Тавдугаар хэсэг: Тэдний тухай

58 17 0
                                    

"Гар чинь гайгүй юу?" Тэхён өргөн буйдан дээр тухлангаа ийн асуухад Юнги муухан толгой дохиод гарныхаа шархыг харах аж.

"Гэхдээ би түүнийг алах л байсан юм" гээд санаа алдахад Тэхён урдах дарсаа хоёр хундаганд хундагалж нэгийг нь Юнгид өглөө.

"Тэгэх шаардлага байхгүй шүү дээ. Харваас учраа олоогүй жаал байсан даг"

"Гэсэн ч хэнтэй орооцолдсонг нь мэдрүүлэх ёстой байсан юм" хэмээн дарсыг нэг балгаар дуусгаад ширээн дээр тавив. Тэхён түүний таагүй байгааг гадарлан "Анх удаагийнх биш. Одоо март даа. Тэр муу хөгшин өвгөнийг л цааш нь харуулсан нь хангалттай" гэхэд Юнги нэг зүйл санасан аятай дээш өндийн "Тэр ч бодсоноос хэцүү ар талтай өвгөн болсон байна лээ. Хэзээ тийм байлаа даа. Арван хэдэн настай жаахан байхад минь гуйлгачин мэт гадуур хэсэн тэнүүчилдэг хүн байсан юм сан"

"Тэр яагаад чамайг алуулахыг хүссэн юм?"

"Хөгийн өвгөн! Бузар амьтдын гар хөл болсныг нь илчлэсэнд өс санаснаас гарцаагүй"

"Тэр юу хийдэг байсан юм?"

Юнги халааснаасаа тамхи гарган татаж эхлээд "Хэсэг улс төрчдийн бохир ажлыг хийдэг байсан. Мансууруулах тариа Италиас оруулж ирж дээд зиндааны баячуудад их хэмжээгээр зардаг байсныг нь би санаандгүй олоод мэдчихсэн. Үүнээс цаадахыг нь мэдэхгүй ээ" хэмээсэнд Тэхён толгой дохин буйдангаас бослоо.

"Юутай ч гараа бүрэн эдгэртэл чинь амралт өгье. Маргааш Детройт руу нисэх хэрэг гарчихсан. Тийм болохоор энэ удаадаа Юнхваг аваад явлаа"

"Детройт руу явж яах гэж байгаа юм?"

"Саяхан Жорж надтай холбогдсон. Асуудал гарчихсан гээд их хэмжээний зэвсэг шаардлагатай болсон гэсэн болохоор биечлэн хүргэж өгөх нь зүйтэй байх гэж бодсон юм"

Уг нэрийг сонссон Юнги цухалдаж тамхиа унтраагаад "Надад тэр новш таалагддаггүй. Цаанаа юу сэдэж явдгийг нь таамаглашгүй. Би хамт таньтай явах хэрэгтэй!" гээд буйдангаас босох гэтэл Тэхён түүнийг суулгаад "Би ч гэсэн түүнд итгэдэггүй болохоор өөрөө очих гэж байгаа юм. Надад санаа зоволтгүй хурдан эдгэхээ бод. Юнхва байгаа болохоор юу ч болсон гайгүй өнгөрөх байх гэж бодож байна" гэлээ.

Юнги түүнд ойлгосноо илэрхийлэн толгой дохиод үлдэв. Тэхёныг гарсны дараахан эмч орж ирээд түүний гарыг үзэж эхэллээ.

"Ойрд их өвдөж байна уу?"

"Үгүй ээ"

"Азаар шөрмөсийг чинь таслаагүй байна. Эдгэх хүртэл нь хүчтэй хөдөлгөөн хийлгүй гам сайн барих хэрэгтэй шүү"

"Ойлголоо, одоо гарч үз"

○○○

"Миний ол гэсэн хүн яасан?"

"Түүнийг олчихсон. Мэдээлэл нь хэрэгтэй юу?"

"Хэрэгтэй. Хурдан аваад ир"

Тэхён урт хонгилоор явж байхдаа хажуудах залуудаа ийн хэлэхэд залуу барьж явсан цүнхнээсээ хэдэн хуудас бичиг баримт гаргаж Тэхёнд атгуулав.

Удалгүй хонгилын үзүүрт цахилгаан шат харагдав. Тэд цахилгаан шатанд сууцгаан хамгийн дээд давхарын товчийг даран очих хүртлээ үг дуугарсангүй.

Дээшлэх тусам барилгын дотоод засал улам чамин тансаг болж эхлэх бөгөөд хамгийн дээд давхарт нь Тэхёны өрөө байрлах аж. Тас хар хилэн хөшиг, мөн түүний ардах томоос том цэлгэр цонх. Энд тэндгүй үзэгдэх нарийн хийцийн буу, хутганууд.

Суудалдаа суун залууг явахыг дохиод өнөөх бичиг баримтыг сайтар уншиж, унших явцдаа бяцхан инээд нүүрэндээ тодруулах аж.

"Нэр Жон Жонгүг. Хоч Линцү. Нас 25. Төрсөн хот Бусан. Сөүлийн их сургуульд орсон ч төгсөж чадаагүй байх нь. Одоогоор Мёндон дүүрэгт амьдардаг"

Уншиж дуусаад бичиг баримтыг ширээн дээрээ тавиад суудлаасаа босон цонхоороо харав. Түүнийг юу хийх гээд байгааг мэдэх аргагүй юм. Юу ч юм бэ бодож хэсэг зогсож байгаад нэгэн хүн рүү залгалаа.

"Эрхэм ээ юу болоов?"

"Түүнийг маргаашийн дотор авчрах хэрэгтэй байна. Би маргааш өглөө Детройт руу ниснэ. Намайг явсны дараа авчрах ёстой шүү"

"Мэдлээ" гэхэд Тэхён утсаа таслаад амандаа нэг зүйлийг хэлэв.

"Бөх зүрхтэй новш"

_____________________________

"Надаар яах гээд байгаа юм!"

"Эзэн маань чамайг авчир гэсэн болохоор хэлснээр нь хийж байна"

"Эзэн чинь хэн юм?! Үхчихсэн биз дээ! Намайг тайван орхи!"

"Чамтай энд ингэж цаг үрээд байх шаардлага алга. Алив аваад гар"

Хар хувцастай залуус Жонгүгийн хоёр гарнаас барин хөдлөх аргагүй болгож байгаад ухаан алдтал нь цохих нь тэр.

"Авч очоод наадхаа зооринд хүлчихээрэй. Та нар одоо явцгаа. Би араас чинь очих болно"




10+































Зиа ингээд хамаг юм жинхэнэ утгаараа эхлэж байна даа..😊 Vote2

$Kill them$Where stories live. Discover now