45.

64 13 2
                                    

Flashback-

Тэхён дунд сургуулийн гадаа үеийнхээ хүүхдүүдээр хүрээлүүлчихсэн байх ба урд нь дээрэлхүү байртай нэгэн хүү бас зогсоно.

Хүүхдүүд юу болж байгааг сонирхон, тойрон зогссон хүүхдүүдийн хүрээ томорсоор байлаа.

Гэнэт л Тэхён хацрандаа маш чанга цохилт мэдрэхдээ л цохиулж буйгаа ухаарав.

Тэр аль хэдийн бүрэлдээд эхэлсэн нулимсаа тэвчиж, сул дорой царайлахыг хүсээгүй ч түүний хүслээр бололгүй хэдэн дусал нулимс унагачихав.

"Хөөх, хар даа! Энэ хэлгүй амьтан уйлж байна"

Түүнийг цохисон хүү ийн хэлээд, дахин цохихоор далайхад хаанаас ч юм бүү мэд Жонгүг гарч ирээд зогсчихсон, "Больцгоо!" Гэж хашхирив.

Өнөөх хүү дооглонгуй царай гарган, "Үгүй бол юу гэж?" Хэмээн мушилзан хэлэхэд Жонгүг түүн рүү ойртон, чихэнд нь хэдэн юм шивнэхэд тэр шууд л гүйн алга болж, тойрон цугласан сонирхогчид ч яван зайлцгаах аж.

Жонгүг зөөлөн хоолойгоор Тэхёны зүгээр эсэхийг асуухад Тэхён толгой дохиод, цүнхнээсээ цаас гарган ирж 'Надад тусалсанд баярлалаа' гэж бичин харууллаа.

"Зүгээр дээ"

Тэгээд л сонин юм болж, Тэхён тэр өдрөөс хойш зүгээр л алга болчихсон.

Жонгүг түүнтэй магад найзлах хүсэлтэй байсан учир хөнгөн гунигтай байв.

Цаг хугацаа өнгөрөх тусам Жонгүг түүнийг мартсан билээ.
















—-

Mute | vkWhere stories live. Discover now