Зургаадугаар хэсэг: Хамгаалагч

61 17 6
                                    

"Новшнууд минь! Ингэж байхаар намайг зүгээр алчихаач! Яах гэж намайг энэ хүйтэн хонгилд хориод байгаа юм!"

Амьдралдаа үзсэн хамгийн новшийн гурван хоног. Харанхуй, хүйтэн, чийглэг хонгилд эдгээр новшнууд намайг амьтан шиг хорьсон гэхэд хэлсдэхгүй. Хүний урманд дусал ус ч өгөөгүй.

"Толгойлогчийг иртэл чи амьд байх ёстой, бидэнд тэгж даалгасан. Тэр хүртэл чамайг энд байлгана"

"Тэр толгойлогч гээд байгаа чинь хэн юм! Ямар солиотой новш нь хөргөгч шиг хүйтэн хонгилд хүнийг амьдаар нь гурван хоног байлгадаг байна аа"

"Амаа татахгүй бол амьтай үгүйтэй болгоод хаячихна шүү зулбасаг минь!"

"Алчихаач тэгээд!"

Тэдэн дундах сахалтай залуу энгэрийнхээ халааснаас хутга гялтгануулан гаргаж ирлээ.

"Бидэнд толгойлогч түүнийг ал гэж тушаагаагүй. Зүгээр орхичих" гэхэд тэр залуу над руу хүйтэн харц шидэлсээр явав. Ингээд л энэ хонгилд ахиад нэг өдөр амь зогоох нь дээ. Аймшигтай их өлсөлт. Ходоод минь бараг ажиллагаагүй болсон биз. Харин азаар тэд сая орж ирэхдээ  надад бүлээн ус уулгасан нь ахиад нэг хоног тэсэхэд хангалттай болгосон.

Тэдний яриад байгаа толгойлогч нь Мин Юнги гээчийн эзэн нь гэж бодолд орж ирээд байгаа юм. Хэдийгээр энэ газар яаж ирснээ санахгүй байгаа ч тэр үхсэн захирал ийм юм хийлгээгүй нь лавтай. Тиймээс намайг үхлээс аварсан новш намайг ингээд байж таараа. Хөгийн амьтан амьд үлдээж баярлуулчхаад одоо болохоор тэжээвэр амьтан шиг хорино. Тэр эрүүл хүн биш гэдэгт итгэлтэй байна.

Үүнээс хойш нэг хоног өнгөрлөө. Бүх зүйлс байдгаараа. Хүйтэн хонгил болон би.

Төмөр хаалганы хягтнах чимээнээр нүдээ нээтэл өөдөөс удаан үзээгүй гэрэл тусахад тэр зүг рүү удаан харж чадсангүй.

Надаас өөр юу ч үгүй хонгилд хэн нэгний шатаар доошлох чимээ цуурайтна. Тэр хүний алхаа над руу дөхөж байгааг би сонсов. Гэсэн ч гэрэлд дасах гэж нүдээ цавчилсаар өнөөх хүний царайг тодхон харж чадсангүй.

"Чи х-хэн бэ?"

"Эндээс гарцгаая"

Намайг түшээд хонгилоос гарахад одоо л түүний царайг танилаа.

"Түүнийг өрөөнд оруул"

Юнгигийн гараас мултруулсан хүн гарцаагүй мөн байв. Тэр үс, харц, дуу хоолой, хөгийн энерги нь хүртэл түүнийг баталчихлаа.

$Kill them$Where stories live. Discover now