эрийн сүр хүчийг өлхөн унагааж дөнгөсөнгүй.

"Нэг бүдүүн зүрхтэй нохой нь өс санасан биз. Гэлээ гээд яалтай билээ, анх удаагаа буудуулж байгаа биш, хэн гэдгийн олохоор хүмүүс явуулчихсан. Учрыг нь амархан олох байх"

"Сум зоосон хүн бүрийн хойноос ингээд хэрэггүй л болов уу. Бид алуурчин биш шүү дээ. Тиймэрхүү өт хорхойнуудтай орооцолдож юугаа хийх юм? Нэг муу сонирхогч л байна даг"

"Зүгээр ээ, чи битгий санаа зов. Харин чамайг явсан хойгуур Мин Жоны санаа зовж байх шиг байсан"

"Тэр үргэлж тэгдэг шүү дээ. Өнөөдөр гэрээр орохоос биш яахав"

"Тэг дээ"

Халааснаасаа нарийн хийцтэй асаагуур гар ирэн тамхиа уугуулан татахдаа тэрээр огт тоосон шинжгүй харагдана. Тэр хүйтэн хөндий биш. Гэсэн ч гал халуун биш юм.

Тэднийг ийн ярилцах зуур гаднаас хар хувцсаар биеэ бүрхсэн хамгаалагч нар орж ирэн өнөөх эрийг хүндэтгэх мэт бүгд нэгэн зэрэг бөхийх нь тэр. Тэд бол Юнгигын хүмүүс билээ.

"Өмнөхөөсөө олон болсон байх шив"

"Ингэхгүй бол болохгүй байна. Одоо яасныг нь харж байгаа биз дээ"

"Болгоомжтой байгаарай даа. Хэт олон хамгаалагчтай байвал хулчгар болчихно. Бас энэ дунд мөрийг чинь шиншилсэн нохой байгаа ч юм билүү? хэн мэдлээ. Ямартай ч би ингээд явлаа, шарх чинь гайгүй болохоор эргээд ажилдаа ороорой" хэмээгээд өнөөх хамгаалагчид руу хэсэг зог тусаж байснаа гарч явах аж. Харин ард нь үлдсэн эрс түүнийг хаалга хаах мөчид бүтэн амьсгаа авахтайгаа болох нь инээдтэй ч юм шиг.

Тэд Юнгигээс тийм ч их айдаггүй ч өнөөх эрийн дэргэд бар харсан туулай мэт гэсэн үг.

"Олж чадсан уу?"

"Юу... бараг л олсон. Хаана амьдардгийг нь мэдчихсэн болохоор та санаа зоволтгүй. Эсрэг талын барилгаас буудсан гэж бид таамаглаж байгаа"

"Би та нарт миний өмнө авчир гэж хэлсэн юм сан. Та нар миний үгийг ойлгохоо больчихсон юм уу? Яг одоо авч ирэхгүй бол..." гээд дуугаа намсгаж эхлэхэд хамгаалагч эрсийн заримынх нь хөлс чахарч шүлсээ гуд хийтэл залгих нь Юнгиг хэр сүрдмээр эсэхийг илэрхийлэх аж. Эзнийгээ уурлахаараа ямар хэрцгий болдгийг нүдээрээ харсан хүмүүсийн хувьд одоо явж хэн нь үл мэдэгдэх хөлсний алуурчинг авчрахгүй л бол тэд өөрсдөө асуудалд нь орох нь байна шүү дээ.

Тэдний урд зогсож байсан залуу "О-ойлголоо эрхэм ээ. Бид хурдан ажиллах болно. Алив явцгаая" хэмээгээд бусдыгаа дагуулан гарцгаалаа.

Харин Юнги боолттой гарнаас үүдэх өвдөлтөндөө жаахан ярвайсхийн урдаа байх хатуухан зүйлийг хоолой руугаа гулгуулчихаад буйдангийнхаа түшлэгийг налан нүдээ анив.

___________________________

"Юу? Мин Юн Гиг дуусгаж чадаагүй гэнэ ээ??? Чи юугаа яриад байгаа новш вэ?!! Хангалттай төлсөн байхад гүйцээж чадаагүй гэдэг чинь юу гэж байгаа юм!!"

Утасны цаанаас дэлбэрэх шахам уурлаж буй эр, урдаас нь үг сөрөхөөс ч эмээн чимээгүй сонсох залуу. Тэдний хооронд юу болсныг тайлбарлахад илүүц биз.

"Дутуудуулсан бол чи бид хоёр амьд үлдэхгүй нь тодорхой гэдгийг мэдэж байгаа биз дээ??!!"

"Тийм ээ"

"Тэгээд алж чадаагүй гэдэг чинь юу гэж байгаа юм!! Чи миний тэвчээрийг шалгаад байгаа хэрэг үү??!!"

"Үгүй"

"Чи яг одоо хаана байна??!!"

"Яах гэж......" хэмээн үгээ дуусгаж амжилгүй Линцүгийн утас тасрахад захиалагч эрийн уур хилэн дээд цэгтээ хүрсээр үлдэв.

○○○

"Надаар яах гэж байгаа юм?"

"Чи юу хийснээ мэдэж байгаа. Хурдан аваад гар!"




























Сайн байна уу😆 Бүр аймар удаж ээ тэ ㅋㅋㅋ

$Kill them$Where stories live. Discover now